"Азийн топ модел"-ийн азын тоо

2009/12/04
Share |
Хүмүүс: Д.Болормаа | 

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч охид, залуус Болороо багшыгаа хүүхэдтэй зүйрлэж өхөөрддөг нь оргүй үг биш билээ. Өдгөө 40 насны босгонд тулсан топ моделын гомдож туних нь баярлаж хөөрөх нь даанч нэг амархан гэлцдэг. Хэл аманд ороогдон, муулуулж сайлуулах үе загварын бүсгүйчүүдийг тэр тундаа акулуудыг тойрохгүй нь тодорхой. Тэр бас дайчин эмэгтэй гэх тодотголтой нэгэн. Тиймдээ ч загварын ертөнцийн ширүүн өрсөлдөөн дунд толгой цохиж явна гэдэг тэнхээтэй бүсгүйн шинж биш гэж үү. Ямартай ч  хүүхэд шиг дайчин эмэгтэй байна гэдэг азийн топ модель алдарт загвар өмсөгч бүсгүйн амжилтын нууц. Түүний бас нэг нууц 97 гэсэн тоонд чигтэйхэн ач холбогдол өгдөг явдал. Энэ нь түүний азын тоо. Утасны дугаар, машины номер гээд олон зүйлс нь энэхүү тоог заавал агуулсан байдаг аж. Мэдээж энэ тоо Д.Болормааг монголын топ модель болсноосоо хоёр жилийн дараа буюу 1997 онд “Азийн топ модель” гэх эрхэм хүндэт алдрыг хүртэж байсан оргил үетэй нь холбоотой. Тэмээ хочтой хөвгүүдийн нүдэнд төдий л өртдөггүй байсан бяцхан Д.Болормаа “Азийн топ модель” болсон 1997 оныг юу юунаас илүү эрхэмлэн үздэгийн жишээ энэ биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.