Хүмүүс: Дуламсүрэн Оюунхорол | Бадмаанямбуу Бат-эрдэнэ | Дашжамц Арвин | Ц Баярсайхан | |
Манайхан угаасаа даргын хоббитой улс. Төрийн түшээд, хууль тогтоох дээд байгууллагынхан маань хүртэл дарга цэрэг болж тоглох, элдэв сэтэрт тун их дуртай. Тийм ч учраас байнгын хороодын дарга нарыг жил бүр сольж байхаар шийдсэн хэрэг. Дарга нарыг солих асуудал аль эртнээс яригдаж байсан ч АН-ынхан энэ удаа байнгын хорооны дарга нарыг солихоос татгалзаж байна. АН-ын бүлэг сүүлийн үед дотроо хоёр хуваагдаад байгаа. Тиймээс Н.Алтанхуяг сайд дэд бүтцийг хэвээр нь батлах хэрэгтэй гэж үзсэн бололтой. Харин хувьсгалт намын байнгын хороо багагүй хэл ам, хэрүүл тэмцэл дагуулж байна. Хувьсгалт намынхан энэ удаа Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Баярсайхан, Төрийн байгуулалтын хорооны даргаар Ө.Энхтүвшин нарыг хэвээр нь үлдээчихээд Д.Оюунхорол бүсгүйн байнгын хороог Д.Арвинд аваад өгчихөв. Үүнээс гадна хуулийн талаар хамгийн хомс мэдлэгтэй Б.Бат-Эрдэнэ аваргад Хууль зүйн байнгын хороог өгч байгаа юм. Энэ томилгоо Ж.Сүхбаатар, хууль зүйн экс сайд Д.Одбаяр тэргүүтэй олон хуульчдын шарыг хөдөлгөж байгаа бололтой.
Тэргүүн