Гахайн томуугийн "А" хүрээний H1N1 вирусийн халдвараар нас барсан хүний тоо хоёроор нэмэгдэж 22-т хүрээд

2009/12/01
Share |
Хүмүүс:
Гахайн томуугийн

Гахайн томуугийн “А” хүрээний H1N1 вирусийн халдвараар нас барсан хүний тоо хоёроор нэмэгдэж 22-т хүрээд байна. Сүүлд нэмэгдсэн хоёр хүн Өвөрхайнгай аймагт томуугийн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоор эмчлүүлж байжээ. Нэг нь дөрвөн настай балчир охин байсан бол нөгөө нь 51 настай эмэгтэй байжээ. Өчигдөр оройн байдлаар H1N1 вирусийн тархалт Монгол улсын 21 аймагт тархаж, халдвар авсан хүний тоо 1155-т хүрлээ.

 Үүнээс орон нутагт 363, Улаанбаатарт 792 хүн халдвар авсан нь батлагдав. Тухайлбал, Архангай 13, Баян-Өлгий тав, Булган найм, Говь-Алтай нэг, Говьсүмбэр 25, Дархан-Уул 26, Дорноговь 28, Дорнод 19, Дундговь ес, Завхан 23, Орхон 28, Өвөрхангай 56, Өмнөговь зургаа, Сүхбаатар ес, Сэлэнгэ 30, Төв 19, Увс 16, Ховд 27, Хөвсгөл нэг, Хэнтийд 11 тохиолдол лабораториор батлагдсан байна.

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Т.Анхтуяагийн хэлж байгаагаар тус аймагт  томуугийн “А” хүрээний H1N1 вирусийн халдвараар нас барсан хүний тоо тав болоод байгаа. Тэрээр хэлэхдээ “Тархалт өндөр байгаа. Манай аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгээс халдвар авсан хүнээ тусгаарлан хэвтүүлж шаардлагатай эмчилгээг хийж байна. Манай аймгийн 11 сумаас гахайн томуугийн халдвар авсан хүн ирсэн. Энэ нь лаборатороор баталгаажсан. Тухайлбал, Хархорин, Бат-Өлзий, Уянга гэх мэт 11 суманд халдвар тархаад байна” гэлээ. Харин өвчлөл ихтэй байгаа энэ аймагт ХӨСҮТ-өөс одоогоор мэргэжилтэн ирээгүй байгаа бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар өвчний голомтод ажиллаж байгаа аж аж

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.