Төрөөс 76 тэрбумтан төрөв

2009/12/01
Share |
Хүмүүс:
Төрөөс 76 тэрбумтан төрөв

Төрөөс төрсөн тэрбумтны тоо нэгэн зэрэг 76-гаар нэмэгдэв. Төсөв ерөнхийлөн захирагчдын тоо ч 76-гаар өсөв. Нэгдсэн төсөвт 76 тэрбум төгрөг улс орноо хөгжүүлэх гэсэн сайхан нэрэн дор багтав.

Татвар төлөгчдийн мөнгөөр тойргийнхоо сонгогчдод найр тавин нэрэмжит ажлуудаа эхлүүлж, 2012 оны сонгуулийнхаа сурталчилгаанд одооноос мордох гэж байна, эрхэм гишүүд. Энэ удаад эрхмүүд тойргийн мөнгө төсвөөс саахдаа уран арга хэрэглэжээ. Өмнөх жилүүдийнх шиг “гишүүдийн”, “тойргийн” гэх гэнэн нэртэй жагсаалтыг төсвөөс шүүрдээд олохгүй. “Гишүүдийн мөнгө гэж энэ жил төсөвт оруулахгүй” гэж Сангийн сайд С.Баярцогт  байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдэж байсан юм. Түүнийг сонсоод “Овоо доо” гэх хүн олон байсан. Гэвч гишүүд олон нийтийг “мурих” аргаа олжээ.

Яагаад ч юм гишүүд энэ сарын эхээр “Шинэ Улаанбаатар”, “Хөдөөг хөгжүүлэх сан” гэсэн гоё гоё төслүүд санаачлан сонгогдсон орон нутагтаа жигтэйхэн хайртай дүр эсгэцгээсэн юм. Тэр нь яваандаа гишүүдийн мөнгөний “өнгөлөн далдлалт” болох юм гэж хоёр намын бүлгийн эрхэм гишүүдээс бусад нь хар авсангүй. Аль нэг намын бүлэгт багтдаггүй  ИЗН-ын С.Оюун, Ногоон намын Д.Энхбат, бие даагч З.Алтай нар “тэрбумтан” болох гэж буйгаа төсөв батлагдахын урьд үдэш мэдсэн гэж байгаа. Гэнэт л тэр гурвыг “Сонгогдсон тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын саналын жагсаалтаа тэрбум төгрөгт багтаан хийж, маргааш үүр цайхын өмнө Сангийн яаманд тушаа” гэж сандаргажээ. Бүгдээрээ нийслэлээс сонгогдсон, Их Хүрээний уугуул тэр гурав төрөлх Улаанбаатараа шинэчлэх ажилд хувь нэмрээ оруулахаар төлөвлөгөө зохиож нэгэн шөнийг нойргүй үджээ.

Улсын төсөв ч батлагдав. “Гишүүний” гэх мөнгө тусаагүй жин тан сайхан төсөв. Эрхэм гишүүд тэр сайхан төсвөө 95 хувийн саналаар, хуулийн хугацаа дуусахаас гурав хоногийн өмнө “Онцсайн” дүнтэй баталж, Засгийн газарт хүлээлгэн өгөв. Ганц Х.Тэмүүжин гишүүн л тэрбум төгрөгийг өнгөлөн далдалсан нэрээр төсөвт оруулах хэрэггүй байсныг шүүмжилсэн юм. Харин Сангийн сайд өмнөөс нь “Олсон орлогоо орон нутгаа хөгжүүлэхэд ижил тэгш хувааж өгч байгаа юм” гэсэн хариу барив. Урд хормойгоо нөхөх жаахан хөрөнгийн эх үүсвэр олж хараад “Олзыг олуулаа” гэгчээр тэрбум тэрбумаар нь хувааж авснаа цэвэрхэн тайлбарлаж буй нь тэр. Хэрэв орон нутагтаа ижилхэн мөнгө түгээж, жигд хөгжүүлэх гэсэн юм бол шууд л дэмжлэг авдаг 10 аймгийн татаасан дээр тэрбум тэрбумыг нэмээд, төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг 11 аймаг, нийслэлийн татвараас тус бүр тэрбумыг хөнгөлөөд орон нутагт нь үлдээсэн бол тэр жинхэнэ утгаараа дэмжлэг болох байв. Гэтэл заавал тэр гишүүний санаачилсан ажил гэсэн нэрээр тэрбум тэрбум төгрөг тавьчихаар өөрийн эрхгүй л 2012 оны сонгуулийн сурталчилгаа болчихож байгаа юм. Гишүүн Доржийн тэрбум төгрөгийн санхүүжилт бол татаас бус, бас төсвийн хөрөнгө оруулалт биш. Тэр хүний нэрэмжит ажил л болно. Сонгогдсон гишүүн, мандатынхаа тоогоор сая илүү хүн амтай, хамгийн их тулгамдсан асуудалтай нийслэлд 20 тэрбум төгрөг ногдож байхад цөөн хүн амтай, асуудал харьцангуй гайгүй хөдөө аймгуудад 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гишүүдийн нэрээр тусч байгааг харвал Монгол орноо жигд хөгжүүлнэ гэдэг туйлын эргэлзээтэй үг.

