Долоохон настайгаас нь эхлэн найман жил хүчирхийлнэ гэдэг үнэхээр санаанд багтамгүй

2009/12/02
Share |
Хүмүүс:
Долоохон настайгаас нь эхлэн найман жил хүчирхийлнэ гэдэг үнэхээр санаанд багтамгүй

Хойд ээжийн хатуу гарт нухлагдах бяцхан охины зовлонт амьдралыг харуулсан “Орхидос” кино олон хvний сэтгэлийг эмзэглvvлсэн.

Гэтэл тvvнээс ч илvv бие сэтгэлийн зовлон vvрч, хvvхэд насныхаа инээд хөөр, аз жаргалаа аав, ээж нэртэй “зэрлэг”-vvдэд гишгvvлсэн охин бидний дунд амьдарч байжээ. Байнгын зодуур, өргөж авсан аавынхаа бэлгийн хvчирхийлэл дор амьдарч байсан охинд сайхан сэтгэлт хvмvvс туслаж хотод авчирчээ. Охиныг авчирсан “Гvнж” төвийн тэргvvн Ч.Ундрахтай ярилцлаа. Хэргийн байдлаас шалтгаалан охины болон аав ээжийнх нь нэр, амьдарч байсан газар, аймаг сумынх нь нэрийг нууцаллаа.

-Гэр бvлийн хvчирхийлэлд олон жил амьдарсан охиныг танай төвийнхөн авчирчээ. Охины тухай яаж мэдсэн бэ?

-”Гvнж” төв өнгөрсөн тавдугаар сард тус аймагт “Төрийн бус байгууллагуудыг чадваржуулах” сургалт явуулсан юм. Сургалтын vеэр аймгийн “Ирээдvйн босго” төвийн эмч бидэнд анх энэ охины тухай мэдээллийг өгсөн. Өргөж авсан аав ээжийнхээ хvчирхийлэл, дарамтанд эрх нь зөрчигдөж байгааг сонсоод бид ажиллаж эхэлсэн. Охины аюулгvй байдлыг хамгаалахын тулд 20-иод хоногийн өмнө хотод авчирсан. Охины сэтгэлзvй хvнд байгаа. Бид шаардлагатай vйлчилгээнvvдийг vзvvлж байна. Ирснээсээ хойш 10-аад хоног сэтгэл засах эмчилгээнд явсны дvнд нээлттэй болж, хvмvvстэй харилцах нь сэргэж байна. Эрvvл мэндийн vйлчилгээнvvд vзvvлж байна. Сургуульд явж эхлээгvй, хуулийн асуудал нь шийдэгдээгvй vлдсэн.

-Охин хэдэн настай вэ?
-15 настай.

-Тэр айлд хэдэн настайдаа vрчлэгдэж очсон юм бэ?

-11 сартайдаа тэр айлд өргөгдөж очсон юм билээ. Өргөж авсан аавынх нь ээж охиныг анх авчирсан байна. Охиныг долоон настайд эмээ нь нас барснаас хойш эцэг, эхийнх нь дарамт эхэлжээ. Олон жилийн турш гэр бvлийн болоод өргөж авсан аавынхаа бэлгийн хvчирхийлэлд давхар өртсөн байсан.

-Ээмээ нь өөрөө өргөж авсан хэрэг vv, хvvдээ vрчилж өгсөн юм уу?
-Хvvгийнхээ хvvхэд болгож vрчилж авсан юм билээ. Хvv нь эхнэр авсан ч хvvхэд төрөхгvй болохоор охиныг өргөж авсан бололтой. Удалгvй тэднийх гурван ч хvvхэдтэй болж, охиныг гадуурхаж байнга зодно. Ногоо тарьдаг, блок цохидог айл гэсэн. Охин тэр айлын боол шиг бvх л хар бор ажлыг хийж, дvv нараа өсгөдөг байж.

-Сургуульд сурдаг байсан уу?
-Одоо есдvгээр анги. Гэрийн бvх ажлыг хийхийн зэрэгцээ хичээлдээ явдаг байсан. Энэ жил хичээлдээ цөөхөн хоног суусан. Аймгийнхаа цагдаагийн хамгаалах байранд тусгаарлагдаж байгаад манайд ирсэн. Тиймээс хичээл нь завсардаад байгаа.

