Хүмүүс: С Саранцацралт | Ч Ундрал | Борхүү Амархүү | Т Ганди | |
Сарын өмнөөс олны дунд хүлээлт үүсгэж эхэлсэн “S moda awards” буюу урлаг соёл, улс төр, тайз дэлгэцийн одод дундаас шилдэгийн шилдэг стиль, имиж бүрдүүлэгчийг шалгаруулах шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Урлагийхан хийгээд нийгэм улс төрийн зүтгэлтнүүд олны нүдэнд үргэлж ил байдагийн хувьд хэзээд гоё ганган байх шаардлагатай болдог. Гоё ганган байдаггүй юм аа гэхэд бохир заваан, зохицолгүй хувцаслах эрхгүй хүмүүс. Мэдээж бусдын үзэл бодол, өнгө төрхөнд хувийн үнэлэлт дүгнэлт өгнө гэдэг бүдүүлэг хэрэг л дээ. Харин ард түмний санал асуулгын үр дүнд ийнхүү шилдэгээр тодорсон имижлэг алдартнуудын хувьд бол жинхэнэ нэр төрийн хэрэг гээд хэлчихэд буруудахгүй байх. Юутай ч олны үнэлэмжээр манай үеийн хамгийн дэгжин, стиль имиж бүхий алдартнуудыг танилцуулж байна. Та санал нэгдэж байна уу?
• Сонгодог урлагийн салбар- Төрийн Соёрхолт зураач С.Саранцацралт
• Тайз дэлгэцийн уран бүтээлч- Дуучин жүжигчин, хөтлөгч Ч.Ундрал
• Рок попын уран бүтээлч- Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү
• Бизнесийн салбар- MCS группын захирал Ж.Оджаргал
• Шилдэг дүрэмт хувцастай байгууллага- Татварын алба
• Нийгмийн зүтгэлтэн- Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди