ШАГНАЛЫН СИНДРОМ-2

2009/12/10
Share |
Хүмүүс:
ШАГНАЛЫН СИНДРОМ-2

Одоогоос яг долоон сарын өмнө. Ард түмний өмнө уул овоо шиг “ёстой”-г амласан нэгэн нэр дэвшигч Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байхад “Одон медалиас холуур байх, хүнийг шагналаар үл хуурах, овоо тахилганаас дөлж явах ёстой шударга шулуун гэдгээ” иргэдтэй хийсэн уулзалтуудын үеэрээ хэлж алга ташилтаар шагнуулж байв. Тэр үг тэр л хаврынхаа хавсарга салхинд туугдан одоод өнөөдөр одон медалийн өөдөөс зангаж байсан мөнөөх гар нь хэдэн мянган энгэр цоолчихоод байна. Сонгогдоод хагас жил гаруй болохдоо ингэж байгаа юм чинь үлдсэн бүрэн эрхийн хугацаандаа манийгаа ч бас үлдээхгүй байх гэж “горьдмоор” ч үе гарах.

Ардчилсан хувьсгалын хорин жилийн ойг бараг сар гаруйн өмнөөс тэмдэглэж эхэлсэн. Ойн медалиас эхлээд “Алтан гадас” зэрэг төрийн дээд одон медаль авахаа аль хэдийнэ мэдсэн нөхөд цоолоогүй энгэрийн, зүүгээгүй одонгийн найраа урьдчилан хийж шоудацгаав. Өнөөдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулган болж, энэ баярыг ёслол төгөлдөр тэмдэглэх үеэр төрийн дээд одон медалийг 1000 гаруй хүн хүртэх нь тодорхой болжээ. Мөн Монгол орны өнцөг булан бүрт улсын хөрөнгийг нууцаар, хууль бусаар зарцуулж урьдчилан хийлгэсэн тавин мянган одон төдий тооны хүмүүсийн энгэр “нэвт хатгах” нь. Энэ их одон Монголын хоёр том улстөрийн хүчний нэг Ардчилсан намын гишүүдийн дийлэнхийн энгэрт гялалзана. Ингэж байснаас улстөрийн нам хүчнүүд одонгоороо ялгардаг болчихвол яасан юм бэ? Танихад ч амар. Өөрийнхөө авч буй шагналыг өхөөрдөж нэрлэсэн нэгэн ардчилагчийн хэлснээр Монгол улс “Алтан гэдэс”-тнүүдээр дутаад хөгжихгүй байгаа юм болов уу? Шагнал өгсний хэмжээгээр улс орон хөгжөөд байдаг бол “Өгсөнгүй”, “Өгөөч”, “Өгчихөд юу нь болохгүй байна” гээд л огт өөр нийтлэл бичихсэн. Гурван сая хүрэхгүй монголчуудаа гуч дөчин сая одонгоор шагнаад ч болтугай хөгжлийг авчирмаар. Агуулах бөглөж, сэйл зарлагдсан бараа шиг бөөндөх шагналд үнэ цэнэ гэж алга. Үргүй хоосон зардлыг зуу зуун саяар нь залгихаас өөр “гавьяа” харагдахгүй байна. “Одон” Амбаагийн мөрөөдөл, бахархал байсан ногоон пиджакных нь энгэрт ярайх одон медаль өнөөдөр ёс суртахуунтай, шударга нэгний ичих шалтгаан болжээ. Үүнийг яаралтай өөрчилж, шагнал урамшууллын системд реформ хийхгүй бол нийгмээрээ шившиг болох нээ. Энд ганц шагналын тухай яриад байгаа мэт боловч ардчиллын үнэт зүйлийн мөн чанарыг алдагдуулж мэдэх ийм гажуудлыг эртхэн засахгүй бол горьгүй.

