Пүүжээд "sanalaa uguul bayarlana shuu"

2009/12/05
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 
Пүүжээд

Дэлхийд алдартай “Dancing with stars” шоуг монгол хувилбараар ТВ-5 телевизийн уран бүтээлчид үзэгчиддээ хүргэж байгаа. Сарын турш үргэлжилж буй, бас ч гэж хөөрхөн сенсаци бүхий “Ододтой бүжиглэе” реалити шоуны ялагч тун удахгүй тодрох аж. Санал хураалт өндөрлөөгүй байгаа ч үзэгчид бараг л ялагчийг нь гадарлаж байгаа байх. Намхан партнертай гэхээс өөр шүүмжлэл хүлээдэггүй загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэн нэвтрүүлгийн турш бусад оролцогчдоос илүү байж чадсан төдийгүй илүү үнэлүүлж чадсан гэхэд нэг их буруудахгүй байх. Ямар сайндаа  л 80 оноо буюу “Full”амжилтыг байнга үзүүлдэг Пүүжээ өөрийн ур чадвараас бус бүжгийн зохиомжоос болон 79 оноо аваад бараг л уйлах дөхөн шарвалзаж байсан удаатай. Тиймдээ ч түрүүлэхийн төлөө хамгийн их хичээж байгаа шартай бүсгүй маань мессэнжер статус дээрээ “sanalaa uguul bayarlana shuu” гээд биччихсэн харагдана билээ. Мэдээж үзэгчид ч ур чадвар, гүйцэтгэл, бие хаа гээд үеийнхнээсээ тасарсан түүнд л саналаа өгч байгаа дуулдсан.  Бүр ялагч болох нь тодорхой... Эхний өдрөөсөө л энэ ойлгомжтой байсан гэх хүмүүс ч мэр сэр байна билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ysfholn 3t5L4dsodxocckeloi, [url=http://hvjvnmaplhtm.com/] hvjvnmaplhtm[/url], [link=http://ovxljavfptyd.com/ ]ovxljavfptyd[/link], http://dneekptudgce.com/
IP:46.161.9.32  2016-05-16 17:14:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.