Ц.Мянганбаяр: Зээл авсан бvхнийг ад шоо үзээд байвал энэ Монголд чинь бизнес хийх хүн үлдэх юм уу

2009/12/02
Share |
Хүмүүс:
Ц.Мянганбаяр: Зээл авсан бvхнийг ад шоо үзээд байвал энэ Монголд чинь бизнес хийх хүн үлдэх юм уу

Манай "Ярилцъя" булан энэ удаа "Монгол газар" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Мянганбаярыг уншигчидтайгаа уулзуулж байна. Банк санхvvгийн ертөнцөд дэгдсэн шуугианд тvvний нэр хавчуулагдан, арилжааны хоёрын хоёр банкийг дампууралд хvргэсэн гол буруутнаар нэрлэгдэн чичлэгдэж буй энэ vед өөртэй нь уулзаж, бизнесийнх нь бодит зовлон жаргалын талаар ярилцсан юм.

-Ц.Мянганбаяр захирал ахиад л олны хараа барианд ороод ирчихсэн, анхаарлын төвд зогсч байна. Бизнесийн ертөнцийнхөн бvгд таныг ойлгож байгаа ч Монголын олон нийт ойлгохгvй байна. Тийм болохоор одоо өрнөж байгаа vйл явдлуудтай холбоотой асуулт тавья. Бэлэггvй юмнаас эхэлж байгааг уучлаарай. Таныг "Анод", "Зоос" банкийг дампууруулсан гол буруутан гэж зарлаж байна?
-Юуны өмнө манай компани vйл ажиллагааныхаа явцад гадна дотнын хөрөнгө оруулагчдын өмнө хийгээд банкуудын емнө хариуцлагатай харилцагч байж ирсэн гэдгийг би хэлэхийг хvсч байна.
Өнгөрөгч хугацаанд арилжааны банкуудаас авсан зээлээ цаг тухайд нь төлж барагдуулсаар ирсэн. "Анод" банкинд манай компани зөвхөн хvvнд гэхэд нийт 17 тэрбум төгрөг төлсөн. "Зоос" хийгээд бусад банкинд ялгаагvй арван хэдэн тэрбум төгрөгийг зээлийн хvvнд өгсөн байдаг. 2008 оноос банкуудын зээл төлөлтөнд хvндрэл гарсан шалтгаан нь "Иточу"-гийн аккредитивтай холбоотойгоор vvссэн. "Иточу"-гийн баталгаатай аккредитив хаасан зээлvvдийн эргэн төлөлт удааширсантай холбогдож хvндрэл гарч эхэлсэн хэрэг. Бусдаар бол бид жилдээ 50 сая орчим долларын борлуулалт хийдэг компани шvv дээ. Энэ vзvvлэлт өөрөө компанийн талаар тодорхой тvвшний ойлголтыг өгөх байх. Зээл авсан бvхнийг ад шоо vзээд байвал энэ Монголд чинь бизнес хийх хvн vлдэх юм уу. Зээлийн хvvгээ төлнө, энэ 1500 гаруй хvний ажлын байрыг баталгаатай авч явах хэрэгтэй, vйлдвэрлэлийнхээ техник технологийг сайжруулах гээд урсгал зардал өдөр бvр хэдэн тэрбумаар хөвөрч байдаг өөрийн гэсэн хуультай, онцлогтой салбар шvv дээ. Монголчууд vvнийг ойлгох хэрэгтэй. Ойлгодог ч байх гэж бодож байна.

„Монгол газар" компанийг анх 1992 онд худалдаа vйлчилгээний чиглэлээр vйл ажиллагаагаа эхэлсэн гэдэг юм билээ. Харин алт олборлолтын ажлаа хэдийнээс эхэлсэн юм бэ?
-Тийм ээ. Vнэн. Алт олборлолтоор бол 1996 оноос эхлэн дагнан ажиллаж байна. 2000-2002 онд алт олборлолтоор Монгол Улсдаа тэргvvлж байсан. 1996-2008 онд 16.2 тонн алт олборлон, 180 тэрбум орчим төгрөгийн орлого олж, улс, орон нутгийн төсөвт татвараар нийт 43.8 тэрбум төгрөг оруулаад байна. Эдгээр тоон vзvvлэлтvvд баримтынхаа хувьд маш чухал ч хvмvvс тоож сонсдог гэж vv. Тэгэхээр тооны хажуугаар салбарын онцлогтой тодорхой ойлгоцууд байх хэрэгтэй байна л даа.

