ДОХ-ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД БИДНИЙ ОРОЛЦОО УРАЛДААН

2009/12/01
Share |
Хүмүүс:
ДОХ-ЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД БИДНИЙ ОРОЛЦОО УРАЛДААН

ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо уралдаанд 10 гаруй оюутан материалаа ирүүлжээ. Бэлгэвч, ялгаварлан гадуурхалт ба сайн дурын зөвөлгөө шинжилгээ зэрэг хэд хэдэн сэдвээр тэд телевизэд зориулсан богино хэмжээний сурталчилгаа бичсэн байна. Их дээд сургуулийн оюутнуудын дунд шинэ санаа оноо авах, тэдний ДОХ-ын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зарласан уралдааны шилдгээр гурван оюутан тодорсон. Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутан Бямбажаргал эхний байрын эзэн болсон юм.

Зохиомж дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутан Хүүхэнхүү хоёрдугаар байранд орж, Кино урлагийн дээд сургуулийн оюутан Уранчимэг удаалсан. Тэд ялгаварлан гадуурхалт ба сайн дурын зөвөлгөө шинжилгээний тухай гэсэн ижил сэдэв сонгон авч уралдаанд өрсөлджээ. Шилдгүүдийг ДОХ-той тэмцэх үндэсний сангийн ажилтнуудаас бүрдсэн шүүгчдийн хэсэг шалгаруулсан байна. Хэд хэдэн шаардлага хангсан байх болзол тавьж, тэргүүн байрын эздийг тодруулсан гэсэн.

Мэдээж шилдгүүдийг урамшуулсан. Эхний байрын эзэн 200-н мянга, хоёрдугаар байрын эзэн 150-н мянга, гуравдугаар байранд орсон оюутан 100 мянган төгрөгийн урамшуулал авсан. ДОХ-той тэмцэх үндэсний сангийнхан шилдэг гурван бүтээлийг дүрсжүүлэх ажлаа удахгүй эхэлнэ гэсэн. Тун удахгүй бид шинэ санаа дүүрэн оюутнуудын бүтээлийг цэнхэр дэлгэцээр үзэх нь

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Merlin I”m on a course at the moment minipress to treat ptsdWhen that happens, the creditorswill be happy to have the Chicago court”s favorable standardapplied to those releases. is clarinex d 24 hour over the counterThe demonstrations were mostly peaceful until late Saturday, when protesters headed toward the prime minister”s residence
IP:188.143.232.72  2016-10-27 23:34:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.