Хамгийн их татаас авч байгаа Өвөрхангай, Хөвсгөл аймгууд тус бүр хоёр тэрбум илүү төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг нэгдсэн төсвөөс авахаар болов. Түүн дээр тус бүр дөрвөн мандаттайгаас улбаалан дөрөв, дөрвөн тэрбум төгрөг дээрх аймгуудад гишүүдийн нэрээр очино. Тэгж байхаар анхнаас нь л зургаа зургаан тэрбум төгрөгийн татаас улсаас өгчихсөн нь дээр байлаа.

Говь-Алтай аймаг 268,8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг улсаас авч, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж гишүүдийн нэрээр хоёр тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт авна. Эхнээс нь хоёр тэрбум 268,8 сая төгрөгийн татаасыг Говь-Алтайд төлөвлөж болох л байсан. Бүх аймаг, нийслэл ингэж УИХ-ын сонгуулийн мандатын тоог нэг тэрбум төгрөгөөр үржүүлсэн хэмжээний хөрөнгө авахаар болж байна. Ирэх жил төрөөс төрсөн 76 тэрбумтны нэрэмжит, 2012 оны сонгуулийн бэлтгэл хөрөнгө оруулалтын ажил оволзоно.

“Гишүүний” гэх тодотголтой энэ мөнгөний үүссэн түүх сонин. УИХ-ын 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАХН-ын 72 гишүүнд тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Энхбаяр тус бүр 10 сая төгрөг тойрогтоо захиран зарцуулах эрх олгосон юм. Түүнийгээ цөөнх байсан С.Оюун, Л.Гүндалай, Ж.Наранцацралт, Б.Эрдэнэбат нараас тас нууж байгаад баригдаж бантахдаа мөн л арав, арван саячийн эрх олгосон. Нууж авсан эхний 10 саяын түүх тийм байлаа. Тэр мөнгө Эрээнээс авчирсан эдэлгээ даахгүй “Ямаха” хөгжим болж, сум сумын Соёлын төвийн буланд хэвтсэнээр барахгүй суудлын тэрэгний үнэтэй морьдыг гишүүд багийн дарга нартаа унаа болгон бэлэглэсэн юм. Зарим нь хамаатан садны хүүхдийнхээ сургалтын төлбөрийг даажээ.  Дараа жил нь гишүүд мөнөөх мөнгөө 100 сая болгон өсгөж хэрэндээ ичин байж авсан юм.

УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа, 2005 он гэхэд тойргийн мөнгө 250 сая болж нэмэгдэв. Арван саяын автор, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүнд хориг тавьж үзээд бараагүй. Яагаад тойргийн мөнгийг анх санаачилсан атлаа 250 сая болчихоор нь хориг тавьсны учрыг түүнээс асуухад “Тойрогт шийдэх жижиг асуудлыг шийдэж байхын тулд бага хэмжээний мөнгө гишүүддээ тусламж болгон олгох жишиг Энэтхэг зэрэг оронд байдаг. Харин мөнгөний тоо өсөөд ирвэл, хөрөнгө оруулалт болгож хувиргавал бишдэх тул хориг тавьсан. Тоо чанарт шилжих гэж асуудал бий. Тоо ихсэх тусмаа чанарын үзүүлэлт болж хувирдаг.Ард иргэдэд жижиг асуудлаа шийдүүлэх бололцоо олгож байсан маань байтлаа бүхэл бүтэн гүүр, байшин, үйлдвэр, эмнэлэг барих асуудал болон хувирсан нь чанарын асуудал болон өөрчлөгдсөний шинж” гэж байв. Түүнээс хойш байдал бүр бишидсэн.  “Ямаха” хөгжим, уналгын морины мэдэлтэй байсан гишүүд өнөөдөр тэрбум төгрөгийн хөрөнгө захиран зарцуулагч боллоо. “Надад хамаагүй л дээ” гэж өнгөн дээрээ хэлж байгаа ч эрхэм гишүүдийн нэрэмжит сургууль, цэцэрлэг, зам харгуй газар сайгүй баригдана.

Хориг тавиулан байж авсан 250 саяа гишүүд нэлээд нэрэлхэж байж хүртсэн юм. Харин 2008 оны сонгуулиар төр түшсэн өнөөгийн 76 өнгөрсөн жил 500 сая төгрөг болгочихоод нэхэл дагал болж авцгаасан. Энэ удаад өнгө зүсийг нь хувиргаж залилаад нэг тэрбум болгоод салгачихав. Нууж авсан 10 сая, ичиж хүртсэн 100 сая, нэрэлхэж сарвайсан 250 сая, нэхэж авсан 500 сая төгрөг эцсийн бүлэгт залилж авсан нэг тэрбум төгрөг болтлоо нэмэгдлээ.

