1939 оны үзүүр, түрүүний хоёр бөх хэрхэн хэлмэгдсэн бэ?

2009/12/04
Share |
Хүмүүс:
1939 оны үзүүр, түрүүний хоёр бөх хэрхэн хэлмэгдсэн бэ?

Монгол бөхийн түүхэнд алдар гавъяагаа дуурсган үлдээсэн хүн бол Булган аймгийн харъяат, спортын ууган гавъяат тамирчин, далай даян дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж аварга юм. 1939 оны улсын наадамд түнтийсэн бор цэрэг голдуу тахимдан түрж давсаар үзүүр түрүүнд хүрээд иржээ.

Зүүн талын тэргүүн магнайд улсад нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн Завхан аймгийн харъяат улсын арслан Маамын Лхагва засуул дээрээ тогтож ядан байв. Түүнийг олон түмэн “Урт гар” хэмээх бөгөөд засуул дээрээ дэлэн дэвэх нь хангарьд шувуу үүрэн дээрээ эргэлдэж буй мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлдэг байсан аж. Залуу бөх Түвдэндорж, арслан Лхагва хоёр барилцан авахад хамгийн их догдолж байсан хүн бол маршал Х.Чойбалсан байв. Тэрбээр цэрэг Түвдэндоржийг түрүүлээсэй гэж үнэн сэтгэлээсээ хүсч байжээ. Тэгтэл Лхагва арслан Түвдэндоржийг сугадаж аваад тонгорч гарсан байна. Тэрбээр долоон удаа тонгорч залуу бөхийг дэнжигнүүлж байтал маршалын комиссар хөлийн цэц дээр ирээд нэгэн зүйлийг шивнэн хэлжээ. Тэгтэл тэр дороо Лхагва арслан залуу бөх Түвдэндоржийг тонгорч байхдаа толгойгоороо газар хүрсэн хэмээн хөлийн цэц булхай үүсгэж Лхагва арсланг унасанд тооцжээ. Энэ үед Лхагва арслан ....

Энд дарж үргэжлэлийг уншина уу...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.