Эрос хатагтай Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндорж, даян аварга А.Сүхбат нар 500 сая төгрөгийн өрнөөс болж түнжин хагарлаа

2009/12/08
Share |
Эрос хатагтай Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндорж, даян аварга А.Сүхбат нар 500 сая төгрөгийн өрнөөс болж түнжин хагарлаа

"Ноёд" группийн эзэн Г.Буяндорж сүүлийн хэдэн жил тун барцадтай байгаа. Түүнийг татюарын хэргээр шалгаж, бусдыг залилсан гэдэг шуугиан дэгдэж, бүр сүүлдээ цагдаа нарыг хахуульдсан гэдэг хэл аманд хүртэл орооцолдсон. Гэвч гурван жилийн турш яригдаж байгаа энэ асуудал өнөөдрийг хүртэл нэг мөр шийдэгдээгүй байна. Г.Буяндорж Дархан-Уул аймагт байрлах “Дамон трейд” спиртийн үйлдвэрийг өөрийн болгочихоод үнийг нь төлөөгүй хэрэгт унаж, Монголын Үндэсний Арбитын шүүхийн 2006 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр иргэн Н.Эрдэнэбаатарт нийт 459 сая 203 мянган төгрөгийн төлбөр төлөх болчихоод байгаа.

Гэвч Дархан-Уул аймгийн ШШГАлба Г.Буяндорж болон “Дамон трейд” ХХК –иас төлбөр гаргуулах гэж бүхэл бүтэн гурван жил хөөцөлдөөд чадаагүй гэнэ. Аргаа барахдаа арх дарсыг нь хүртэл тараасан юм байх. Харин энэ хооронд Г.Буяндорж спиртийнхээ үйлдвэрийг даян аварга А.Сүхбатад худалдчихсан. Тэрбум гаруй төгрөгийн үнэтэй энэ спиртийн үйлдвэрийг худалдаж авсан аварга өрийг төлнө төлөхгүй хэмээн Г.Буяндоржтой хамт гурван жил шүүхээр явсан ч өнөөдөр хэлсэн үгнээсээ буцаж, хайртай ахаасаа зугатааж байна. Тэрээр гэнэт “Энэ өр надад хамаагүй” хэмээн шүүхэд гомдол гаргаж. 500 сая төгрөг бол бага мөнгө биш. Өнөөдрийн байдлаар Г.Буяндорж тансаг зэрэглэлийн 90 мянга гаруй шил “люкс” архиа хураалгаад байгаа гэнэ. Тэрээр өөрийнхөө үйлдвэрлэсэн архийг 4300 төгрөгөөр үнэлсэн ч хохирогчид эсэргүүцэж, архийг нь 1500 төгрөгөөр үнэлж авахыг зөвшөрсөн аж. Тиймээс “Дамон трейд” ХХК-аас төлөх 414 сая төгрөгөөс дөнгөж 122 335 500 төгрөгийн төлбөр хийгдээд байгаа. Үлдэгдэл 320 орчим сая төгрөг өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

Г.Буяндоржоос мөнгө авч чадахаа байсан хохирогч “Хэрвээ А.Сүхбат өөрийгөө “Дамон трейд” ХХК-ийн өмчлөгч гэж үзэж байгаа бол “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай” хуулийн 34 дүгээр зүүлийн 34,2-т заасны дагуу Г.Буяндоржийн өмнөөс төлбөр төлөх үүрэг хуулийн дагуу үүсч байгаа” гэдэг гомдол гаргачихаж. Энэ гомдол л А.Сүхбат аваргыг айлгасан бололтой. Саяхан л тэрэгний хоёр дугуй шиг ижилдэж, хамт газар авч, байшин сав барьж, анх нөхөд ах дүү болон найзалж байсан Г.Буяндорж, А.Сүхбат нар энэ өдрийн асуудлаас болж түнжин хагараад байна. Гэвч маргаан үүгээр дуусахгүй бололтой. Их хэмжээний өртэй нь тогтоодчихоод байгаа Г.Буяндорж Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албаныхан надаас өр нэхэж, миний нэр төрд халдлаа гэдэг гомдол гаргаж эхэллээ. Хохирогч нар ч бас зүгээр суусангүй.

“Г.Буяндорж ШШГАлбаны Ц.Бат-Эрдэнэтэй хуйвалдаж үйлдвэрийг бусдад худалдсан. Өөрийн биечлэн төлөх төлбөрөөс эд хөрөнгөгүй нэрийдлээр занилхийсэн, иргэн Н.Эрдэнэбаатарын эрх ашгийг хөндөж, илт хохироож байна байна. Тиймээс Дархан-Уул аймгийн ШШГА-ны ажилтнуудад “Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4,2,7-д бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тасалдуулсан Дархан-Уул аймгийн ШШГА-аас мөнгө гаргуулна” хэмээн нэхэмжлэл гаргажээ. Дуучин Т.Ариунаагийн нөхрийн 500 сая төгрөгийн өр сүүлдээ төрийн албаныхныг хүртэл хөлдөө чирч, энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь бас л тодорхойгүй боллоо.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.