Энхтайваны төөрөг тавилан буюу хожуу учрал

2009/12/03
Share |
Хүмүүс:
Энхтайваны төөрөг тавилан буюу хожуу учрал

Авъяаслаг залуусын дөрвөлөө голж дуурийн театриасаа “Классик жем” хамтлагийг байгуулан, монгол улсын гарьд Цэрэнпунцагийн ивээлд орсон Энхтайваныг менежмэнт ч хоолой ч сайтай дуучин гэлцдэг. Хүний хамраас цус гоожуулаад “ганц”-ад ганц хоёр хонож байсан гэхээс өөрөөр дуучин залуугийн тухай дуулиан, шуугиан цөөн. Харин эхнэр гурван ч хүүхдийн эцэг болсон өнөр өтгөн өрхийн тэргүүнийг ойрмогхоноос ХААИС-аар гүйдэлтэй болсон гэх яриа оюутнууд дунд салхилж явна. Сураг сонсох нь ээ дуучин Энхтайваны харцыг булаасан хацар гоо охин тус сургуулийн 4-р курсэд сурдаг аж. Хэдийнээ хадмын хаяа түшсэн ч дуучин залуу маань гандан буурахгүй ганган машинаараа байс гээд л дурлалт бүсгүй дээрээ давхиж очдог гэнэ билээ. Дашрамд сонирхуулахад “Классик жем” хамтлаг стиль имижээ багагүй эвдэн, Татар хамтлагийн дуучин Заяатай хамтарч цоо шинэхэн уран бүтээл туурвисан нь тэднийг Ө.Уянгаас салаад өнгөтэй явааг харуулаад байгаа. Тэр ч бүү хэл үзэгч, фэнүүд нь тэдний шинэ өнгө төрхөнд чигтэйхэн талтай хандаж байгаа дуулдсан шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.