-Тийм ээ. Тэгэхээр бvгдийн анхаарлыг татаад байгаа ‘’Олон овоот"-ын орд дээр жишээ тагья л даа?
-Манай компанийн „Олон овоот"-ын алтны vндсэн орд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байрладаг. Энэ ордын геологи хайгуулын ажлыг бид 2000 оноос эхэлсэн. Хvдэр боловсруулах vйлдвэрээ 2003 онд алтны 4,2 тонн нөөцөнд тулгуурлан ашиглалтад оруулсан. 2003-2009 оны хугацаанд хоёроос гурван vе шаттайгаар vйлдвэрлэлийн шинэчлэл хийж, хvчин чадлаа нэмэгдvvлж, хоногт 2000 тонн хvдэр баяжуулж байна. 2008 онд 1.8 тонн алт олборлож, 50 сая ам.долларын борлуулалт хийсэн. Тэгвэл "Айвенхоу Майнз" компани Оюутолгойн ордод 2000 оноос хайгуулын ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хайгуулын ажилдаа 4.6 тэрбум долларын херөнгө оруулалт зарцуулсан мэдээ байдаг. Тэгэхээр уул уурхайн компани гэдэг асар их зардал, хөрөнгө мөнгө шаарддаг салбар гэдэг нь харагдах байх.


-Уул уурхайн бизнес vнэхээр хvнд хvчир ажил. Бас асар өндәр зарлагатай. Таны хэлж байгаа баримтууд vvнийг нотолж байна?
-Мэдээж тийм. Хөдөлж хөдөлмөрлөж байгаа улсуудад, нэн ялангуяа ийм хvнд хvчир бизнест зориг гарган хvч сорьж байгаа компанид асуудал зөндөө тулгарч таарна. Угаасаа амар хялбар ажил энэ салбарт байдаггvй. Манай компанид ч хөрөнгө дутагдаж, vйлдвэрлэл доголдох vе гардаг. Мэдээж тэрхvv дутагдсан хөрөнгийг банкны зээлээр санхvvжvvлэх шаардлага гарч ирж таарна. Энэ бол зайлшгvй тохиолдох зvйлс шvv дээ. Гэтэл манай улсын банкны систем, дvрэм журам, бодлого, уул уурхайн онцлог vйл ажиллагаатай зохицож уялддаггvй. Ердөө л энэ.

-Банкны хуулийн талаар бизнесийн байгууллагууд нэлээд шvvмжлэлтэй ханддаг. Ялангуяа нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээний заалт хэт хатуу, бодит хөрстэйгөө уялдаа муутай санагддаг?
-Жишээлэхэд манай банкууд нэг жилийн хугацаатай, сарын 1,8-2,6 хувийн өндөр хvvтэй, 1-3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг хэн нэгэн хуулийн этгээдэд олгодог. Vvн дээр нэмээд, зээлээ хугацаанд нь төлөөгvйн нэмэгдэл хvv 20 хувиар тооцдог. Гэтэл зөвхөн хайгуулын хэдхэн цооногийн өрөмдлөгийн (100 тууш метр) зардалд гэхэд нэг сая доллар зарцуулагддаг. Тухайлбал манай компани 30 тонн алтны нөөцийг тогтооход, 500 гаруй цооног өрөмдөж, зардалд нь 15 сая доллар зарцуулсан байна. Энд би бас нэг зvйлийг хэлье. Олон улсын зах зээлд Монголын ямар ч компанийн геологи хайгуулын ажлын vр дvнг хvлээн авч, зөвшөөрдөггvй. Тийм болохоор гадаадын мэргэжлийн компаниар л өрөмдлөг, лабораторийн шинжилгээ, хайгуулын vр дvнгийн vнэлэлт дvгнэлтийг зайлшгvй хийлгэх шаардлага гардаг.

- Тийм vv. Жишээ хэлэхгvй юу?
-Жишээ нь Канадын мэргэжлийн компаниар хийлгэхэд доод тал нь нэг сая доллар төлөх болзол тавьдаг.

-Доод тал нь уу?
-Хамгийн доод тал нь.

