Э.Бадар-Ууган лексус машинаа банкинд хураалгасан гэв үү?

2009/12/03
Share |
Э.Бадар-Ууган лексус машинаа банкинд хураалгасан гэв үү?

Төв аймгийн харьяат гэгддэг Монгол улсын гавьяат тамирчин, боксчин Э.Бадар-Ууганд нутгийнх нь зөвлөл лексус маркийн машин бэлэглэсэн гэсэн яриа нэлээд эрт гарч байсан. Бодвол Бээжингийн тэнгэрт Монгол улсын далбааг мандуулж төрийн дууллаа эгшиглvvлэн байж авсан алтан медалийг нь мялаасан байх л даа. Харин тэрбээр энэхvv машинаа банкинд хураалгасан гэнэ. Гэхдээ өөрийнхөө буруутай vйлдлээс биш л дээ. Нутгийн зөвлөл нь л тvvнийг хулхидчихсан юм билээ. Тодруулбал тvvнд өгсөн энэ машиныг нутгийн зөвлөлийнхөн нь банкнаас лизингээр авсан аж. Хөдөлмөрийн баатар маань тvvнийг нь мэдэлгvй хотыг хөндлөн гулд тойрч явсаар нэг л өдөр ийм эвгvй байдалд орсон гэнэ. Өөрөөр хэлбэл тvvнийг машинаа унаад явж байхад нь банкныхан мөнгөө нэхсэн юм байх. Хашир учрыг нь ойлголгvй хэсэг хугацаанд шоконд орсон ч лизингийн машин гэсэн тодотголыг нь сонсоод сая учрыг нь олж. Ингээд хэсэг хугацаанд гангарсан лексус машинаа банкинд хураалгасан гэнэ

Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.