Тэрбум тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас саан өөрсдөд нь буцааж “найр тавьдаг” эрээгээ алдсан эрхмүүдийн дийлэнхэд нэгэн насаараа суудаг Лордын танхимын гишүүд шиг улиран улиран сонгогдох санаа бий. Түүнд хүрэх шат нь тойргийн хэмээх тодотголтой, гишүүний гэх гуншинтай мөнгө.

Дараагийн сонгууль хүртэл чилийсэн хоёр жил хагас үлдээд байхад тэрбум төгрөгөөр тоглосон юм, жинхэнэ өрсөлдөөн болох 2012 онд 10 тэрбумын мэдэлтэй болсон байхыг үгүй гэх газаргүй. Төсөв ерөнхийлөн захирагчийн эрхгүй байж хөрөнгө оруулалт мэддэг болсон гишүүд сүүлдээ тэрбум төгрөгөөр минь сургууль, эмнэлгээ додомдуулчихаад намайг сонгосонгүй гэж сонгогчдоо дарамтлах вий. Шахаанд орсон сонгогчид тэрбумтан эрхмийг буянтан хэмээн эндүүрч нэрийг нь дугуйлах аянд автахгүй л байгаасай.

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Seymour Withdraw cash detrol la max doseBut all 550 seats of Turkey”s legislature, the Grand National Assembly, are up in June, and Erdogan needs the Justice and Development Party that he founded in 2001 to maintain its grip on power
IP:188.143.232.72  2016-03-25 12:06:31
Rayford How much were you paid in your last job? cheapest pharmacy for propecia Hundreds of opposition supporters sang the national anthem and shouted ”Get out” on their side of the square. A smaller crowd of dozens of pro-Ennahda demonstrators chanted back: ”Respecting government legitimacy is a duty.” order abilify no prescriptionAt least 30 buildings were levelled by blasts in the town”s core. The province has offered the town funds to cover the loss in property tax from those businesses and more assistance to business owners to help with relocation and paying employees. buy valtrex canadaWhile Finland is often listed among the most innovativeeconomies and remains triple-A rated, government funding isstill badly needed in the country of 5.4 million people whichhas a limited pool of private capital. xenical order onlineBut that was then. Now, according to author Galili, things are changing dramatically. ”Israelis are becoming more religious. The Zionist dream was to create an Israeli identity — of which being a religious Jew was a part.” betamethasone dp creamGUANGZHOU, China/SEOUL, July 26 (Reuters) - Apple ChiefExecutive Tim Cook believes that ”over the arc of time” China isa huge opportunity for his pathbreaking company. But time looksto be on the side of rival Samsung Electronics Co Ltd, which has been around far longer and penetratedmuch deeper into the world”s most populous country.
IP:5.188.211.37  2017-05-25 11:56:57
CharlesTar wh0cd221221 lisinopril Azithromycin Online
IP:46.161.9.51  2017-07-01 05:14:10
Alfredgrecy wh0cd23059 tulasi hair loss cream without prescription keflex astelin zyvox generic epivir ranitidine liquid otc
IP:46.161.9.50  2017-07-18 17:39:34
Bennyswips wh0cd508754 abilify clindamycin elimite buy cafergot
IP:46.161.9.50  2017-07-20 02:17:07
Tracykeync wh0cd255876 trimox indinavir prograf ashwagandha weight loss entocort menosan trandate without prescription actos
IP:46.161.9.22  2017-07-25 19:46:44
Kennethtwinc wh0cd609965 desogen for pcos purim imuran himplasia emsam generic lozol 2.5mg prinivil pamelor
IP:46.161.9.50  2017-08-04 10:25:38
CharlesTar wh0cd764586 generic for benicar effexor hydrochlorothiazide 12.5mg
IP:46.161.9.23  2017-08-27 16:44:22
Kennethtwinc wh0cd739802 lipitor tablets buy stromectol
IP:46.161.9.50  2017-08-31 08:17:29
Alfredgrecy CIALIS PRICE
IP:46.161.9.50  2017-09-02 01:36:56
AaronIdoks cialis online
IP:46.161.9.22  2017-09-02 01:46:04
Bennyswips wh0cd509058 vpxl effexor
IP:46.161.9.50  2017-09-04 16:57:01
Billyciz wh0cd3410823 advair online dapoxetine seroquel
IP:46.161.9.20  2017-09-06 17:10:11
JohnDus writemyessay.us.com Continue
IP:46.161.9.56  2017-09-06 21:24:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.