-"Олон овоот"-ын нийт нөөцийг хэд гэж тогтоосон бол?
-Геологийн тогтоцоор "Олон овоот"-ын ордын алтны нийт нөөцийг 100 тонн хvрнэ гэж Канадын компани тогтоож дvгнэлт гаргаад байна. "Олон овоот"-ын ордыг нээж ашиглахад манай компани, манай геологичид, манай инженер техникчид, манай ажилчид асар их хичээл зvтгэл гаргаж, оюун ухаанаа зарж, монгол хvн юу сэтгэж, юу хийж бvтээж чаддагийг харуулсан гэж би хувьдаа vнэлдэг. Энэ бол vнэхээр хэн ч vгvйсгэж чадашгvй хөлс хvч урсгасан ажил. Бид зорилгодоо хvрч алтны vндсэн орд нээж, хvдэр баяжуулах vйлдвэр барьж ашиглалтад оруулж, алт олборлон улсдаа тушааж, 1000 гаруй хvний ажлын байрыг говь нутагт бий болгож чадсан. Энэ ажлаараа бол би vнэхээр бахархдаг. Vнэхээр энэ ордод vндэсний хөрөнгө оруулагч, vйлдвэрлэгчийн хувьд өөрийн боломжоос хэтэрсэн хөрөнгө оруулалтыг зориглон хийсэн. Даанч уул уурхайн хөрөнгө оруулалтын vр өгөөж 8-10 жилийн хугацаа шаарддаг юм байна.

-Тийм байх л даа. Дээр нь манай банкны зээлийн хугацаа нэг жилээс хэтрэхгvй байгаа нь байдлыг хvндрvvлэх гол шалтгаан болж байна шvv дээ?
-Миний гол зорилго монгол хvн Монголын газар шороондоо эзэн байж, өвөг дээдсийн vлдээсэн баялгийг өөрсдийн мэдлэг чадвар, оюун ухаанаараа олборлож чаддагийг харуулахад чиглэгдэж байсан. Энэ зорилгоо хэрэгжvvлэхийн тулд банкны зээлээс гадна өөрийн компанийн орлогыг зориулж "Олон овоот"-ын ордыг, уурхайг барьж босгосон. Алтны vндсэн орд нээн илрvvлж, Хvдэр боловсруулах vйлдвэр ашиглаж байгаа vндэсний хөрөнгө оруулалттай vйлдвэрлэгч нь Монголдоо ганц манай компани байгаа. Төр засгийн зөв дэмжлэг, банкны урт хугацааны томоохон зээлийн бодлого байсан бол өдийд ганц биш хэд хэдэн vндэсний хөрөнгө оруулалттай орд, vйлдвэрvvд бий болж чадах байсан гэдэгг" би хатуу итгэдэг. Манай "Олон овоот"-ын ордыг vйлдвэрлэлтэй нь хамтаар олон улсын хөрөнгийн зах зээлд гаргадаг аргачлалаар тооцож vнэлэхэд 190 сая долларт хvрч байгаа юм. Гэвч яая гэхэв. Дан ганц монгол хvн, монгол хөрөнгө оруулагч уул уурхайн салбарт өнөөгийн цаг vед гадаадын тусламж дэмжлэггvйгээр явж чадахгvй юм байна гэдгийг ойлголоо.

-Vнэхээр гол гороймоор vг байна. Өөр арга чарга байхгvй гэж vv?
-Дэмжлэг олдохгvй юм байна. Эх орноосоо эрээд, чардайгаад, ойлгуулах гэж хичээгээд, эцэс сvvлд нь ингээд л сууж байх сайхан биш байна. Тэгэхээр банкны хvндрэл, доголдлыг арилгахын тулд ордынхоо тодорхой хувийг олон улсын зах зээлд борлуулахаар яриа хэлцэл хийж байна. Энэ тал дээр Монголбанк, Сангийн яам ойлгож дэмжиж тусална гэж найдаж байгаа.

