ИХ САНАСАН ГАЗАР 900 ЖИЛ ХООСОН ХОНОХ НЬ

2009/12/08
Share |
Хүмүүс:
ИХ САНАСАН ГАЗАР 900 ЖИЛ ХООСОН ХОНОХ НЬ

Хөдөөнөөс аав нь оюутан охинтойгоо утсаар ярьж байна.
-Миний хүү, Засгийн газар иргэн бүрт 50 мянган төгрөгөө хэзээ өгнө гэнэ вэ. Оюутолгойн гэрээ байгуулагдаж, эхний 100 сая доллар ороод ирсэн гээд энэ раажав, зурагтаар яриад байх юм, үнэн үү.

Энэ мэтчилэн сонгуулийн амлалт нэхүүлж, олон асуулт дагуулсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар “Айвенхоу майнз”-тай байгуулсан. Гэрээтэй болсноор “Оюутолгой” компани шинээр байгуулагдлаа, Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг эзэмшихээр боллоо гэсэн хэвлэлийн мэдээллээр ард түмний нүд чих хаагдчихсан. 

Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг гэрээний соёлоор бол хэн гарын үсэг зурна, тэр хариуцлага хүлээх учиртай. Гэтэл “Айвенхоу майнз”-ынхан охин компани төрүүлж, гэрээнээс гадна аман хэ-лэлцээр хийж байна. Хуулийн дагуу Засгийн газрын “Айвенхоу майнз”-тай хийсэн хөрөнгө оруу-лалтын гэрээ л хүчин төгөлдөр юм.

Хэрэв “Оюутолгой” компани байгуулах байсан бол яагаад “Айвенхоу майнз”-тэй гэрээ хийсэн юм бэ. Нэг нь хашгирч, нөгөө нь хошгируулсан хэдэн оны үр дүн энэ биш. Роялти болон нөөц ашигласны төлбөрийг “Оюутолгой”-гоос бусад бүх компани төлөх ёстой аж. Өөрөөр хэлбэл, байгуулах болон байгуулсан гэрээнд нийцүүлэн хууль гаргаж, өөрчилсөндөө УИХ-ын зарим гишүүн сэтгэл ханаагүй “Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төсөлтэйгээ хамт роялти авахгүй гэдэг хуулийн төслөө хамт оруулахгүй яав” хэмээн харамсан халаглаж байна.

“Рио Тинто” мэтийн дэлхийд танигдсан компаниуд ирэх жилийн төлөвлөгөөгөө хэдийнэ гаргачих-сан. Харин түүнд нь ирэх жил Оюутолгойн ордод ийм хэмжээний хөрөнгө оруулалтаар тийм ажил хийнэ гэсэн ганц ч үг, өгүүлбэр байхгүй. Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэж үг бий. Харин энэ янзаараа бол 900 жил хоосон хонуулах нь, энэ Оюутолгойн гэрээ. 

100 САЯ АМ.ДОЛЛАР ӨР  ЮМ ШҮҮ ДЭЭ
      
Хөрөнгийн зах зээлийг гадарладаг хүмүүс бонд гэдэг нь хэн нэгэнд мөнгөө тодорхой хугацаанд хүүтэй зээлүүлээд буцааж авахыг хэлдгийг мэднэ. Банкны хадгаламжтай адилтгаж ойлгосон ч болно. Та банкинд мөнгөө хадгалуулаад сар тутам хүү бодуулна. Харин өндөр хүү авахыг хүсвэл тодорхой хугацаагаар хадгалуулдаг. Бонд буюу өрийн бичиг үүнтэй адилхан. Та банкны хадгаламжаа хугацаанаас нь өмнө авах боломж бараг байдаггүй бол мөнгө хэрэгтэй үед бондыг арилжиж болдог. 

Сангийн сайд С.Баярцогт “Оюутолгойн урьдчилгаа төлбөр 250 сая ам.доллараас эхний 100 сая нь орж ирлээ. Манай улсын төсөвт нэг өдрийн дотор ийм их хэмжээний мөнгө орж байгаагүй” гэж алга ташин хөөрч байсан цаг саяхан. Ард түмэн ч өмнө нь авч үзээгүй их хэмжээний төрийн “хишиг”-ийг хүлээсээр байна.

Харин 50 мянга ч бай, 2,5 сая ч бай таны гарт очих тэр мөнгө өр болж байна. Учир нь бид Оюу-толгойн гэрээг хэлэлцэх үед ирээдүйд авах татварынхаа урьдчилгаа болгож 250 сая “ногоон” авна гэж ойлгосон. Гэтэл Засгийн газар төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр болгож бонд гаргажээ. Тэгэхээр энэ 100 сая ам.доллар орлого биш зарлага болчихож байгаа юм

Г.Ганчимэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.