Өөжгий Жавхланг үзэн ядсаны учир

2009/12/02
Share |
Хүмүүс: Өөжгий | 
Өөжгий Жавхланг үзэн ядсаны учир

Рок поп одод хийгээд нийтийн дууны мастерууд өөр хоорондоо шөргөөцөлдөн хот, хөдөөгийн урлагаараа дуудалцаж хэдэн биенээ “жийх” хандлага хаа сайгүй л ажиглагддаг. Үзэгч сонсогчдын хүрээнээс хальсан энэхүү ялгавартай үзэл урлагийн томоохон төлөөлөгчид бие биерүүгээ дайрч давшлах болсоноор илүүтэй анзаарагдах болж. Тун саяхан санагдана шууд нэвтрүүлгээр гитарын халз тулаан хийсэн монголын номер нэг гитарчин Өөжгий Вовка анддаа ялагдсаныхаа дараа нийтийн дууны ханхүүг маань айхтар гутаагаад авна билээ. Үнэндээ өөрийн үнэлэмжээр болж бүтэхгүйг ойлгож ухааран, болгож бүтээдэг болгох гэсэн гэнэн хүслээс өөр Жавхланд ямар буруу байх вэ дээ. Нас зүс, яс үндэсээ тооцолгүй парламентад нэр дэвшээд ялагдсан эрчээрээ шаралхаж, янз янзын юм яриад л яваа болохоос биш шаргал ордонд суудаг 76 ухнаас илүү идвэл гэж. Юутай ч парламент төр улс бүхий эх оронд маань сонгох, сонгогдох эрхийг иргэн бүр эдлэх ёстой. Гэхдээ энэ бол миний үнэлэх асуудал биш л дээ. Харин эрхэм гитарчин залуу нэр төр бүхий олны танил хүнийг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан улаан ногоон хацартай, хөдөөний хөөсөн мантуугаар нь дуудах нь нэр төртэй хүнээс гарах ухамсарт үйлдэл гэж лав бодохгүй байна. Унасан бөх уураа гаргах хэрэг байсан л байх л даа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 9912-3334 утсаар хүлээн авна. тэмдэгт.