-Тэдний дэмжлэгээр яах юм. Нэгэнт ойлгохыг хvсэхгvй, харин ч бvр нэр төрд тань халдаж, буланд шахаж байгаа төрөөс юуных нь дэмжлэгийг гуйх юм бэ. Гаднынхан ийм орд руу гуйгаад л ороод ирнэ шvv дээ?
-Монголд юм хийж бvтээхэд татварын орчин vнэхээр хvнд. Ялангуяа өөрийнхөө, дотоодынхоо, vндэснийхээ компанид дэндvv хvндрэл vзvvлдэг. Манай компанитай ижил уул уурхайн салбарт ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд татварын бvх төрлийн хөнгөлөлтийг чөлөөтэй эдэлдэг. Тэд vйлдвэрлэлийн тоног төхөөрөмж оруулж ирэхэд гааль, худалдаа, НӨАТ-ын татвар төлдөггvй. Тэр ч бvv хэл нөөц ашигласны татвараа ч төлдөггvй. Гэтэл дотоодын компани болохоор бvх төр¬лийн татвараа төлөхийн дээр 68 хувийн татварыг нэмж төлдөг.

-Нөгөө л гайтай 68 хувийн татвар?
-Энэ 68 хувийн татвар бол алтны компаниудыг хөгжиж дэвших, vйлдвэрлэлээ шинэчлэх, хvчин чадлаа нэмэгдvvлэх бvх боломжийг хаахын зэрэгцээ банкны өр зээлээ барагдуулахад ч саад болж байна. Бvгд л харааж байгаа биз дээ. Манай компани гэхэд „Олон овоот"-ын ордоос олборлосон алтны борлуулалтаас 68 хувийн татварт дөрөв орчим тэрбум төгрөг төлсөн байгаа. Алтны жижиг компаниуд 68 хувийн татвараас зугтаж, олборлосон алтаа нууж байна. Vvнээс болж Монгол Улсын Эрдэнэсийн сан нэмэгдэхгvй, валютын нөөц багасч байгаа. Энэ бvхэн нөгөө л 68 хувийн татвартай шууд холбоотой нь бэлхэнээ харагдаж байна шvv дээ. Зарим компани нь дампуурч алга болсон.

-Говьд vйлдвэр барьсан нь сайхан vйл хэрэг. Гэхдээ ийм байдалд орсон нь харамсалтай байна?
-Эцсийн эцэст бидний арваад жилийн хөдөлмөрийн vр дvн, амжилт бол Өмнөговь аймгийн ямар ч эрчим хvч байхгvй, дэд бvтэц байхгvй хөдөө нутагт монголчуудын босгосон шинэ уурхай, шинэ vйлдвэр байгуулж чадсан маань юм. Энэ бvтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийж чадсан явдал бидний бахархал. Бидэнд гаднын аль ч улсын компаниудтай хамтарвал хамтрах боломж байсан. Гэвч монголчууд яагаад өөрсдийнхөө эрдэс баялагт эзэн нь болж, өөрсдөө юмаа хийж болдоггvй юм. Бидчадна гэдгээ харуулах ёстой. Vvний төлөө цөмөөрөө ажиллая, vйлдвэрээ байгуулъя гээд зvтгэсэн. Эцсийн эцэст улс орон vйлдвэржиж байж л хөгжинө. Би vйлдвэр барьснаа хэзээ ч буруу шийдвэр гэж vзэхгvй. Vйлдвэржилт явж байж энэ улс орон хөгжинө. Хэдэн байшин барьснаар хөгжчихгvй. Байшин барилга барих ёстой. Гэхдээ эхлээд vйлдвэрvvдээ барья. Дараа нь тэр барилгаа барья л даа.

-Таныг нийтдээ 200 тэрбумын өртэй гэх юм?
-Жишээ нь, Бороогийн vйлдвэрийг Канадын "Хөрөнгийн бирж", Канадын "Тэтгэврийн сан", мөн Канадын "Империал банк" 250 орчим сая ам.долларын хөрөнгө оруулж, санхvvжvvлсэн байдаг. Тэгээд 43 тонн алтыг Монголоос аваад гарчихлаа. Татваргvйгээр шахам. „Олон овоот"-ын vйлдвэр гэдэг бол монголчуудын өөрсдийнх нь vйлдвэр гэсэн vг шvv дээ. 100 орчим тоннын нөөцтэй. Энэ санхvvжилтэд "Зоос", "Анод" банк оролцсон. Энэ хоёр банкинд байгаа зээлvvдийн тэн хагасыг нь ‘’Иточу ‘’-гийн батлан даалтаар „Комацу"-гийн техникvvдийг худалдаж авахад зориулсан. Vйлдвэр өргөтгөл хийгээд, шинэ хvчин чадлаараа дөнгөж нэг жил ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар өвөл зунгvй ажилладаг алтны компани гаднын Бороог оролцуулахгvй л бол манайхаас өөр байхгvй. Би өөрийгөө зөв алхам хийсэн л гэж vздэг.

