Э.Бадар-Ууган иргэншлээ солиулчихвал битгий буруутгаарай даа

2009/12/03
Share |
Э.Бадар-Ууган иргэншлээ солиулчихвал битгий буруутгаарай даа

Бээжингийн тэнгэрт Монгол улсын алтан соёмбот далбааг намируулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн олимпийн медальтнууд маань эх орныхоо өгсөн үүрэг даалгаварыг амжилттай биелүүлснийхээ төлөө зүй ёсоор ард түмний баатар гэх алдрыг хүртсэн. Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, шагнал урамшуулалд дарагдаж байсан баатрууд маань тэр үед бидний ойлгосноор бараг л тэрбумтнууд болчих шиг санагдаж байсныг нуух юун. Албан байгууллага, хувь хүмүүс, төрийн амалсан хийгээд өгсөн нь ард түмний цагаахан атаархлыг төрүүлэм сүртэй сонсогдож байсныг уншигчид маань ч санаж буй. Харин сүүлд сонсох нь ээ амалсан болгон нь өгөөгүй шд ээ гэх үг олон хүний амнаас, бүр баатруудын маань амнаас ч унасан санагдана. Тэр тусмаа 54кг жинд бараг л үнэмлэхгүй гэж хэлмээр гайхамшигтай ялалтуудыг авч аваргын алтан медаль зүүсэн Э.Бадар-Ууганы нутгийн зөвлөлөөс өгсөн машин нэлээд шуугиан тарьж байсан билээ. Амласан мөртлөө өгөлгүй өчнөөн удаан баатрыг маань явган гүйлгэлээ ч гэж ярьж бичиж байсан санагдана. Гэтэл арай гэж авалцаж, өгөлцсөн өнөөх шуугианы эзэн Лексус нь одоо банкинд хураалгасан байгаа гэх. Нутгаасаа төрсөн олимпийн аваргад өгсөн шагналаа Төв аймагчууд лизингээр авсан аж. Тэгээд лизингийн мөнгийг нь Э.Бадар-Ууган төлөх байсан юм бол тэр ямар юмных нь бэлэг байх вэ дээ. Ингэж ард түмний хайртай хүүг, ардын баатрыг хулхидаад байх юм бол хангамж сайтай хөрөнгөтөн орнууд шүлсээ гоожуулах дөхөн баатрыг маань харж суугаа л байх шүү. Шанага нь гурав шавхруу нь долоо гэж яасан үнэн үг вэ? Хөөрхий муу баатар маань хөл дүүжлэх унаатай болсон  л байгаа даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hhdpemqu , http://mandiofalcu.emeineseite .de/blog/rencontre-vierge-sagi ttaire.html rencontre_vierge_sagittaire, http://mandiofalcu.emeineseite .de/blog/rencontre-udon-thani. html rencontre_udon_thani, http://terboyhackmu.emeineseit e.de/blog/site-rencontre-total ement-gratuit-pour-hommes.html site_rencontre_totalement_grat uit_pour_hommes,
IP:185.223.160.67  2018-12-13 22:41:39
yfrnqigi nzyX70ksyovxtbsyaq, [url=http://brhdmrkpautf.com/] brhdmrkpautf[/url], [link=http://rloogkotdglm.com/ ]rloogkotdglm[/link], http://zuexofgcrmha.com/
IP:31.184.238.87  2019-03-25 15:46:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.