Цатгалангийн тоглоом, өлсгөлөнгийн мөрөөдөл болсон төсвийн цаана

2009/12/02
Share |
Хүмүүс:
Цатгалангийн тоглоом, өлсгөлөнгийн мөрөөдөл болсон төсвийн цаана

Татвар төлөгч та бидний мөнгө, ард тvмний бий болгож буй баялгийг улсын төсөв хэмээн нэрийдэж дараа жил хуримтлагдах хөрөнгийг маань зартай далан зургаа өдөр өнжин хуралдаж, шөнө хулгайгаар сууж байгаад тал тал тийш нь хувааж санаа нь амрав. Жилийн жилд ингэдэг л дээ. Ирэх жилийн төсөв 358.6 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан. Бидний төсөвт хуримтлуулах орлого хоёр их наяд дөрвөн зуун хорин зургаан тэрбум найман зуун сая төгрөг бол зарлага нь 2.785.4 тэрбум төгрөг болох нь байна. Vгvй ядаж л УИХ-ын эрхэм гишvvд тойрогтоо хуваарилж авсан нэг тэрбум төгрөгөө өмнөх жилийнх шигээ таван зуун саяар нь байлгасан бол төсвийн алдагдал 38 тэрбумаар буурах байв. Хошин шогийнхны vзvvлбэрт Хvрлээ баяны унагасан элсэн чихрийг ширхгийгч алдалгvй амандаа тосож авдаг ядуу Амбийгийн дvр гардаг. Ягтvvн шигтомчуудын гарын салаагаар савирах их мөнгөний бутархайгаас горьдох ядуусын ирээдvй мөнгийг тэрбум тэрбумаар нь атгасан эрх мэдэлтнvvд, улстөрчдийн гарт базуулсаар л. Тэд сонгогчдыг мөнгө, эрх мэдлээр улам л боомилон атгандаа лав оруулсан улстөр хийж байна.

Энэ төсвийн цаана ямар хуваарилалт явагдаж, хэрхэн зарцуулагддагийг ганцхан газрын өнгөрсөн хоёр жилийн санхvvгийн vйл ажиллагаанд хийсэн шалгалтаас хальт харъя. Төр, засгийн төв байгууллагуудын орлогын эх vvсвэр нь төсвийн болон Засгийн газрын нөөц хөрөнгийн санхvvжилтээс бvрддэг бөгөөд энэ газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Ерөнхий сайд, Тэргvvн шадар сайдын болон Шадар сайдын ажлын алба, Vндэсний аюулгvй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төр, засгийн vйлчилгээ аж ахуйг эрхлэх газар, Тусгай vйлчилгээний алба, Бvсийн хөгжлийн vндэсний хороо, Төрийн тvvхийн музей гэсэн 11 аж ахуйн нэгж хамаардаг. Төрийн энэхvv нvсэр бvтцийн vрэлгэн тансаг хэрэглээнйй зардал 2010 оны төсөвт буурсангvй. Улам данхайж, шинээр "Иргэний танхим" гэгчийг байгуулан тvvнийхээ цалин, урамшуулал, бичиг хэргийн зэрэг урсгал зардалд 59 сая төгрөг төсөвлөөд авав. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хөрөнгө оруулалтын зардалд 189.2 сая төгрөг зарцуулах гэнэ. Нөгөө л шинээр байгуулж буй Иргэний танхимын хэрэгцээнд 100 сандлаас эхлээд тавилга гээч нь чухал хэрэгтэй юм байх. Төрийн ордонд 100 сандал тавих нь битгий хэл багтаж шингэхээ байлцлаа гэх юм билээ төр засгийн vйлчилгээ, аж ахуиг эрхлэх газрын өнгөрсөн жилvvдийн vйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 2007-2008 онд бvх зардлаа хэмнэсэн хэрнээ эд хогшил худалдан авах зардал л ганцаараа хэтэрсэн байсан.

Тэр хэтрvvлж авсан тавилгууд одоо хаа явна вэ? "Гvчvгvр трейд" ХХК-тай хурлын ширээ, сандал нийлvvлэх гэрээ байгуулж гэрээний 1.2-т төрийн ордны "Б" танхимд хурлын ширээ нэгбvрийг 718 мянган төгрөгөөр нийт 36 ширхгийг 28 сая 432.8 мянган төгрөгөөр, сандал нэг бvрийг нь 177.8 мянган төгрөгөөр бодож 100 ширхэг сандлыг 19 сая 558 мянган төгрөгөөр, нийтдээ тавиад сая төгрөгийн бараа худалдаж авахаар тусгаж тус компанид мөнгийг олгожээ. Тендер зарлалгvйгээр ийм бараа vйлчилгээ худалдан авсан нь хууль зөрчсөн vйлдэл юм. Ирэх жилийн төсвийн "Иргэний танхим"-ын тохижилтод Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэлийн төсөвлөсөн анхны төслөөр 80-аад сая төгрөгийн тоног төхөөрөмж авах тооцоо яваа. Гэтэл өмнөх жилvvдийн тоног төхөөрөмжийн илvvдэл агуулахад хэнд ч хэрэггvй болон хөсөр хэвтэж байх юм. Өнгөрсөн хоёр жилд 160 ширхэг компьютер, 160 ширхэг принтер, 80 ширхэг каноныг нийтдээ 200 сая төгрөгөөр худалдан авсан ч өнөөдөр 56 ширхэг компьютер, принтер нь ашиглагдалгvй агуулахын зай бөглөж байна.Vгvй ядаж л УИХ-ын эрхэм гишvvд тойрогтоо хуваарилж авсан нэг тэрбум төгрөгөө өмнөх жилийнх шигээ таван зуун саяар нь байлгасан бол төсвийн алдагдал 38 тэрбумаар буурах байв.