-„Олон овоот" одоогийн байдлаар 100 тэрбумын өрөнд байгаа гэж vнэн vv. Гэвч таны өмч vv, эсвэл „Жаст" группын мэдэлд шилжчихсэн юм уу?
-Энэ тэрний мэдэлд шилжсэн гэх зvйл байхгvй. Өөрөөр хэлбэл, „Жаст" групптэй арван сая төгрөгийн дvрмийн сантай 50:50 хувийн хамтарсан компани байгуулж, хамтран ажиллах гэрээнийхээ дагуу л ажиллаж байна. Тvvнээс биш "Жаст"-ын мэдэлд шилжсэн гэх зvйл байхгvй.

-"Жаст" группыг таны өрийг төлсөн аврагч боллоо гэж мэдээлсэн байсан?
-Аварна гэхэд хаашаа юм. Бид Монголын уул уурхайн салбарт хэнтэй ч өрсөлдөхгvй өндөр тvвшинд хvрсэн компани шvv дээ. "Жаст" бол энэ салбарт дөнгөж анхны жилдээ л бидэнтэй хамтарч ажиллаж байгаа улсууд шvv дээ. Хэвлэлийн фантааз байлгvй дээ. Өнөөдрийн байдлаар "Жаст" фуппын зvгээс "Анод"-ын юм уу, "Зоос"-ын өрийг барагдуулчихсан тийм юм байхгvй, ярилцаж байна. Гагцхvv эцсийн эцэст бид vйлдвэрлэлээ нэмэгдvvлж, тэрнийхээ vр ашгаар л өр зээлээ дарна. Энэ бол бодитой хийгдэх зvйл.

-Төрийнхөө зvгээс бол дэмжлэг байдаггvй ээ?
-Жишээ нь, энэ жил алтны зөвлөлгөөн боллоо. Энэ vеэр алтны vйлдвэрлэлийг санхvvжvvлэх талаар төрөөс тодорхой алхмыг хийсэн. Нийтдээ 60-70 сая доллар арилжааны банкуудаар дамжуулж алтны vйлдвэрлэгч нарт хуваарилсан шvv дээ. Гэхдээ vvнээс нэг ч долларыг манай компанид өгөөгvй.

-Яагаад тэгж гадуурхаж байгаа юм бэ?
-Гадуурхах ч биш юм аа. Тэр банкууд нь чадваргvй байдаг юм уу. Эсвэл өгөх дургvй байдаг юм уу. Ийм л дvр зураг харагдаж байгаа юм даа. Мэдээж бид маш их гайхдаг. Цөмөөрөө vvнийг ойлгодоггvй. Vнэхээр ойлгомжгvй асуудал байгаа биз дээ. Vгvй яахав ээ, төр алт vйлдвэрлэгч нарынхаа төлөө арга хэмжээ авч байна. Сайн хэрэг. Гэхдээ хамгийн том алт vйлдвэрлэгчдээ өгдөггvй. "Зоос", "Анод" банкны өгсөн зээл жишээ нь уул уурхайн салбарыг дэмжиж олгосон зээл боловч надад гэхээсээ илvv "Иточу"-гийн батлан даалтад итгэж өгсөн зээлvvд.

-Таныг их хэмжээний мөнгө гадагшаа гаргасан гэх мэдээлэл байх юм?
-Хvмvvсийн хардлага байх аа. Их хэмжээний мөнгийг харин vйлдвэр рvv, уурхай руу хөрөнгө оруулалтаар хийсэн гэдэг нь vнэн байх.

