Майга О.Магнай мөрөөдөөд ч бүтэхгүй нь дээ

2009/12/10
Share |
Хүмүүс: Т Өөдөө | 
Майга О.Магнай мөрөөдөөд ч бүтэхгүй нь дээ

Драмм талдаа дотортой жүжигчинд тооцогддог өөдөсхөн хонгор бүсгүй сүүлийн үед шүлэг, дуу гэж саваагүйтэхээ болио юу даа. Хааяа нэг харах нь ээ өнөөх л music 9-өөрөө урлагийн хэдэн нөхдөө шалгаасан шигээ нам жимхэн суух болж. Дэндүү дээрэнгүй, ярилцагчаа огт хүндэлдэггүй хэмээн байнга өөлүүлдэг байсан Өөдөөгөөс хавьгүй увайгүй хөтлөгч байдагийг “Үнэн үү” ток шоуны хөтлөгч залуу харуулаад байгаа. Тэр ч бүү хэл адтай хөтлөгч бүсгүйг нэвтрүүлэгтээ урин, уурлуулж дөнгөсөн зайтай залууд мань Өөдөө одоо хүртэл шаралхаж явдаг гэх. Юутай ч олон залуутай нэр холбогдож явсан "өгзөг бөгсгүй" бяцхан бүсгүйн сайхны үнэлэмж их өвөрмөц юм билээ. Нэлээд хэдэн жилийн өмнө тэрээр хараахан учирч амжаагүй мөрөөдлийн ханхүүгээ тодорхойлж байсан удаатай. Сексийг уран зурагтай зүйрлэдэг Өөдөө маань ногоон цэнхэр, хүнхгэр нүдтэй, төрөлхийн бакь тэгээд бас тэгшхэн хөлтэй залуу таалдаг гэх. Түүний энэ хатуу шалгуурт чухам хэн  гэгч азтай залуу нийцэхийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч ард түмний цогтой тэмцэгч хүү О.Магнай бол мөрөөдөөд ч бүтэхгүй нь дээ зайлуул.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.