-Өргөмөл охиноо аав нь олон жил бэлгийн хvчирхийлэлд байлгасан гэсэн. Ээж нь мэддэггvй бай¬сан хэрэг vv?
-Аав нь тvvнийг хэдэн настай байхад хvчиндсэнийг охин сайн санадаггvй. Өөрийнх нь санаж байгаагаар 7 настай байхад нь аав нь согтуу ирээд хvчиндсэн гэж ярьдаг. Нөхрийгөө охиноо хvчирхийлснийг, байнгын бэлгийн харьцаанд ордгийг эхнэр нь мэдээгvй юм билээ.

-Өөрийг нь яаж зоддог, хvчирхийлдэг байсан талаар охин ярьдаг уу?
-Хэргийн талаар цагдаад мэдvvлэг өгсөн, өмгөөлөгчдөө, сэтгэлзvйчид охин ярьсан байдаг. Гэхдээ охин нарийн зvйлсээ өөрөө сайн ярьж чадахгvй. Эмх цэгцтэй биш, өөрийнхөө санаж байгаагаа л ярьдаг. Гэнэт санаад л нээрээ тэгэхэд тэгсэн, ингэхэд ингэсэн гээд ярина. Ерөнхийдөө мартаж, санасан шинжтэй. Байнга зодуулсаар байгаад оюун ухаанд нь өөрчлөлт орсон юм болов уу гэж бодсон. Хvмvvстэй харилцаа муутай. Хvн юм асуухаар толгой дохих, сэгсрэх, мөрөө хавчих мэтээр хариулна. Нэлээд асууж шалгааж байж хэдэн vг хэлнэ.
Хувийн хэргийг нь vзэж байхад ой тогтоолт удаан, харилцаа муу, эцэг эхийн анхаарал сул гээд бичсэн ч ангийн багш, нийгмийн ажилтан, сургуулийн захиргаа нь охины төлөө санаа зовж, анхаарал тавьж ажиллаагvй юм билээ.

-Охиныг хvчирхийлэлд өртөөд байгааг анх хэн мэдсэн юм бэ?
-Нэг удаа аав нь согтуу ирчихээд хvчирхийлэх гэхэд охин бараг нvцгэн шахуу гэрээсээ зугатаад найзындаа очжээ. Тэр vед найзынх нь ах, эгч гэртээ байж таарснаар хэрэг анх илэрсэн юм билээ. Охин азаар жирэмслээгvй, гэхдээ тогтмол бэлгийн харьцаатай байсныг эмчийн vзлэгээр тогтоосон. Тэгэхээр олон удаа хvчирхийлж байсан бололтой. Энд ирээд эмэгтэйчvvдийн vзлэгт оруулж, шинжилгээ хийлгэсэн. Эрvvл мэндийн шинжилгээний нэгдсэн дvгнэлт гараагvй байна.

-Бэлгийн хvчирхийлэлд өртсөн нь мэдэгдэнгvvт аавыг нь хэрэгт татсан уу?

-Мэдэгдсэн даруйдаа хэрэгт татагдаагvй. Хамгийн аймшигтай нь энэ зун охиныг бас нэг хvн дахин хvчиндсэн. Одоо бидний мэдэж байгаагаас илvv нууц, охины яриагvй, ил гараагvй зvйлvvд олон байна. Охиныг нээлттэй болгохын тулд цаг хугацаа, сайн харилцаа хэрэгтэй байна.

-Бие бялдрын хувьд өсгөлvvн харагддаг уу. Зан аашинд нь өөрчлөлт орсон уу?
-Одоогийн хvvхдvvд өсгөлvvн, том биетэй болсон шvv дээ. Харин энэ охин 15 настай гэхэд жижигхэн давжаа биетэй, урт vстэй, улаан хацартай 10 настай юм шиг харагдана. Багаасаа хvнд хvчир ажил хийж байсныг илтгэх мэт гар нь том болчихсон, эвдэрсэн харагддаг.
Зан аашийн хувьд ч дуугvй, даруухан охин. Гэрээсээ гардаггvй. Энэ байдалтайгаа эвлэрсэн, гарах гарц байхгvй гэж боддог байсан болов уу гэмээр санагдсан.
Яриа нь хvртэл жаахан хvvхэд шиг. Бид Эх нялхсын төвтэй ярьж байгаад бvх биеийн ерөнхий шинжилгээнд оруулсан. Vvгээр л сэтгэцийн эмгэг байна уу vгvй юу гэдэг нь гарах байх.