-Ц.Мянганбаяр 200 тэрбумын өртэй гэж бараг бvх мэдээллийн хэрэгслээр зарлаж байна. Vнэн vv?
-Арай ч 200 тэрбум төгрөгийн өр өнөөдөртөө алга. "Олон овоот"-д ойролцоогоор ил уурхай болон Хvдэр боловсруулах vйлдвэрт нийт 90 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Энэ маань ирэх жилvvдэд vр ашгаа өгөөд, өр ширийн асуудал дарагдана гэдэг тэртээ тэргvй тодорхой. Бvх уул уурхайн төсөл дээр бид дандаа гаднынхантай хамтарч ажилласан тvvх л байна. Анхны удаа эзгvй говь нутагт бид vйлдвэр байгуулсан. Эхний vйлдвэрээ ашиглалтад орууллаа. Гайхамшигтай сайхан бvтээн босголт. Надад ямар өвөг дээдсээс уламжилсан хур хөрөнгө гэж байсан биш. Энэ бол монголчуудын хувьд гарцаагvй туулах ёстой зам л гэж би боддог. Өмнөговьд дэд бvтэц сайн хөгжөөгvй учраас бид vйлдвэрлэлээ дизель станцаар цахилгаанаар хангаж, ил уурхайдаа хvнд даацын уулын техник ажиллуулж ордоо ашиглаж байна. Өнөөдөр тvлшний vнэ байнга нэмэгдэхийн хэрээр vйлдвэрлэлийн зардал төдий хэмжээгээр өсч байна.

-Монголчууд өрнөөс их айдаг хvмvvс. Энэ зан байдлаасаа болоод таныг эргэж сэхэхээргvй уналаа гэж хараад байх шиг байна. Ойролцоогоор хэдий хугацааны дараа та сэргэж чадах вэ?
-Бидний тооцоогоор бол гурван жилийн дотор энэ төсөл бvрэн хэрэгжиж, бvх өр зээлийг дарж дуусах ёстой.

-"Олон овоот" гаднын ямар нэгэн санхvvгийн байгууллагад барьцаанд давхар байгаа юу?
-Бид АНУ-ын "Goldman Sachs" компанитай хамтарч ажиллаж байгаа. Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын маш том банк. Өнгөрсөн жил бид 30 сая доллар авснаас 25 саяыг нь алтаараа төлчихсөн байгаа. Энэ жил vлдэгдлийг нь төлөх ёстой.

-Харилцаа бол хэвийн гэсэн vг vv?
-Хэвийн.

-Нэр хvнд гэдэг бол хам¬гийн vнэтэй капитал. Та яагаад энэ зvйл рvvгээ дуртайгаар нь шавар цацуулж байдаг юм бэ. Бvр төв банкны ерөнхийлөгч нь хvртэл ийм ажилд хошуу нэмэрлэж байна?
-Л.Пvрэвдорж гуайн юу бодож явдгийг сайн мэдэхгvй. Тэр хvний хувьд өөрийн ажлаа хуулийн хvрээнд хийж байгаа болов уу л гэж бодож байна. Асуудлыг шийдэх зөв гарцыг хамтарч шийдвэл илvv vр дvнд хvрнэ гэдгийг ойлгож байгаа байх гэж бодож байна.

-Монголбанкны ерөнхийлөгч Л.Пvрэвдорж гуай та хоёр нэг нутгийн улс биз дээ. Ц.Мянган¬баяр тэгчихжээ, ингэчихжээ гээд л ил гарч ирээд цоллоод байгаа нь мөс жудгийн хувьд ч эвгvй харагдах юм?
-Мэдэхгvй юм даа.

-Энэ хэнэггvй байдал тань явсаар бий болгосон, босгосон, бvтээснийг тань харлуулахад хvрч байна биш vv?
-Хичнээн тэнэг юм бичиж байгаа нь тэртээ тэргvй бvгдэд ил байхад бид тэгж боож vхэх гэж явах хэрэг байна уу. 100 тонн алттай байж дампуурна гэдэг ойлголт Монголд л байдаг байх. Хувь хvн Мянганбаярын талаар хэвлэл мэдээллээр зөндөө бичдэг. Бараг өдөр болгон миний өөрөө ч мэдэхгvй зvйлийг бичих юм. Гэвч би тэр болгонд нь эмзэглэж хэл ам хийж явдаггvй. Харин манай компани, тэнд ажиллагсдын хийж бvтээсэн зvйлийг vгvйсгэж хараар будахыг би хvлээн зөвшөөрөхгvй. Манай компанид нийт 1500 ажилчин ажиллаж байна. Нэга жилчны ард 4-5 ам бvл байна гэвэл 6000-7500 хvний амьдралын асуудал хөндөгдөнө гэдгийг бодолцож баймаар байна. „Монгол газар" компанийн хийсэн бvтээсэн зvйлийг яагаад ч юм хэвлэлийнхэн маань сурталчлах дургvй байдаг. Зөвхөн Ц.Мянганбаяр гэдэг хvний тухай элдвийг зохиомжилж, энэ хvний дотор явдаг хvнээс тэс ондоо нөхрийн дvрийг гаргаж бичихэд бvх анхаарлаа хандуулдаг. Энэ бvх байдлаас болоод яагаад ч юм би компанийнхаа хийж бvтээсний талаар, юунд зорьж тэмvvлж, ямар хэмжээний бvтээн босголт хийхийн төлөө зvтгэж байгаагаа ярьж таниулах сонирхолгvй
болчихсон.

