Монголбанкны ерөнхийлөгч Л.Пvрэвдорж: Ц.Мянганбаярын лицензэд халдах уу, зээлийг нь төлvvлээд явах уу гээд олон талаас нь авч vзнэ

2009/11/30
Share |
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пvрэвдорж: Ц.Мянганбаярын лицензэд халдах уу, зээлийг нь төлvvлээд явах уу гээд олон талаас нь авч vзнэ

"Олон Овоот"-ыг тойрсон зээлийн асуудал олны анхаарлын төвд байна. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пvрэвдорж өнгөрөгч долоо хоногийн бямба гаригт "MM" агентлагт өгсөн ярилцлагадаа энэ талаар дэлгэрэнгvй ярьсан нь олон нийтийн сонирхлыг татаж байна.

-"Хадгаламж банк" "Монгол шуудан банк"-ыг худалдаж авч, "Зоос" дампуурсан нь өнгөрсөн сарын шуугиантай vйл явдал байлаа.
Банкны сахилга бат гэж та ярилаа. Энэ бол банк өөрийнхөө жамаар ажиллаагvй, сахилга батгvй байсны жишээ мөн vv? -Энэ сэдэв рvv орохын өмнө тодотгож хэлэх зvйл байна. Бvхэлдээ санхvvгийн системийн найдвартай байдал гэдэг бол бvх дvр зургаа харж нэг ярих учиртай, гэдэс дотрыг нь уудалж нэг ярих ёстой. Бvх дvр зургаа харах юм бол санхvvгийн тогтвортой байдлын макро нөхцлvvд нь хангагдчихсан. Инфляци, төгрөгийн тогтвортой байдал, гадаад валютын нөөц, ерөнхий эдийн засгийн өсөлтийн ирээдvй гэдгээрээ макро нөхцөл нь гайгvй хангагдсан. Гэхдээ эмзэг байгааг хэлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа Хадгаламжийн даатгалын хууль гарчихсан. Тэгэхээр ноднингийн мөн vетэй харьцуулахад бид хямралаа бараг даван туулсан, ерөнхий ноён нуруу найдвартай болсон. Энэ ноён нуруу дотроо бид харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хохироохгvйгээр асуудлыг шийдэх бvрэн боломжтойг эхлээд хэлчихье гэж бодож байна. Монголбанк бол хянаж шалгадаг, алдаа дутагдлыг нь засч залруулдаг vvрэгтэй. Арилжааны банкыг удирдаж байгаа менежерvvдийн vvрэг бол Монголбанкнаас хуулиар олгосон, олон улсын стандартаар тогтоосон жишгийг дагаж явах учиртай. Энэ хоёр нийлж байж санхvvгийн сахилга бат сайжирна. Сахилга бат сайжирна гэдэг санхvvгийн суурийнхаа тогтвортой байдлыг хангах vндсэн шалгуур. Өнөөдрийн нөхцөл байдал юунаас болж гараад байна гэхээр нэг талаасаа тэр хянадаг, шалгадаг чадамж дутжээ. Vvнтэй холбоотойгоор хуулинд өөрчлөлт оруулж цаашид олон ажил хийх хэрэгтэй байна. Нөгөө талаас сахилга бат сул байна. Яагаад нэг нь шалгаад, нөгөө нь шалгуулсан атлаа энэ бvхэн эрт илэрсэнгvй вэ гэдэг асуудал гарна. Тэгэхээр энд их муухай арга хэрэглэсэн байдаг. Жишээ нь, "Анод" банкны гадаад доллар, хадгаламжийн данс руу нь Монголбанк ороод vзчихдэг, хянах боломж дутуу байсан юм байна. Тэр байдлыг далимдуулж "Анод" банк баахан алдагдлаа тэр рvv биччихсэн байх жишээтэй. Мөн ах дvv, танил талдаа баталгаагvй зээл өгчихсөн. Банк эзэмшигчдийн буюу банкны удирдлагатай холбоотой этгээдvvд төрөл садандаа олгох зээлийг тогтоосон байдаг. Тvvнийг нууж байсан. Монгол¬банк тэр бvхнийг илрvvлж чадаагvй гэдэг нь асуудал боловч тэд санаатайгаар баргийн хvн илрvvлэхээргvй байдлаар хийсэн байсан. "Зоос" банк яагаад дампуурсан нь тодорхой болсон. Vндсэндээ "Монгол газар" ХХК-д их хэмжээний зээл олгосон. Яаж олгосон бэ гэхээр, жижиг жижиг компаниудад тасдаад тасдаад өгчихсөн. Тэр нь өөрийнх нь холбоотой этгээд гэдэг нь мэдэгдээгvй. Тэгээд явж явж баахан багц зээл төлөгдөхөө байгаад хөөгөөд явахаар "Монгол газар" дээр очоод буусан. Тэгэхээр тэрийг эзэмшиж байсан эзэн, менежер нь өөрийгөө хуурсан байгаа биз дээ. Монголбанкыг тухайн vедээ хуураад яваад байсан. Бид гурван сард шалгахдаа vvний талыг нь илрvvлээд, талыг нь илрvvлж чадаагvй. Сая Удирдлагын баг барууны стандартаар ажиллаад, дээрээс нь нэмж шалгаж байж vvнийг тогтоосон.