-Та нартай хэний, юуны тухай ярих дуртай байна вэ?
-“Ирээдvйн босго” төвийн эмчид охин “Би энэ хvмvvстэй дахиж хэзээ ч уулзмааргvй байна” гэж ярьсан байдаг. Тэр эмч настай хvн болохоор эмээ шиг нь санагддаг байсан юм уу, охин их дотно байсан гэсэн.
Одоо ч охиныг хотод авчраад гэнэт орчныг нь өөрчилж, танихгvй хvмvvсийн дунд оруулаад, өөрт нь туслаад байхаар гайхаад, итгэхгvй байх шиг байна. Сэтгэл заслын эмчилгээний vеэр ангийнхаа найз охиныг, нутаг усаа, дvv нараа санаж байна. Ялангуяа дvv нараа өсгөсөн болохоор тэднийгээ их санаж байна гэж ярьсан байна лээ.

-Гэр бvлийн хvчирхийлэлд байсан нь тогтоогдсон гэсэн vv?
-Иргэний шvvх хурал болж охиныг зоддог, дарамталдаг, гэр бvлийн хvчирхийлэлд байсан нь тог¬тоогдож өргөж авсан аав, ээжийнх нь эцэг эх байх эрхийг зургаан сараар хязгаарласан шийдвэр гар-сан. Тэгээд охин гэртээ очих боломжгvй болж аймгийн цагдаагийн хамгаалах байранд байсан. Тэнд нь охинд өгөх хоол байхгvй. Хvчирхийллийн хохирогчдыг хамгаалах тогтолцоо байхгvй болохоор охин хаачих, яах нь тодорхойгvй, амь насанд нь ч аюултай болж эхэлсэн. Тиймээс бид мөнгө хайсаар сар гаруйн дараа хотод авчирч Хvчирхийллийн эсрэг vндэсний төвийн хамгаалах байранд байрлуулсан.

-Гэр бvлийнхнээс охинд дарамт шахалт ирсэн vv?
-Хэрэг шалгагдах vеэр охиныг өөрийг нь буруутгаж эхэлсэн. Энэ охин замбараагvй явдалтай, хэнтэй ч хамаагvй унтдаг байсан гэж мэдvvлээд, бvр охиныг тэгж хэлvvлэхээр ятгаж байсан. Өргөж авсан ээж нь охинтой уулзаад өргөдлөө буцааж ав, боль гэх мэтээр зөн-дөө ятгасан байдаг. Зоддог, дарамтанд байлгадгийг нь гэрчлэх олон гэрч байсан.

-Аймгийн холбогдох хvмvvс нь охины асуудалд анхаарч, оролцсон уу?

-Энэ бол нэг л охины жишээ. Гэтэл ил гараагvй олон охид хvчир-хийлэлд өртөж байгаа. Хөдөө орон нутагт хохирогчийг хамгаалах тогтолцоо сул. Бvхэл бvтэн аймагт мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэлзvйч байхгvй. Нэг иргэнээ яаж хамгаалах, туслах арга замаа олохгvй, юу хийх ёстойгоо ч тодорхойлж мэдэхгvй. Хvvхдийн амь нас эрvvл мэнд аюулгvй байдлыг хамгаалахад яаж ажиллах ёстой арга зам, механизм байхгvй юм билээ. Аймаг нь хvvхдийн төлөө хэлтэстэй. Тэр хэлтсийнхээ нэг ажилтанд энэ охиныг даалгаад өгчихсөн. Гэтэл нөгөө ажилтан нь vйлчилгээ vзvvлж, сэтгэлзvйн зөвлөгөө өгч, бусад байгууллагуудтай яаж хамтарч ажиллахаа ч мэдэхгvй. Ингэсээр цаг хугацаа алдаж охины тухай аймаг даяар мэдэж, гудам-жаар ч явж чадахаа больсон гэсэн.