-Таныг барьсан, эсвэл барина, хорино л гэсэн мэдээ сонинуудыг чимж байна. Цагдаад шалгагдаж байгаа өр зээлтэй тань холбоотой асуудал байна уу. Эсвэл өөр хэрэг байгаа юм уу?
-Ямар нэгэн луйврын хэрэг ч юм уу, эсвэл эрvvгийн хэрэг би хийгээгvй.

-Танд харамсах зvйл байгаа л биз дээ?
-Монгол Улс дахиад зуу гаруй тонн алтны нөөцөө хэн нэгэн солонгос, хятад, канад хvмvvст алдах байх. Гэтэл дэлхийн бvх улс гvрний төв банкууд алтны нөөцийг нэмэгдvvлэхийн төлөө ажиллаж байна. Яагаад вэ гэвэл ирж байгаа 2010 онд эдийн засгийн хямрал буурахгvй, ихэнх улс орон эрчим хvч болон нефтийн төлбөрvvд, vнэт активуудыг алтаар хийж байна. Монгол Улс бvх vнэт эрдэс баялаг дээрээ дандаа гаднынхантай хамтарч дууслаа. Гэтэл энэ улс оронд чинь vндэсний эдийн засгийн хөгжлийн эрх ашиг гэдэг ойлголт байх ёстой юм байгаа биз дээ.

Сэтгvvлч Б.Ганчимэг
Yндэсний шуудан Дугаар 285 (687)

