Татсан тамхиныхаа ишийг ав гэснийх нь төлөө буудлаа гэж үү!

2009/12/03
Share |
Хүмүүс:
Татсан тамхиныхаа ишийг ав гэснийх нь төлөө буудлаа гэж үү!

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Монгол улсын өмнөд хил Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн 0129 дvгээр ангийн 0223 дугаар салбарын Таван толгой хилийн харуул дээр vvрэг гvйцэтгэж байсан байлдагч Э.Оюунбопд, Г.Лхагважав, А.Эрдэнчулуун, М.Тулга нар харуулын дарга М.Энх-Амгалан, заставын орлогч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасvрэн нарыг буудаж амь насыг нь бvрэлгэсэн хэрцгий хэрэг гарсан билээ. Хэрэг чухам юунаас болж гарав, цэргvvд ямар нэгэн дарамтад байснаас ийм хэрэг vйлдэв vv гэсэн олон асуултыг энэ хэрэг ар араас нь дагуулсан билээ. Хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа учир юунаас болж хэрэг гарсан нь эцэслэн тогтоогдоогvй байна. ХХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн сарын 24-29-ний хооронд хэргийн газар ажиллаад иржээ.

Дээрх ажлын хэсэг хэргийн газар ажиллаад цэргийн албан хаагчдын хооронд ноцтой зөрчил гарснаас хэрэг гарлаа гэж дvгнэх баримт алга, цэргvvд хоорондоо маш сайн харьцаатай байсан хэмээн дvгнэсэн байна. Мөн цэргvvдийн хувцас, хоол ундны хангамж сайн байсан, дулаан байраар хангагдсан байж. Харин албаны зохион байгуулалт, харуулын ажлыг зохион байгуулах ёстой албан тушаалтнуудын ажлын хариуцлагагvй байдал, сургалт, цэргийн сонгон шалгаруулалт, нийгмийн байдлаас болж хэрэг гарчээ гэсэн ерөнхий таамгийг дэвшvvлж байна. Тэгээд эдгээр шалтгааныг арилгахаар ажиллаж байгаа гэж сэтгvvлчдэд дуулгалаа. Товчхондоо бол ХХЕГ-ынхан хэргийн шалтгааныг ерөнхий байдлаар тайлбарлаж,"уламжлал" ёсоор өөрсдөдөө нялзаахыг хvссэнгvй бололтой. Хvний амь бvрэлгэсэн дөрвөн цэрэг согтуу байсан, мөн хар тамхи хэрэглэсэн байсан, ямар нэгэн байдлаар сэтгэл санааны хvнд дарамтад байснаас ийм vйлдэл хийсэн байх гээд олон нийт маш олон таамаг дэв¬шvvлж байсан. Гэвч дээрх шалтгаануудын апь нь ч бай-гаагvй хэмээн ХХЕГ-ынхан мэдэгдэж байна. Гэхдээ тэдний өгч буй мэдээллийг лавшруулаад vзвэл бариад авах хэд хэдэн учиг байна. Албаны зохион байгуулалт муу гэдэг нь даргын тушаалыг дагаагvйгээс маргалдсаныг хэлээд байгаа аж.

Хэрэг гардаг шөнө харуулын дарга М.Энх-Амгалан харуулын байруудыг шалгажээ. Э.Оюунболд нарын харуулын байранд очиход ңэлээд эмх замбараагvй байсан байна. Харуулын даргын хувьд эмх замбараагvй байдлыг засахыг тушаагаад рапорт дээр бичсэн байна. Vvнээс болж Э.Оюунболдын дургvй хvрч, маргалдсан байж магадгvй гэдгийг газар дээр нь ажилласан ХХЕГ-ын ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Харин тэд эмх замбараагvй байдал гэж юуг хэлээд байна вэ? Яг харуулын байрны хувьд яривал аяга тавгаа угааж цэвэрлээгvй, татсан тамхиныхаа ишийг хаа хамаагvй хаясныг хэлсэн байж болох юм. Гэхдээ энэ талаар тодорхой тэмдэглэж vлдээсэн баримт байхгvй аж. Чухам ямархуу байдалтай эмх замбараагvй байсныг нь мэдэх харуулын дарга М.Энх-Амгалан нас барж, тэнд байсан дөрвөн хилчин Ганц худагт хоригдож байгаа болохоор яг таг хэлэх боломжгvй байгаа юм. Гэсэн хэдий ч харуулын умгар байранд тэгж хөглөрч байх элдэв новш байна гэж байхгvй л баймаар.

Ганц цэргvvдийн өөрсдийнх нь хэрэглэдэг ахуйн хэрэглээний эд зvйл нь байх бөгөөд тvvнийгээ л эмх замбараагvй байлгасан гэнэ. Хэрэв тийм бол аяга угаагаагvй, тамхиныхаа ишийг хамаагvй хаялаа гэж хэлсний төлөө Э.Оюунболд нар хvний амь насыг бvрэлгэсэн гэсэн vг. Бvхэл бvтэн гурван хvний амийг авахад ийм шалтгаан даанч хангалтгvй баймаар. Дөнгөж харуулын байраа цэвэрлэ гэснийх нь төлөө даргаа буудна гэдэг яавч байж боломгvй бөгөөд харин цаад нарийн учир шалтгааныг нуугаад байна уу гэсэн хардлага хэвээр байгаа юм. Талийгаач М.Энх-Амгалангийн араас нь буудаж амь насыг нь хөнөөсөн байжээ.

Тvvнийг Э.Оюунболд нэг удаа буудсан бөгөөд сум талийгаачийн баруун чихний ард туссан байна. Мөн тэрбээр заставын орлогч С.Бум-Эрдэнийг буудсан нь тогтоогдсон байна. Э.Оюунболдоос гадна М.Тулга, Г.Лхагважав нар буудсан бол А.Эрдэнчулуун нь ганц ч удаа гохоо дараагvй байжээ. Удахгvй намрын цэрэг татлага эхэлнэ.

Гэтэл ийм жигшvvрт хэрэг гараад байхад хvvгээ цэрэгт явуулах эцэг эх олдох уу гэдэг хvндхэн асуудал болчихоод байна. Өнөөдөр эх орноо хамгаал гээд явуулсан хvv нь маргааш мөр зэрэгцэн яваа нөхдийнхөө суманд амиа алдсан байхыг vгvйсгэх аргагvй. Зөвхөн хэрэг гарсан дээрх застав дээр гэхэд 1996 оноос хойш 17 хилчин амь насаа алдсэн гэнэ. Vvнээс гурав нь амиа хорлосон бол бууны суманд амиа алдсан нэлээд хэдэн тохиолдол байгаа аж. Ганцхан хилийн застав дээр амиа алдсан цэргийн тоо ийм байхад Монгол улсын хилийн хэмжээнд хэчнээн цэрэг байлдагч маань амиа алдсан гэдгийг хэлэхэд хэцvv. Эр цэргvvдийн амиа алдаж байгаа учир шалтгааныг тодруулж, таслан зогсоож болдоггvй юм уу гэхэд бид нар шаардлагатай арга хэмжээнvvдийг авч байгаа, судалж байна гэсэн нөгөө л "жижvvрийн" хариултаа жишим ч vгvй хэлж суугаа ХХЕГ-ын удирдлагыг яалтай билээ. Ямар ч байсан энэ бvхэн ХХЕГ-ын удирдлагуудтай зайлшгvй холбоотой гэдэг.

СБолд-Эрдэнэ /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.