-"Зоос" банкны дампуурсан нөхцөл байдал бусад банкинд байхгvй гэх баталгаа бий юу?
-Энэ асуудлыг олон тvмэн асуудаг. Асуух нь зvйтэй. Би Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд хариулах учир¬тай. Хариулахдаа гэдэс дотрыг нь уудлаад яриад байх боломжгvйг та бvхэн ойлгож байгаа. Энэ асуудалд би хариулсан гэж vзэж байна. Монголын банк санхvvгийн систем vндсэндээ хямралаа даван туулсан. Бид харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироохгvйгээр асуудлыг шийдэх бvрэн боломж бий. Бидэнд өнөөдөр эмзэг хэсэг байна. Бид Монголын арилжааны бvх банкыг шалгасан. Нөхцөл байдлыг бид мэдэж байна. Нэг талаас vvнийгээ баталгаажуулах. Нөгөө талаас Олон улсын валютын сантай тохирсон учраас гарах мөнгөний хэмжээг тохирох, гарах арга замаа тодорхойлох, гадны хөрөнгө оруулалтыг татахтай холбоотойгоор өөрийнхөө хэмжээг баталгаажуулах шаардлагатай байгаа. Тэгэхээр олон улсын аудит хийлгэнэ. Аудит арванхоёрдугаар сард эхлээд хоёр сард дуусахад бvхэл бvтнн зураг нь гарсан байна. Тvvнтэй холбогдсон арга хэмжээг авна.

-"Зоос" банкны 25 хувийг Европын Сэргээн Босголтын банк эзэмшдэг байсан. "Зоос" банк 60 гаруй тэрбум төгрөгийн ямар ч баталгаагvй зээл олгосон. Энэ баталгаагvй зээлийг өөрөө эрсдэл хvлээхээс илvv төр рvv оруулах талаар лобби хийсэн гэж яригдаж байна. Тэгэхээр төр одоо яг ямар эрсдэл хvлээж байгаа вэ?
-Төр харилцах, хадгаламж гадагшилж байгаа, шинэ банк vvсэн байгуулахтай холбоотой зардалд 90 орчим тэрбум төгрөгийн бонд гаргана. Энэ яаж төлөгдөх вэ гэхээр зээл төлөгдөж эргэж төр хохиролгvй болох учиртай. Тийм онолын бололцоо байна. Практик талаасаа энэ их хvнд. Гэхдээ нэгэнт нэг компанид өгчихсөн 60 тэрбум төгрөг байгаа учраас аргыг нь олбол эвтэйхэн гарах явдал байж магадгvй. Учир нь энэ зээлийн цаана овоохон нөөцтэй орд, лицензvvд байгаа. Vvн дээр Монголбанк Олон улсын санхvvгийн байгууллагын туслалцаатайгаар ажиллаж эхэлсэн. Аль арга нь дээр байх уу, лицензэд халдах нь дээр байх нь уу, компанийг нь дампууруулаад явах арга хэрэгтэй байх нь уу, аль эсвэл цаг хугацаа өгөөд vйл ажиллагааг нь явуулж зээлийг нь төлvvлэх нь хэрэгтэй байх нь уу гэх мэт олон талаас нь vзэх шаардлагатай байна.

-"Олон Овоот" бол vнэхээр том орд. Гэхдээ гадны байгууллагуудад барьцаалагдсан гэсэн мэдээ байгаа?
-Өчигдөр надад "Олон Овоот"-ын компанийг эзэмшигчдээс өгсөн албан ёсны мэдээллээр бол лиценз Монголын "Олон Овоот" компанид шилжчихлээ гэсэн. Миний ойлгож байгаагаар Монголын төр захиргааны байгууллага, тухайлбал АМХЭГ ийм шийдвэр гаргажээ гэж ойлгосон. Барьцаанд бол байгаа. "Голдмен Сакс"-ийн барьцаанд нэлээн зvйл байгаа. Гэхдээ уурхайг эзэмшиж байгаа компани нь хөөцөлдөөд Монголын хууль дvрмийн дагуу шийдэгджээ гэж ойлгож байгаа. Энэ нь нөхцөл байдалд арай боломжтой талаас хандах нөхцлийг бvрдvvлж байна.

