Н.Алтанхуяг шүүхдэж байна

2009/12/05
Share |
Хүмүүс: Н.Алтанхуяг | 
Н.Алтанхуяг шүүхдэж байна

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн чацарганы бизнес эрхэлдэгтэй холбоотой ор vндэслэлгvй гvтгэлэгийн мэдээлэл сонин хэвлэлээр цацагдах болжээ. Тэрээр Тэргvvн шадар сайдынхаа албан тушаалыг ашиглан ард тvмний эрvvл мэндээр дэнчин тавьж ханиад томууны vеэр өөрийнхөө бизнесийг хөгжvvлж Засгийн газарт чацарганыг нэг кг-ыг нь 6000 төгрөгөөр нийлvvлжээ. Ханиаднаас өмнө 3000-4000 төгрөг байсан чацарганы vнийг Н.Алтанхуяг сайд хувийн бизнестээ ашиг олох зорилгоор чацарганыхаа vнийг хоёр дахин нэмж шахсан нь бусад газрын vнийг хөөргөдсөн хэрэг төдийгүй Засгийн газраас 300-аад сая төгрөг гаргуулан авчээ” гэсэн утгатай нийтлэл гарсан билээ.

Гэтэл энэ нь ямар ч vндэслэл баримтгvй мэдээлэл байсан бөгөөд Н.Алтанхуяг сайд улс төрийн их ажлын хажуугаар өөрийн гараар чацаргана тариалдаг хэдий ч түүнийгээ гадагш нь экспортолдог тул дотоодын зах зээлд нийлvvлж амждаггvй аж. Тиймээс зориудаар нэр хvндийг нь гутаах гэсэн энэ нийтлэлд хариу болгон тус сониноос залруулга хийхийг шаардсан ч хариу өгөөгvй тул тэрээр шvvхэд хандаад байгаа гэнэ. Дашрамд дурдахад Засгийн газарт чацаргана нийлvvлсэн компани нь “UFC” компани буюу хуучнаар Увс хvнс бөгөөд тус компани гахайн ханиадны vеэр Засгийн газарт чацарганы өтгөрvvлсэн шvvсээ 0.3 литрээр савалсан ширхэг тутмыг нь 2680 төгрөгөөр нийлvvлж, нийтдээ 298.2 сая төгрөгний гэрээ хийснийг Н.Алтанхуяг сайдын нэр дээр зориудаар тамгалсан тул тэрээр ийнхvv бухимдахад хvрчээ.

Хэр барагтай бол хэвлэлийнхэнтэй муудалцаад байдаггvй Тэргvvн шадар сайдад сайн муугаараа хэлvvлэх явдал бишгvй л байдаг ч ард тvмнийхээ зовлон дээр ашиг хонжоо харсан тухай мэдээлэл тэвчээрийг нь барсан бололтой. Тиймээс ч “Ард тvмний эрvvл мэндээр дэнчин тавьсан” хэмээн цол зvvлгэж, олон нийтэд хэтэрхий ташаа ойлголт төрvvлэх гэж хичээсэн явдал нь өөрөө хэвлэл мэдээллийн зарчимд яагаад ч нийцэх ёсгvй, нөгөөтэйгvvр өөрийнх нь нэр хvнд vйл ажиллагааг хэтэрхий харлуулж гуйвуулах гэсэн зохион байгуулалттай vйлдэл хэрээс хэтэрч байна хэмээн vзсэн тул vнэн зөвийг ялгах ёстой vvднээс ийнхvv шvvхэд хандаад буй гэнэ.

Olloo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.