Гомбо хэмээх Лувсанжамбаа аваргад тохиолдсон хөгтэй явдлуудаас

2009/12/02
Share |
Хүмүүс:
Гомбо хэмээх Лувсанжамбаа аваргад тохиолдсон хөгтэй явдлуудаас

Ах дүү хоёр аваргийн томыг нь Гомбо буюу Лувсанжамбаа аварга гэнэ. Тэрээр XY жарны шар луу жил 1868 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны  нутаг  Цөнгөрөгийн голд (одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутаг) ард Шагдарын гуравдугаар хүү болон мэндэлжээ.  Лувсанжамбаа багийн өсөглүүн, бие томтой шөрмөслөг хүүхэд байжээ. Энэ аваргийн талаар Ж.Болдбаатарын “Булган хангайн бөхчүүд” номонд тэмдэглэгдсэн хөгтэй, сонин содон явдлуудаас уншигч танаа толилуулъя.

Аймаар том хүнтэй тааралдсан нь:  Би бага залуу байлаа. Рашаантад уулаар энэ тэрийг сонирхон хэсуүчилж явтал хадны цаанаас гэнэт аварга том хүн гараад ирэв. Би ухаан баларттал айж, "Нөгөе алмас, хүн хар баавгай гэгчтэй нь учирлаа даа' гэсэн бодол тархи толгойд зурсхийв. Тэгтэл нөгөө хүн миний мэндийг мэдээд "За хүү минь. Хаа хүрч явна даа" гэсээр сйртон ирлээ. Миний дотор ялигүй онгойж, хариу мэнд мэдэхчээн аядав. Тэр "хүн хар баавгай" маань Лувсанжамбаа аварга байсан бөлгөө. Аваргын тухай урьд өмнө сонссон болохоос нүдээр үзээгүйдээ л тэгж зүрхээ зүсүүлж байхгүй юу гэж Сайхан сумын иргэн, 1996 онд 93 насны сүүдэр зооглосон Түгж гуай хуучилж билээ.

Хүний дүү ч бол доо... Лувсанжамбаа аварга чихэр бурманд хорхойтой хүн байжээ.Богд гэгээн, Эх дагина хоёр аваргуудыг дагуулан хөдөөлж яваад түр амрах зуураа:
-Та хоёрын барилдаад хэн давсанд нь өгнө гээд том аяган чинээ бурам гарган тавьжээ. Гэтэл Лувсанжамбааг дүү Намхай аварга нь амархан орхив. Ах аварга нь тун харамссан янзтай ....

Үргэжлэлийг энд дарж уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.