-Энэ мэт хариуцлагагvй vйл явдлаас болж татвар төлөгчдийн нуруун дээр ачаа ирж байна гэж ойлгож болох уу?
-Vvрэхээс өөр арга байхгvй. Би тvрvvн хэлсэн. Банкны салбарын нийт дvр зургийг хар гэж. Дvр зургаа харахаар маш тодорхой байгаа нэг зvйл бол хөрөнгө дутагдалтай байдал гарна. Тэр нөхцөлд өмчлөгчид мэдээж хөрөнгөө нэмэх шаардлагатай. Дээрээс нь Монголын бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдыг урих учиртай. Тэндээс хөрөнгө босгох талаар ажиллах ёстой. Монголын төр засаг мөнгө гаргахаас өөр арга байхгvй. Тэр мөнгө бол vндсэндээ татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна. Гэхдээ тэрийг зvгээр нэг өгчих биш vгvй бол төрийн хувьцаа болгож гаргах, vгvй бол тодорхой хугацааны дараа эргvvлж татах учиртай.

-Одоо "Зоос" төрийн банк болчихлоо?
-"Зоос" банк гэж ярих нь эрх зvйн талаас буруу болж байна. Банк дампууруулчихлаа гэж яриад байгаа. "Зоос" банк бол татан буугдсан. Монголбанк хуулийн дагуу татан буулгах арга хэмжээ авсан. "Зоос" банкны алдагдал сvvлчийн vнэлгээгээр 87 тэрбум төгрөгт хvрсэн. "Зоос" банкны өөрийнх нь хөрөнгө, тvvнтэй холбоотой сан нь нийлээд 30 орчим тэрбум төгрөг байгаа. Иймд цаашид vйл ажиллагаа эрхлэх боломжгvй болсон учраас Монголбанк хуулийнхаа дагуу татан буулгасан. Тэгээд "Зоос" банкны оронд төрийн өмчийн, төрийн банк байгуулсан. Энэ бол vндсэндээ Сангийн яам удирдлагыг нь хэрэгжvvлэх банк. Нэг талд хадгаламжууд байсныг нэгтгээд, нөгөө талд нь сайн зээлvvд байсан. Тэр нь 80 тэрбум болж байгаа. Vлдсэн хэсэгт нь Монгол Улсын Засгийн газар бондоо хийгээд банк босгож байгаа.

-Өнгөрсөн жилvvдэд төр банкнаас салах арга хэмжээг авч байсан. Эргээд авч байгаа нь эргэлзээ төрvvлээд байгаа?
-Худалдаа хөгжлийн банк, "ХААН" банкыг хувьчлах ажлыг хийсэн хvн нь би. Иймд би мэдэж байна. Яагаад vvнийг зөвшөөрч байна гэвэл өнөөдөртөө хамгийн алдагдал бага, тогтвортой гарах арга нь энэ мөн. Энэ банкыг төр vvрд бариад сууж байх юм биш. Ийм хямралын vеэр Англи мэтийн оронд өөр банкны тухай ярьж эхэлсэн. Тэр нь юу гэхээр төр хvндэрсэн хэсгийг салгаж авч, өөрийнхөө мэдэлд аваад, санхvv¬гийн хямралаас гарсны дараа нь хувьчилдаг. Тэр аргаар л явж байгаа. "Зоос" банк хувьчлагдах учиртай банк. Ер нь бол яахав. Сайн ч, муу ч туршлага бий. Манай "Хадгаламж" банк, "ХААН" банк хоёрыг төр аваад, дараа нь менежментийг нь хувьчилсан. Банкны асуудлыг шийддэг захиргааны болон шvvхийн хоёр арга байна. Захиргааны арга гэдэг нь Монголбанк татан буулгах vйл ажиллагаа хийсэн. Дампуурал гэдэг шvvхээр явагддаг. Энэ бол шvvхээр явагдах шаардлага байхгvй. Учир нь маш ил тод байгаа. Банкны хуулиар олгогдсон хэм хэмжээтэй зvйл учраас тэр дагуу л явагдана гэдгийг хэлэхийг хvсч байна.

-Банкаар тоглочихсон, их хэмжээний зээл авсан нөхдөд ямар хариуцлага тооцох вэ?
-Банк дампууруулах тухайд идэж уусан гэдэг юмуу, санаатай хийчихсэн зvйл байхгvй бол дампуурдаг л vйл явц. Дээр vед дампуурлаас болоод өөрийгөө буудаж алдаг байсан. Дараа нь дампууруулахаар нь шоронд хийдэг vе байлаа. Өнөөдрийн соёлжсон нийгэмд дампуурал зайлшгvй байх юм байна гэдгийг хvлээн зөвшөөрч байгаа. Алдаа гаргасан, дампууруулсан болгоныг шоронд хийгээд байдаг зvйл байхгvй болсон. "Зоос"-той холбоотой асуудлыг би хэллээ. Ажиллагаа эхэлж байна гэж. Хувьчлах хэрэгтэй бол хувьчлана, дамлууруулах хэрэгтэй бол дампууруулна, хөрөнгө рvv нь халдах хэрэгтэй бол халдана. Тэр улсуудад гэм зэм байгаа эсэхийг хууль, шvvхийн байгууллага харж байгаа байх.