-Охин шvvх хурлаас өмнө гэртээ байсан гэсэн. Яагаад хохирогчийг хvчирхийлэгчтэй нь хамт байлгасан юм бэ?

-Анх мэдсэн эмч нь охиныг гэрээс нь хол байлгах гэж сар гаруй эмнэлэгт хэвтvvлсэн байдаг. Тэгээд цагдаагийн хамгаалах байранд хэд хонуулсан ч охинд идэх хоол олдохгvй болохоор аргагvй эрхэнд охин гэртээ хэсэг хугацаанд байсан юм билээ. Тэгээд шvvх хурал болсноос хойш дахин хамгаалах байранд байрласан. Охиныг хотод авчирсны дараа хамгаалах байранд байрлуулсан сар гаруйн хугацаанд охины идсэн хоолны төлбөр 170 мянган төгрөгийг манайхаас нэхээд байгаа. Цайны газартай гэрээ хийгээд өдөрт гурван удаа хоол өгч байсан гэсэн. Хvvхдийн төлөө хэлтсийнх нь дарга хvртэл бидэнтэй холбогдсон. Охины хvvхдийн мөнгө болох 100 гаруй мянган төгрөгийг өмгөөлөгч нь авсан байсан юм билээ. Тэр мөнгийг 18 нас хvртэл “Хас” банкинд хадгаламж нээлгээд хийчихье гэсэн чинь хоолны мөнгөнд нь суутгаад авчихсан. Бvхэл бvтэн аймаг нэг иргэндээ хоол идvvлсэн 170 мянган төгрөгийг хэрхэн барагдуулах аргаа олохгvй, биднээс нэхэж, эцэст нь охинд хамаатай хэдхэн төгрөгийг авчихаж байгаа нь харамсалтай.

-Өргөж авсан аав нь шалгагдаж байгаа биз дээ?

-Эрvvгийн хэрэг vvссэн. Аймагтаа хоригдсон. Одоо батлан даал-таар гарсан ч байж магад. Гэхдээ хvчиндvvлснийхээ дараа шvvх эмнэлэгт хандаагvй болохоор нотлох баримт нь хангалттай биш. Бид хэргийн мөрдөн байцаалтыг хот руу татуулж, охины өмгөөлөгчөөр хvний эрхийн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай сайн хvнийг авч ажиллуулахаар болсон. Гэхдээ хот руу татуулж чадах эсэхэд итгэлтэй биш байна.
Охины хэрэгт зөвхөн манай “Гvнж” төв бус олон төрийн бус байгууллага хамтарч ажиллаж байна. Бид өөрсдийн нөөц бололцоон дээрээ тулгуурлан тус тусын vйлчилгээг vзvvлж байгаа. Хотод ирсэн ч охинд олон асуудал тулгарч байна. Хvчирхийллийн хохирогчдыг хамгаалах тогтолцоо сул. Төрийн зvгээс vзvvлэх vйлчилгээ огт байдаггvй. Охины сэтгэлзvйн байал, хохирол дээр нь ажиллах га-зар, нөхөн сэргээх vйлчилгээ байхгvй. Нэг төрийн бус байгууллага дангаараа бvх vйлчилгээг vзvvлэх чадамжгvй учраас бvгд хамтарч ажиллаж байна. Нэг хаалга татаад бvх vйлчилгээгээ авдаг болчихвол хохирогчдод чирэгдэлгvй.

-Аав, ээжийг нь буруутгаад хэрэгт татахаар охин яаж хандаж байна. Тэднийхээ тухай ярих юм уу?

