ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН САЙН МЭДЭХ ХОТУУД

2009/11/27
Share |
Хүмүүс:
ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН САЙН МЭДЭХ ХОТУУД

Интернэтийн hotel.com сайтаас хүмүүсийн хамгийн сайн мэдэх хотуудын талаар судалгаа явуулжээ. Франц, Америк, Испани, Герман, Япон, Канад, Британи, Австрали улсад амьдарч буй 10 мянга гаруй хүн  интернэтээр явуулсан уг судалгаанд оролцжээ.

Судалгаагаар Парис хот дэлхийн хамгийн олны танил хотоор шалгарчээ. Судалгаанд оролцсон америк /67 хувь/, япон /76 хувь/, австрали /74 хувь/ хүмүүс Эйфелийн цамхаггүйгээр Парис хотыг мэддэг болсон гэж хариулсан байна. Тэд Парис хотыг Сена голын дээгүүр барьсан гүүрээр нь сайн танина гэж хэлжээ.

Санал асуулгад оролцсон британичуудын 99 хувь нь Лондон хотыг “Биг Бен” цаггүйгээр таньдаг гэжээ. Түүнчлэн француудын таван хувь Москва хотын Кремлийн ордон хамгийн дуртай үзмэрийн нэг гэж хариулжээ. Тэдний 94 хувь нь Москва хотыг түүхийн дурсгалт газруудгүйгээр мэддэг гэж хэлсэн байна. Түүнчлэн япончуудын гурван хувь нь Москва хотыг Берлин хоттой адил гэж үздэг бол австраличуудын 26 хувь дээрх хариултыг өгчээ.

Германы Берлин хот хамгийн танил бус хотуудын нэг болжээ. Эйфелийн цамхаг дэлхийн хамгийн сонирхолтой газрын нэгээр шалгарчээ. Тус цамхаг нь Парисийн гол билэгдэл гэж австраличуудын 27 хувь, канадуудын 19, холландуудын 18, ирландуудын 16 хувь нь хариулжээ. Үүнээс гадна бусад оролцогчид Энэтхэгийн Таж Махал, Сан Франциско хотын Алтан гүүр зэрэг газарт санал өгчээ.

Америкчуудын ердөө 16 хувь нь Эрх чөлөөний хөшөө дэлхийн хамгийн сонирхолтой газар гэж хэлсэн бол италичуудын 16 хувь нь Ватиканд санал өгчээ. Москва хот эртний барилгын архитектур, түүхээрээ гадаад жуулчдыг татдаг байна.

С.Отгонбаяр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jidkoias Çàêëàäêè ñòàô â Ìåëåóçå Êóïèòü çàêëàäêè êîêàèí â Âîëãîãðàäå Êóïèòü Ãàøèø â Áóéíàêñê Êóïèòü ñêîðîñòü â Êóïèíî Купить лицензиР¾Ð½Ð½Ñ‹Ð¹ ключ игры CS:GO Êóïèòü ìåòîäîí â Òûíäå Êóïèòü çàêëàäêè â Ãàò÷èíå Êóïèòü çàêëàäêè ñêîðîñòü a-PVP â Çåëåíîãðàäñêå Çàêëàäêè ñêîðîñòü a-PVP â Êîðêèíå Êóïèòü ñêîðîñòü â Ìàêóøèíî Ñïàéñ â Ëàáûòíàíãè Øèøêè àê47 â Ïåòðîâñê-çàáàéê
IP:188.72.96.231  2018-02-01 02:28:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.