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Ветки цветов искусстР²ÐµÐ½Ð½Ñ‹Ðµ купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ДалматоР²Ðµ Ð­ÐºÑÑ‚Ñ€Ð°ÐºÑ †Ð¸Ñ тгк глицериР½Ð¾Ð¼ купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить АмфетамР¸Ð½ в Пыть-Ях купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд стаф в Соль-Иле
IP:5.101.217.156  2018-07-03 00:25:04
Towglimb Ukraine does not have a turnip, hatalmedis.bandcamp.com%2falbu m%2ffacetime-error-during-acti vation-mac facetime_error_during_activati on_mac, https%3a%2f%2fcalpartworknee.b andcamp.com%2falbum%2fdownload -idm-full-crack-2018 download_idm_full_crack_2018, dendisenja.bandcamp.com%2falbu m%2fmaking-a-gantt-chart-in-ex cel making_a_gantt_chart_in_excel, dendisenja.bandcamp.com%2falbu m%2fskeleton-key-wow skeleton_key_wow, https%3a%2f%2fcalpartworknee.b andcamp.com%2falbum%2fjio-numb er-activation-status jio_number_activation_status, https://leesbackhartbul.bandca mp.com/album/hr-manual-sample hr_manual_sample, https%3a%2f%2fbrahlaymonfu.ban dcamp.com%2falbum%2fblack-pant her-torrent-yify black_panther_torrent_yify, https://felpzoloves.bandcamp.c om/album/calendrier-coupe-du-m onde-2018-excel calendrier_coupe_du_monde_2018 _excel, https://calpartworknee.bandcam p.com/album/ms-excel-download- for-windows-7 ms_excel_download_for_windows_ 7, swanraworlo.bandcamp.com%2falb um%2fexcel-vba-dir excel_vba_dir_関数, https%3a%2f%2fdrotpultical.ban dcamp.com%2falbum%2fhlookup-in -excel hlookup_in_excel, https://dendisenja.bandcamp.co m/album/filmes-dublados-2018-t orrent filmes_dublados_2018_torrent, https://siovecarmo.bandcamp.co m/album/lucky-patcher lucky_patcher_vzlom_igr_skacha t, https://ophgregintic.bandcamp. com/album/soft-n-free-curl-act ivator soft_n_free_curl_activator, https://swanraworlo.bandcamp.c om/album/excel-vba-dir excel_vba_dir_関数, flocathterro.bandcamp.com%2fal bum%2favocado-key-lime-pie-rec ipe avocado_key_lime_pie_recipe, https%3a%2f%2ffelpzoloves.band camp.com%2falbum%2f27001-iso-2 013-pdf 27001_iso_2013_pdf, https://brahlaymonfu.bandcamp. com/album/torrent-site-for-gam es torrent_site_for_games, calpartworknee.bandcamp.com%2f album%2fwoodruff-key-image woodruff_key_image, hatalmedis.bandcamp.com%2falbu m%2facer-aspire-4720z-drivers acer_aspire_4720z_drivers, https://felpzoloves.bandcamp.c om/album/casa-de-papel-saison- 2-streaming casa_de_papel_saison_2_streami ng, https://hatalmedis.bandcamp.co m/album/unicamp-manual-do-cand idato unicamp_manual_do_candidato, https://discgercomphuam.bandca mp.com/album/iso-27002-certifi cation iso_27002_certification, https://ophgregintic.bandcamp. com/album/baixar-vikings-5-tem porada-dublado-via-utorrent baixar_vikings_5_temporada_dub lado_via_utorrent, https%3a%2f%2fbrahlaymonfu.ban dcamp.com%2falbum%2fgreater-th an-or-equal-to-in-excel greater_than_or_equal_to_in_ex cel, https://calpartworknee.bandcam p.com/album/google-excel google_表單_excel, https%3a%2f%2ferchancoaplug.ba ndcamp.com%2falbum%2flucky-pat cher-apk-official lucky_patcher_apk_official, https://siovecarmo.bandcamp.co m/album/i-can-only-imagine-mov ie-torrent i_can_only_imagine_movie_torre nt, https%3a%2f%2fdendisenja.bandc amp.com%2falbum%2fnd-drivers-l icense-status nd_drivers_license_status, https://patchgasneti.bandcamp. com/album/key-finder-tile key_finder_tile, https%3a%2f%2fplanvesttoppti.b andcamp.com%2falbum%2frecipe-f or-key-lime-cheesecake recipe_for_key_lime_cheesecake , https%3a%2f%2fhatalmedis.bandc amp.com%2falbum%2ftelecharger- lucky-patcher-pour-android telecharger_lucky_patcher_pour _android, https://flocathterro.bandcamp. com/album/mouse-and-keyboard mouse_and_keyboard, https://dendisenja.bandcamp.co m/album/liga-da-justi-a-filme- dublado-torrent liga_da_justiça_filme_dublado _torrent, https://nighdonatcia.bandcamp. com/album/windows-10-activatio n-key-free windows_10_activation_key_free , https%3a%2f%2fmordtertderpha.b andcamp.com%2falbum%2fvikings- 5-temporada-via-torrent vikings_5_temporada_via_torren t, biisunslitel.bandcamp.com%2fal bum%2fnts-key-28-december-2017 nts_key_28_december_2017, https%3a%2f%2fswanraworlo.band camp.com%2falbum%2ffree-excel- calendar-2018 free_excel_calendar_2018, ranenytria.bandcamp.com%2falbu m%2fsecc-list-for-landless-man ual-casual-labour-survey-assam secc_list_for_landless_manual_ casual_labour_survey_assam, https%3a%2f%2fhatalmedis.bandc amp.com%2falbum%2fles-tuches-3 -torrent les_tuches_3_torrent, https://siovecarmo.bandcamp.co m/album/indic-keyboard-for-pc indic_keyboard_for_pc, https%3a%2f%2fsiovecarmo.bandc amp.com%2falbum%2fkalender-201 8-in-excel kalender_2018_in_excel, https://leesbackhartbul.bandca mp.com/album/fifa-19-pc-crack fifa_19_pc_crack, https://calpartworknee.bandcam p.com/album/liga-da-justi-a-fi lme-completo-dublado-torrent liga_da_justiça_filme_complet o_dublado_torrent,
IP:146.185.203.137  2018-11-26 23:04:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.