-Эцэг эхээ vзэн ядаж хорссон шинж байхгvй. Хорсож ч мэдэхгvй, яаж хандахаа олж тодорхойлж чадахгvй, зөв буруугийн тухайд бодож, эргэцvvлж чадаагvй байх шиг байна. Охин хэргийг нь хэлэл-цэж байгаад дуртай байгаа.
Гэхдээ бид нар энэ хэргийг шийдвэрлvvлэх хэрэгтэй, ингэх нь зөв гэдгийг охинд зөвлөж байгаа. Хэн ч бай гэмт хэрэг хийсэн л бол хариуцлагаа хvлээх ёстой шvv дээ. Хэрэгтэнд хариуцлага хvлээлгэснээр өөр хэдэн ч охины эрхийг хамгаалж байгаа юм билээ. Тэр хvн ахиад хvчирхийлэл vйлдэхгvй гэсэн баталгаа байхгvй шvv дээ.

-Охин юу сонирхдог юм бол?
-Охин хоёр настайгаасаа нугарч эхэлсэн. Эмээ нь байхдаа уран нугаралтын дугуйланд явуулж, авьяасыг нь нэлээд сайн хөгжvvлж байсан гэсэн. Эмээгээ өнгөрснөөс хойш хааяа явдаг байснаа аав, ээж нь мөнгөгvй гээд дугуйланд нь явуулахаа больсон гэсэн.
Бид Циркийн нугараачийн дугуйланд охиныг шалгуулахад тэнцсэн. Багш нь сайн уран сайханч болгож чадна гэсэн. Одоо төлбөрийн асуудал гарч ирээд байна. Өөрөө уран нугаралтандаа маш дуртай. Мөн хичээлийнх нь хоцрогдлыг нөхөх албан бус сургалтанд явуулж байна. Ганцаараа явж чадахгvй болохоор манайхаас заавал нэг хvн очиж охиныг аваад сургалтад хvргэж өгөөд, дуусахаар нь аваад байранд хvргэж өгч байна.

-Охиныг цаашид хамгаалах байранд байлгах юм уу?
-Охин хэнд ч хэлээгvй нэг нууцаа сэтгэлзvйчид хэлсэн байсан. Тэр нь одоогоос гурван жилийн өмнө юм уу даа. Төрсөн ээж, эгч нь охиныг авах гэж очиход өргөж авсан ээж нь өгөөгvй юм билээ. Анх өгсөн нэрийг нь өөрчилсөн болохоор ээж, эгч нь өдөржин сургуулиар хайгаад уулзаж чадалгvй явсан гэсэн. Энэ тухай дvv нь охинд сvvлд хэлсэн байдаг. Тэгэхээр ээж нь охиноо авах боломжтой, хvсэлтэй бол бид өгөх санаатай, хайж байгаа. Ээж нь Дарханы харьяат юм билээ. Цаашид хvчирхийллийн эсрэг төвийн байранд байх бо-ломжгvй. Ээж нь олдохгvй бол охиныг хотын харьяат болгоод халамжийн төвд өгч, сургуульд оруулах бодолтой байна. Бид байнга холбоотой байж, охиныг яаж амьдарч байгаад хяналт тавина.


Vртэй хvн жаргадаг, vндэстэй мод нахиалдаг гэдэг. Хаа холоос vрийн заяа дуудуулах гэж хvний нялх охиныг vрчилж авчихаад хайр халамжаар өсгөх нь бvv хэл “Нvдэнд орсон хог, шvдэнд орсон мах” шиг vзэн зодож, охин хонгор биеийг нь бузарласан хvн төрхт араатнууд байх болжээ. Vртэй, хvvхэдтэй хvн бvрийн сэтгэлийг эмзэглvvлсэн ийм гэмтнvvдийг хууль дvрмийнх нь дагуу зохих шийтгэлийг ногдуулж, таслан зогсоомоор санагдсан. Охины vзэж туулсан, өнгөрvvлсэн амьдрал олон аав ээжид сургамж болох биз.

Х.Монголхатан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Купить мдма в москве ОбезболР¸Ð²Ð°Ð½Ð¸Ðµ при раке лёгких Купить гербалаР¹Ñ„ со скидкой 50 в ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ МДМА | Онлайн магазин Купить закладкР¸ бошки в МурмансРºÐµ Шишки после уколов Купить героин в Орёл Купить АмфетамР¸Ð½ в Сибай Бонг наложенР½Ñ‹Ð¼ платежоР¼ Купить Фен НевьянсРº НедорогР¾ продам саженцы/
IP:185.252.186.65  2018-09-29 07:15:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.