- Банк дэндvv олон байна. Цөөлөх эсэх тухайд ч олонтаа яригддаг?
-Нэгдvгээрт бид хямралыг ирэх оны хоёрдугаар улирал гэхэд давчихна. Яахав төрөөс жаахан туслах хэрэгтэй. Аль ч улс хямралыг даван туулахад төр нь тусалдаг. Төр банкны салбарт яагаад туслаад байна гэхээр Монголын банкны салбарын нийт актив дөрвөн тэрбум төгрөг. Тэндээс банкны vндэслэгчдийн хөрөнгө 400 орчим тэрбум төгрөг бий. Өөрөөр хэлбэл 10-ны нэг нь тэдний хөрөнгө. Бусад нь монголчуудын хөрөнгө байгаа. Тэр хөрөнгөө аврах, тэгээд санхvvгийн системээ өргөжvvлэхийн тулд хийдэг л асуудал. Монголд битгий хэл хоёр, гурван зуун жилээр хөгжсөн Америкт ч ийм замаар хямралаас гардаг. Vvнийг бид даван туулна. Харин цаашаа яаж амьдрах вэ гэдэг асуудал байна. Энэ нэг талаасаа хямрал нөлөөлж байгаа боловч нөгөө талаасаа монголын банкны бизнесийн соёлын сул талыг харуулж байгаа. Тухайлбал, хамаатан садандаа зээл өгчихдөг, нэг этгээдэд их хэмжээний зээл өгчихдөг. Нөгөө нэг байдал нь жижиг банкууд эх vvсвэр авахын тулд зах зээлийн ханшаас илvv ханштайгаар хадгаламжаа татдаг. Төрийн байгууллага нь эрсдлээ бодохгvйгээр эрсдэлтэй банкууд дээр юмаа байршуулдаг гэх мэт олон зvйл байна. Одоо хадгаламжийнхаа даатгалыг бий болгох ёстой. Зээлийн бvртгэлийн сан бий болгох ёстой. Зээлийн эрсдлийг багасгахын тулд эрvv, иргэнийхээ хуулийг боловсронгуй болгох. Энэ бvхнийг бид хийх хэрэгтэй байгаа юм. Vvнийг бид гурван жил ноцолдож байж хийх учиртай. Одоо Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд ямар дvр зурагтай ажиллаж байна гэхээр хямралаа ирэх онд давна. Цаашаа банкны системээ эрvvлжvvлэх, хvчирхэгжvvлэх ажлыг гурван жилийн дотор зорилготойгоор хийнэ. Энэ ажлын хvрээнд Монголд ийм олон банк байх уу, vгvй юу гэдгийг шийдэх учиртай. Өнөөдрийн миний болон монголчуудын итгэл vнэмшил бол олон банк эрсдэлтэй байна гэдэг. Нөгөө талаасаа яагаад тэр Ц.Мянганбаярын компани олон жижиг компанийн нэр дээр зээл авав гэдэг асуудал гарч ирнэ. Тэр чинь бизнес хийж байгаа. Зовлон байгаа шvv дээ. Яагаад гэхээр Ц.Мянганбаяр гэдэг юмуу Монголын томоохон компанийн хэрэгцээг хангаад зээл өгчих чадалтай банк алга байна. Өөрийн хөрөнгийн тодорхой хувиас хэтэрч болохгvй учраас банкууд томрох хэрэгтэй. Энэ бvгдийг бодоод vзэхээр одоо байгаа арав гаруй банкыг гурав, дөрөв болгох уу, долоо, найм болгох уу гэдгийг явцдаа шийднэ. Too хэд байх чухал биш. Тооноос илvv чанар хэрэгтэй.

Д.Сvрэн Дугаар 279/3351/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Сайт с закладкР°Ð¼Ð¸ соли Купить Ганжа КораблиР½Ð¾ Купить Порох ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐº Купить россыпь в СеверскРµ Карта сбера оформлеР½Ð½Ð°Ñ на дропа Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Зиме Купить марихуаР½Ñƒ НавашинР¾ Купить Марка Елабуга Купить Кокаин Анива Купить МефедроР½ СеверодР²Ð¸Ð½ÑÐº Туссин Плюс аналоги Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Щелково КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Осе ЗакладкР¸ Спиды Нальчик Купить закладкР¸ трамадоР» в Каменск-
IP:95.181.177.127  2018-07-11 03:55:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.