Анхны хайр маань амьдрал болоогүй

2009/12/02
Share |
Хүмүүс: Содтуяа | 
Анхны хайр маань амьдрал болоогүй

Эх орноо төлөөлөн анх удаа олон улсын чанартай миссийн тэмцээнд амжилттай оролцож байсан “Азийн модел” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч С.Содтуяаг сайхан бүсгүй төдийгүй боловсролтой, чадалтай эмэгтэй хэмээн үнэлэх хүмүүс байдаг. Тиймдээ ч чадварлаг бүсгүйчүүдээс эрчүүд үргэдэг гэх бичигдээгүй хуулиар түүний анхны хайр, охиных нь эцэг, загвар өмсөгч, “Боловсрол” телевизийн сэтгүүлч залуу нэг их удалгүй мисс бүсгүйг орхисон юм даг. Мэргэжил нэгт залуухан хархүүд гологдож, бяцхан охиноо тэврэн үлдсэн Содоо бүсгүй хүний цайлган сэтгэлээр Чингүүндээ зөвхөн сайн сайхныг л хүсч явдаг гэх. Харин анхны бүх зүйлээ нандигнан дурсдаг тэрээр “миний анхны хайр амьдрал болоогүй юм” хэмээн халагласан байдаг. Охиноо төрүүлээд удалгүй ажилдаа эргэж орсон тэрээр яггүй хөдөлмөрч бүсгүй. Тэгээд ч өнгөлөг яваа бүсгүй хүнд эрчүүд хаа мундахав. Ямар ч гэсэн мисс бүсгүй JCI хэмээх өөрийн харъяалагддаг төрийн бус байгууллагын тэргүүн Д.Амарбаясгалан гэх залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон тухай өмнө нь манай сайт мэдээлж байсан. С.Содтуяагийн энэ удаагийн сонголтод олон хүн сэтгэл хангалуун байгаа ч Амарбаясгалангийн эхнэр хүүхдүүд хийгээд өмнөх амьдралыг нь мэдэх хүмүүс хосуудын харилцаанд бас л эргэлздэг юм билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.