Ерөнхийлөгчийн төсөв ч өмнөх жилvvдээс 280 сая төгрөгөөр илvv батлагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийг 2007 онд 959.6 сая төгрөгөөр, 2008 онд 913.4 сая төгрөгөөр тус тус баталж энэ хоёр жилд 200 сая төгрөгийг хэмнэжээ. Ингэж хэмнэж болоод байгаа төсвийг хэтрvvлж батлахын шаардлага байгаа ч юмуу? Ц.Элбэгдоржийн зөвхөн эм тан хvртэх зардал нь гэхэд л 2.7 сая төгрөгөөр тусгагдсан байна. Монголчууд ийм бие муутай Ерөнхийлөгчтэй ард тvмэн vv, эсвэл ДОХ, гахайн томуу гээд айхтар евчнvvд газар аваад байгаа энэ vед Ерөнхийлөгчөө болох болохгvй өвчний вацкинаар "бөмбөгдөж" гаднаас нь сум дотроос нь өвчин нэвтэрдэггvй болтол нь хуяглаж авах төсөл хэрэгжих юм болов уу?

Төр засгийн vйлчилгээ аж ахуйн газрын 2007-2008 оны төлбөр хураамж, бусад зардал, тээвэр шатахуун, шуудан холбооны зардал тус тус талийжээ. 2007-2008 онд "Монгол хьюндай Киа" ХХК-иас "Соната" маркийн гурван автомашин, "Моннис интернейшнль" ХХК-иас "Ниссан пикап" маркийн автомашиныг нийтдээ 100 гаруй сая төгрөгөөр мөн л ямар ч тендер зарлалгvй гэрээ маягийн юм байгуулаад л авчихсан байна. Энэ vед манай сонин УИХ-ын гишvvн Лу.Гантөмөртэй хамтран "Ард тvмний мөнгийг хэмнэе!" уриалга гаргаж, тvvний vрээр төр, засгийн vйлчилгээнд хот дотор том оврын, шатахуун их зарцуулдаг автомашиныг хэрэглэхгvй байх тухай Засгийн газрын 349 дvгээр тогтоол гарсан байсан.

"Дуслыг хураавал далай" гэдэг. Нэг нэг төгрөгvvд нийлсээр хэтрээд буй тэр хэдэн зуун тэрбум төгрөгийг бий болгож байгааг бvгд мэднэ. Гэтэл vргvй олон зvйлд татвар төлөгч бидний мөнгө урсдаг нь Төр, засгийн vйлчилгээ аж ахуйн газрын төсвийн зарцуулалтад хийсэн аудитын дvнгээс харагдана. Төрийн тvvхийн музейг виртуал системээр тоноглох техник, төхөөрөмж нийлvvлэх, суурилуулах ажлыг тендерт шалгарсан "Оргил софт" ХХК-иар гvйцэтгvvлэхээр 2007 оны нэгдvгээр сард гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу "Оргил софт" ХХК"-д 219 сая төгрөгийг олгосон ч хvлээж авсан комисс тоног, төхөөрөмж, программыг гэрээнд буй техникийн тодорхойлолтод заасан vзvvлэлтийн дагуу нэг бvрчлэн тулгаж шалгаж, ажиллуулж аваагvйн улмаас 2009 онд музейн барилгын ажил дуусч тоног төхөөрөмжvvдийг техникийн тодорхойлолтуудтай нь тулгахад нvглийн нvдийг гурилаар хуурсан булхай нь илэрчээ. Зарим техник, тоног төхөөрөмжийн vзvvлэлт, хvчин чадал нь гэрээнд зааснаас зөрж, программ хангамжууд нь бvрэн боловсруулагдаагvй, боловсруулаагvй бэлэн программ хуулсан, 90 сая төгрөгний vнэ бvхий техник, тоног төхөөрөмж шаардлага хангахгvй, 13 сая төгрөгний суурин цэнэглэгч, гадаад хэл рvv хөрвvvлэх программ, дуут төхөөрөмжийн дагалдах программыг нийлvvлээгvй зэрэг өч төчнөөн зөрчил илэрcэн байх юм. Засгийн газар Хэрэг эрхлэх газар "Карпиафрийзон" ХХК-иас 35 сая төгрөгийн, "Ажнай трейд" ХХК-иас 35 сая төгрөгийн бэлэг дурегалын зvйлсийг ямар ч тендер зарлалгvйгээр авсан, 26500 ширхэг медалийн vнэнд 74 сая төгрөгийг "Зоос гоёл" ХК-ний дансанд шилжvvлж медаль бөөндсөн ч одоо 2281 медалийн илvvдэлтэй болж зургаан сая төгрөгийг ийнхvv хэнд ч хэрэггvй төмөр болгон хайлуулж орхисон гээд энэ мэт хэрэггvй зардлуудын нийлбэр төсвийг яаж л бол яаж хэмнэж болохоор байсныг илтгэнэ.

Ж.СОДОНШАГАЙ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.