Д.Энхбат Соросын сангийн мөнгөөр баахан нэвтрvvлэг хийж хvмvvсийг vймээн самуунд турхирчихаад...

2009/12/07
Share |
Д.Энхбат Соросын сангийн мөнгөөр баахан нэвтрvvлэг хийж хvмvvсийг vймээн самуунд турхирчихаад...

Д.Энхбат Соросын сангийн мөнгөөр баахан нэвтрvvлэг хийж хvмvvсийг vймээн самуунд турхирчихаадНОГООН НАМ УУ, «ХАР» НАМ УУ?

УИХ-д ганц «өнгөт» намын төлөөлөл бий. Тэр нь Ногоон намын дарга Д.Энхбат. Харин эрхэм гишvvн намынхаа нэрийг хараар «будсан» Ц.Нямдорж сайдад нэлээд гомдолтой явдаг юм байх. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ёсзvйн дэд хорооны дvрэм батлах тухай ярих vеэр УИХ-ын гишvvний ёс зvй гэж чухам юу болох талаар гишvvдийн дунд ширvvн маргаан өрнөв. Д.Энхбат гишvvн «УИХ-ын гишvvний баримтлах ёс зvйн хэм хэмжээнд хуралдааны ирц орсон байх юм. Хуралдаан болгонд заавал яс сууж байхаар асуудлаар төрөлжөөд явж болдоггvй юм уу.

Тэрнээс гадна манай намыг «хар нам» гэж хэлсэн Ц.Нямдорж гишvvнийг ёс зvйгээ зөрчсөн гэж vзэж болох уу? Мөн архи, тамхитай холбоотой заалт байна. Жишээ нь, Ц.Нямдорж гишvvн цэнгэлдэх хvрээлэнд согтуу хэвтэж байвал яах вэ?» гэхчлэн асуултаар булж гарав.

Хариуд нь Ц.Нямдорж «Би танай намыг яг «хар» гээгvй. Ногоон билvv хар билvv гэж асуусан» гэж мэлзлээ. Тэгээд ажлын бус цагаар, албан ажлаас гадуур гишvvдийн яаж явах нь хамаагvй хэмээн ундууцлаа.

Сvvлдээ маргаан бvр даамжирч Ц.Нямдорж гишvvн «Би танай намыг «хар мөртэй» гэдэг утгаар нь хэлсэн. Яагаад гэвэл долдугаар сарын нэгний эмх замбараагvй байдлыг өдөөсөн хvний нэг нь Д.Энхбат. Соросын сангийн мөнгөөр баахан нэвтрvvлэг хийж хvмvvсийг vймээн самуунд турхирчихаад өөрөө сvvлдээ зугтаасан. Хэлсэн vг, хийсэн нэвтрvvлэг нь бий» гэхчлэн давшилж гарлаа.

Хариуд нь Д.Энхбат гишvvн баримт шаардаж дуугаа өндөрсгөх vеэр байнгын хорооны хуралдаан удирдаж байсан Д.Дондог гишvvн vг хэлэх эрхийг дараагийн хvнд шилжvvлж маргааныг арайхийн тасалсан юм.

Монцамэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.