Төгөлдөр: Би өөр зорилготой байсан бол банк хакердах байсан

2009/12/08
Share |
Хүмүүс:
Төгөлдөр: Би өөр зорилготой байсан бол банк хакердах байсан

-  Сайн байна уу? Та гоожуур хэмээх сайтыг хакердсан уу?
-  Тийм ээ. Энэ сарын 10-ны ням гарагийн орой гэрээсээ хакердсан.

-  Та бас заазуур цэг комыг хакардсан уу?
- Үгүй. Урьд нь хакердаж байсан. Дахиад сэргээсэн байна лээ.  Би урьд нь миний дүү ийм юм хийхээ боль ах нь нэр усыг чинь мэднэ гэж сануулж байсан. Заазуур надаас галлерейгээ хаагаад үлдсэн сайтаа ажиллуулъя гэж гэсэн юм. Энэ удаа яагаад хаасныг нь мэдэхгүй байна. Цагдаа нар садар самуунтай тэмцээд олон блог хааж байгаа гэсэн. Үнэхээр өөрөө хаасан бол гоожуур бид хоёрын дайнд өртөөд нэр усаа олонд дэлгүүлэхээс айсан байх.

- Гоожуурын блог дээрээ бичсэн мэдээллүүд үнэн үү?
- Үгүй. Тэр намайг интернет протоколын хаягаар маань илрүүлсэн гэсэн. Би хэзээ ч сургуулиасаа хакер хийхгүй. Гэрээсээ хакердсан. Гоожуур намайг хэзээ ч олж чадахгүй байсан. Би өөрөө хэн болох, хаана байдаг, юу хийдэг гэдгээ  бүгдийг нь хэлсэн. Ням гаригт хакердсан юм.  Хоёр өдрийн дараа Гоожуур миний мессенжирт орж ирээд хоёулаа сайхан танилцаад салья гэхээр нь итгээд бүх үнэнээ хэлж буруудсан. Тийм хүнд итгэсэндээ харамсаж байна. Энэ явдлаас хүнд итгэж болдоггүй юм байна гэдгийг сурч авлаа.

- Танай сургуулийн захиргаанд гомдол өргөдөл гаргасан гэсэн ямар арга хэмжээ авах бол? Германд нууц мэдээлэлд нэвтэрч хакер хийхтэй холбоотой ямар хууль байдаг вэ?

- Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Гэмт хэрэг таслан зогсоосон гээд гайгуй л өнгөрнө дөө. Монголд садар самуунтай тэмцэх тухай хууль байдаг шүү дээ. Гэхдээ эзэн нь олддоггүй байсан болохоор арга хэмжээ авч чаддаггүй байсан. Одоо нэр ус, зураг хөрөг нь сонин нь дээр гараад хүмүүс мэддэг болохоор өргөдөл гаргана даа.

- Гоожуур гэсэн нэрний ард хэн байна вэ?
- Баасанжавын Соёлтулга. Одоо Америкт эхнэртэйгээ амьдардаг. Мэдэгдэл дээрээ Соёлоо ах гэж бичсэн байгаа. Хэдэн залуусын нарын нэр барьж, башир аргаар мөнгө олж байхгүй юу. Тийм насны хүн яагаад ийм юм хийдэг юм бүү мэд.

- Www.*******.***-ийн админ Соёлтулга гэж яаж батлах вэ?
- Мессенжер хаягаасаа надтай холбогдсон. IP хаяг нь ч америкт байгааг хэлж өгсөн. Тэгээд ч миний эхнэрээс нь уучлалт гуйсан и-мэйлийн скрийншоотыг олонд харуулахдаа өөрийнхөө хаягыг баллачихсан байгаа биз дээ.

- Эхнэр нь энэ хэрэгтэй холбоотой болов уу?
- Тийм байх гэж бодож байна. Гэхдээ 100 хувийн баталгаа байхгүй л дээ.

- Соёлтулга таныг бууж өгч, буруугаа хүлээсэн гэсэн?
- Түүнийг монголчууд ална, хядна гээд байхаар нь нээрээ очоод алчихвал яана гэж бодоод уучлалт гуйсан. Гэхдээ сүүлдээ харамссан. Харин Гоожуур доромжилсон хүмүүсээсээ уучлалт гуйхгүй юм.

- Та Соёлтулгын и-мэйл хаяг руу нь нэвтэрсэн үү?
- Тийм. Godaddy серверт www.*******.***-оо байрлуулсныхаа төлбөрийг төлсөн баримт байна лээ. Баримтынх нь скрийншот оллоо, банжиг, найс.мн зэрэг сайтууд дээр тавигдсан байгаа.

- Та ямар зорилгоор монголын том байгууллагуудын вебүүдэд халдлага хийж байсан юм бэ?
- Монголын алдаатай сайтуудаас алдааг нь олж нийтэд гаргадаг байсан. Банкууд, албан газрууд, холбооны компануудын веб хуудсанд байгаа алдааг илрүүлж блогтоо мэдээлдэг байсан. Ер нь манай монголын веб хуудаснуудын хамгаалалт тааруухан. Тэднийг алдаагаа засаасай гэдэг үүднээс ийм зүйл хийж байсанаас биш муу юм хийе гэсэн бол банкнаас мөнгө гуйвуулаад саятан болохгүй юу. 22 настай Ажаксмаа гэсэн нэрээр хакерддаг байсан. Ажакс гэдэг нь вэб технологи гэсэн утгатай, маа гэдэг нь ээж гэсэн үг шүү дээ. Жаргалмаа гэдэг шиг эмэгтэй нэр бодож олохыг хичээсэн. 22 настай эмэгтэй гэвэл эрэгтэй програмистууд нь шарандаа вэбээ арай гайгүй янзлах болов уу гэж бодсон хэрэг л дээ. Тэрнээс IT гайгүй гадралдаг хүмүүс намайг мэднэ.

- Блогыг тань хаасан гэсэн?
-  Гүүгл хаах нь аргагүй л дээ. Хүний и-мэйлний скрийншот олоод авчихсан юм чинь.  Хувийн нууцад халдах чинь гэмт хэрэг шүү дээ.

- Удахгүй www.*******.*** сэргэнэ гэсэн дахиад хакердах уу?
-Үгүй. Одоо эзэн нь тодорсон юм чинь хуулиар асуудлыг шийдэж болно.

Гэхдээ Гоожуур ер нь яаж ч магад. Айгаад л сууна. Ичсэн хүн хүн ална гэж үг байдаг даа.  Германд ирээд хүн хутгалж магадгүй нөхөр байна.

Үүнээс бид монголын IT security /мэдээллийн технологийн аюулгүй байдал/  ямар түвшинд байгааг тодорхой харж болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
best pron 7zaLX6 Koi I met this in reality good News today
IP:89.28.10.242  2018-12-21 13:44:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.