Сэлэнгэ мөрний хөвөөнөөс динозаврын үүр, чулуужсан өндөг олдлоо

2009/12/04
Share |
Хүмүүс:
Сэлэнгэ мөрний хөвөөнөөс динозаврын үүр,  чулуужсан өндөг олдлоо

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт  динозаврын  аварга том өндөг, дун хясаа байгааг Баянзүрх дүүргийн иргэн С.Цэдэн-Иш  нутгийн удирдлагуудад дуулгаж, хамгаалалтад авахуулжээ. Тэрээр хувиараа ажил эрхэлдэг, аялж, зураг авах дуртай хэмээн ярьж байна.

-Динозаврын өндөг, дунг  хэзээ  олж харав. Ямар ажлаар тийшээ очсон юм бэ?
-Өнгөрсөн сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Булган сумын нутаг Сэлэнгэ мөрний хөвөөгөөр аялж явахдаа анх олж харж, зургийг нь авсан.  Ил байгаа юм чинь надаас өмнө нутгийн иргэд харж байсан байлгүй. Миний хувьд аялж яваад тааралдлаа. Хамгаалалтад аваагүйг нь мэдээд орон нутгийн удирдлагуудад  “Явуулын хүмүүс зөөчих вий, харж хамгаалах учиртай юм байна” гэж хэлсэн юм.

-Олдворууд ямар хэмжээний газарт  байна?
-Сэлэнгэ мөрний хөвөөнд 60-аад метр газар динозаврын чулуужсан өндөг, дун олон байсан. Эр-гийн ирмэг дэх ханан хаднуудын завсарт динозаврын үүр байсан бололтой. Зуны цагт ус эргээ халь-чихдаг болохоор үзэгддэггүй, өвөл гол татрахаар ил гарчихдаг шиг байна.

-Өмнө нь Булган аймгийн нутгаас динозаврын чулуужсан өндөг олдож байсан тохиолдол байдаг болов уу. Нутгийн иргэдээс асуув уу?
-Динозаврын өндөг их төлөв Өмнөговь аймгийн нутгаас олддог. Хангайн бүсээс илэрсэн гэж дуу-лаагүй юм байна. Археологич, палентологичдоос асуухад хангайн бүсээс анх удаа олдсон  ховор дурсгал гэж ярьж байсан.

-Ингэхэд өндөгнүүдийг динозаврынх гэдгийг яаж мэдсэн бэ. Хэмжээ нь ямар байв?
-Атгасан гарын дайтай чулуужсан өндөгнүүд байсан. Динозавраас өөр тийм том өндөгтэй амьтан байхгүй. Харин ямар төрлийн динозаврынх болохыг нь судлаачид л хэлэх байх.

-Та аялах дуртай гэлээ. Хэчнээн газарт очиж үзэв. Хөдөө орон нутгаар явахдаа  газар нутаг, байгалиа хэрхэн хамгаалж байгааг анхаарч ажигладаг  байх?
-Монгол Улсынхаа 21 аймагт 3-4 удаа очсон. 365 сумын 280-ыг нь үзсэн. Зүүн тал нь Халх гол, баруун тал нь Алтай  Таван Богд, хойд тал нь Хөвсгөлийн тайга, Цагаан нуур хүрч байлаа. Үзээгүй газар гэвэл, Өмнөговийн Хэрмэн цав байна. Би сүүлийн арав гаруй жил аялж байна. Өвөрмөц сонин тогтоцтой газар нутаг олон байгаа ч хөдөө орон нутагт байгаль хамгаалал сул байгаа. Онгон байгалиа хадгалж үлдсэн  нутагт Хөвсгөл, Ховд, Увс, Баян-Өлгий аймаг багтана. Говийн зарим сум бас байгалийнхаа тогтоцыг хэвээр нь авч үлдсэн байдаг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
galaxy ôîðóì çàêëàäîê ñîëè ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ЗеленодР¾Ð»ÑŒÑÐºÐµ ЗакладкР¸ шишки в НовоалеРºÑÐ°Ð½Ð´Ñ€Ð¾Ð² ске Соль в Дубовке купить амфетамР¸Ð½ в спб КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Данкове ЗакладкР¸ MDMA в Ишимбае купить соль в ижевске Купить закладкР¸ россыпь в СлавгорР¾Ð´Ðµ êóïèòü çàêëàäêè äëÿ êíèã õàðüêîâ Купить закладкР¸ трамадоР» в ОсинникРµ ЗакладкР¸ метадон в БелокурР¸Ñ…Ðµ где купить коноплю Купить закладкР¸ кокаин в НовоалтР°Ð¹ÑÐºÐµ ЗакладкР¸ метадон в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ Купить закладкР¸ спайс россыпь в ÐžÐ»ÐµÐ½ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº-2 Купить соль в Гукове Спайс в Орехово-
IP:46.161.61.71  2017-12-19 22:16:48
idoruocvpy MvCTlpdktgvolbswoi, [url=http://acbbfllxsymu.com/] acbbfllxsymu[/url], [link=http://hnwyqvrjiwvj.com/ ]hnwyqvrjiwvj[/link], http://rjrysnlejnvw.com/
IP:5.188.84.7  2019-11-08 23:14:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.