Баяр тэмдэглэлгүй яахав, энэ үгийг өмнө нь ч хэлж байсан. Гэхдээ энгэрийг нь цоолж, хувцсыг нь нүхэлж бус итгэлийг нь баталгаажуулж, нийгмийн асуудлыг нь шийдэж урамшуулах тийм жаяг үгүйлэгдэж байна. Хэдийгээр ганцхан өдрийн өмнө баталсан УИХ-ын тогтоолоор одонгийн тоог хорин мянгаар цөөлж гучин мянга болгосон ч нэгэнт хийлгэсэн тэр олон мянган одонг буцаагаад хайлна гэж л лав үгүй. Эсвэл акталж агуулах бөглөх үү? Энэ илүү одонг хийлгэсэн үнийн зөрүү 92 сая төгрөгийн хохирлыг хэн төлөх вэ? Татвар төлөгчдийн энэ их мөнгө амьдрал ядуу 200-аад айлыг орон гэртэй болгочихно. Ядуугийн улмаас сурч боловсорч чадахгүй байгаа 150 орчим оюутны нэг жилийн сургалтын төлбөр. Өрхийн орлого нь хаанаа ч үгүй айлд үнэ нь хаданд гараад олдохгүй байгаа чацаргана 18 тонн 400 килограммыг худалдаж аваад ард түмнийхээ дархлааг сайжруулчих хэмжээний мөнгө. Жирийн монгол хүний өглөө, оройн автобусны мөнгөнд хуваавал 420 жил ажилдаа ирж очих унаанд санаа зовохгүй байх боломж. Энэ мөнгийг автобусандаа зарцуулахад хүний битгий хэл яст мэлхийний нас гүйцэхгүй нь. Ийм л мөнгийг өнөөдөр ямар ч хууль тогтоомж, зөвшөөрөлгүйгээр одон хийлгэж, түүнийгээ хэрэггүй болгож хөсөр хаян улстөрчид ардчилсан хувьсгалын баяраа тэмдэглэж байна. Ардчилсан нийгмийн, ардчилсан хувьсгалын баяр гэдэг угтаа ард түмнээ ядуурлаас гаргасны, иргэддээ эрх чөлөөг олгосны, амьжиргаа доогуур айл өрхийнхөө тоог цөөлсний, ажилгүйдлийг багасны, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлсний, инфляцыг бууруулсны баяр болж байвал жинхэнэ ардчилал тэр бус уу? УИХ нь тэдэн мянган одон медаль хийлгэсэн, хийлгээгүй гэж байхынхаа оронд дээрх үзүүлэлтүүд дээр тоо бодож, толгойгоо сэргээн таашаал авч байвал бахдалтай сан.

Сонгуулийн өмнө захидал бичээд сүйд болсон Сүрэнхор гэж нэг нөхөр бий. Тэр интернетээр шинэ ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ажлыг нь заасан байдаг юм. “Элбэгээ ерөнхийлөгч өө, Ажлаа юуны өмнө энэ балай шагнал урамшууллын тогтолцооноос эхлэх хэрэгтэй. Ерөөсөө шууд үгүй болгочиход ард түмэн баярлана уу гэхээс гомдож үгүйлэхгүй. Хүн өөрийн шударга зүтгэлээр л нийгэмдээ өөрийн гэсэн байр суурьтай, нэр хүндтэй явах шиг том шагнал байхгүй шүү дээ. Үүнээс ажлаа зоримог эхэлбэл зүгээр шүү”. Жирийн иргэд ч энэ үгийг уухайлан дэмжсэн. Гэвч Ардчилсан нэртэй социалист Ерөнхийлөгч л бидний өмнө зогсож байна. Сураггүй Сүрэнхор бас ч гэж бодмоор, бодох байтугай хэрэгжүүлмээр зүйлийг л хэлж. Синдромтсон шагналд реформ үгүйлэгдэж байна

Ж.Содоншагай

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda ÐŸÑ€Ð¾ÑÑ‚Ñ€Ð¸Ñ ‚ 2 ЗакладкР¸ героин в Рудне виталя бро 55 купить Порох КовылкиР½Ð¾ купить Героин Облучье купить Шмаль ЗнаменсРº e621 обход Как Ð¸Ð·Ð±Ð°Ð²Ð¸Ñ‚Ñ ŒÑÑ от дереалиР·Ð°Ñ†Ð¸Ð¸ купить Гашиш Рыбное постаноР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ правитеР»ÑŒÑÑ‚Ð²Ð° рф 964 ОбъясняРµÐ¼ про микродоР·Ñ‹ LSD форум воскресРµÐ½ÑÐºÐ¾Ðµ калуга Купить Номер 1 Зверево Купить МЕФ Агидель мдма трип 25 nbome купить трамадоР» в ростове на дону Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в тюмени наркотиРº эйфор купить МЕФ СертолоР²Ð¾ купить крисы Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок ЗакладкР° курск купить морфин КораблиР½Ð¾ Купить ГовнишкР¾ ИвантееР²ÐºÐ° купить КристалР» Обь АзалептР¸Ð½ таблеткР¸ отзывы купить Бошки Топки купить Азот ДагестаР½ÑÐºÐ¸Ðµ Огни Купить марихуаР½Ñƒ в омске Как сделать пипетку для курения видео закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ взять Спайс в Брянск Спайс брянск закладкР°
IP:141.101.132.219  2018-02-25 09:47:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.