Хатагтай Beckham сексийг эрхэмлэж үздэг

2009/12/03
Share |
Хүмүүс: Beckam David |  Beckam Victoria  | 
Хатагтай Beckham сексийг эрхэмлэж үздэг

Манай гарагийн хамгийн алдартай, үлгэр жишээ хийгээд атаархал төрүүлэм гэр бүлийг нэрлэ гэвэл олон хүн Beckham-ийн гэр бүлийг л үг дуугүй сонгох байх. Хэдийгээр алдартнууд хоорондоо хайрын романс үүсгэх нь олонтаа ч David, Victoria хоёр шиг бие биедээ үнэнч нь үгүй. Хувийн карьерынхаа уналт, өсөлтөөс хамааран оддын зан характер хийгээд орчин нөхцөл байнга л өөрчлөгдөж байдаг. Тэр болгонд гэр бүлээ хамгаалан үлдэнэ гэдэг дэлхийн оддын хувьд асар их сэтгэлийн тэнхээ шаарддаг ч байж болох. Ямартай ч олон алдартай хосууд хоёр тийш болсон жишээг бид мэднэ. Харин гурван ч хүүгийн эцэг эх, хөлбөмбөгийн ертөнцөд шүтээн гэх нэр томъёог жинхэнэ утгаар нь оруулж ирсэн царайлаг хөлбөмбөгчин залуу, шинэ моданы эзэгтэй хоёрын хувьд хувийн амьдралаа хэрхэн тэгш авч явах тал дээр зүгээр л сурах бичиг шиг хүмүүс. Мэдээж гэр бүл эрүүл саруул уур амьсгалтай, амьдрал зөв хэв маягтай байхад голлох үүргийг сайн эзэгтэй хүлээдэг байх л даа. Тиймээс ч хатагтай Beckham өөрийн гэсэн жортой. Энэ нь түүний маш үзэсгэлэнтэй харагддагтай л холбоотой аж. Гурван хүүхэд төрүүлсэн эмэгтэй ийм сайхан байхын хажуугаар халамжит хань сайн ээжийн үүрэг хүлээнэ гэдэг гайхамшигтай зүйл шүү. Мэдээж сайхан байх жорыг тэр бас нээсэн. Нууц нь ердөө л гоё сайхан байхын тулд их унтах бус сексийг эрхэмлэж үзэх явдал гэнэ. Манай загварынхан болоод урлагийнхан их унтдагаа л гайхаад байдаг. Гэтэл илүү үр дүнтэй аргыг алдарт хөлбөмбөгчиний эхнэр зөвлөсөн байна шүү одод оо

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.