Монголчууд 60 сая ам.долларын нанотехнологит бүтээгдэхүүн экспортлоход бэлэн болжээ

2009/12/08
Share |
Хүмүүс:
Монголчууд 60 сая ам.долларын нанотехнологит бүтээгдэхүүн экспортлоход бэлэн болжээ

Монголчууд нанотехнологи ашиглан хамгийн жижиг молекулт өндөр  төвшний бүтээгдэхүүн  үйлд-вэрлэж  эхэлжээ. “Висдомс Ассетс Холдингс” группын харьяа “Шижир  интернэйшнл” компани өндөр  технологитой, тансаг хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр олон  улсны стандартад нийцсэн эрдэм  шинжилгээний  цогцолбор  барьж ашиглалтад  оруулсан байна. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал  суманд  байрлах Гаалийн баталгаат үйлдвэрийн газартаа зургаан төрлийн 60 сая ам.долларын  бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргахад бэлэн болжээ. Дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд  10 гаруй сая ам.долларын санхүүжилт  хийсэн  байна. Дэлхийн нанотехнологийн хөгжлөөр сүүнээс 26  төрлийн молекул гаргадаг аж. Гэтэл манай эрдэмтэд нэг молекулт бүтээгдэхүүн  гаргаж патент  авсан  таатай мэдээ дуулгав. 

Унгар, ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч манайхан могойн хорноос хоёр төрлийн эм гарган авчээ. Эдгээр эм нь зүрх судас, хорт хавдар болон дархлааны  өвчнийг эдгээх анагаах  ухааны шинэ  нээлт болно гэж үзсэн байна. Нанотехнологит бусад бүтээгдэхүүнийхээ  тухай одоогоор нууцалж  байгаа юм. Харин хоёр ч бүтээгдэхүүний патентыг ОХУ-ын Засгийн газар  худалдан авах  саналаа манайханд  тавьжээ. Тэд Европ, ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан  орнуудад бүтээгдэхүүнээ экспорт-лохоор төлөвлөж  байгаа аж.  Өдгөө нанотехнологит  бүтээгдэхүүний зах зээл дэлхийд 30 гаруй  триллион ам.долларт  хүрчээ. Бид дээрх зургаан төрлийн  нано технологит бүтээгдэхүүнийг экспорт-лож эхэлвэл  манай улсын эдийн  засгийн  бүтэц  өөрчлөгдөж, одоо  байгаагаас 66 хувь  өсөх бо-ломжтой гэсэн тооцоог эдийн засагчид гаргасан байна. Тус компанийнхан одоогоор 155.3 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулж, 94.7 сая ам.долларын  цэвэр  ашиг  олохоор төлөвлөжээ

Ө.Хүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.