Шинэ жилээр салют буудахгүй

2009/12/10
Share |
Хүмүүс:
Шинэ жилээр салют буудахгүй

Манай хойд хөрш ОХУ-ын Пермь хотын “Доголон морь” клубт гал гарч олон хvний амь нас эрсэдсэн. Гал гарсан шалтгаан нь их хэмжээний тайзны салют, бенгалын гал асааж, буудахад даавуугаар доторлосон таазанд оч vсэрснээс vvссэн аж. Манай улсад албан байгууллага, их дээд сургуулиудын шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан гал тvймэр гарах нь ихэсдэг.

Иймээс нийслэлийн Онцгой байдлын газраас баяр ёслолын vед гал тvймэр, элдэв осол аваар гарахаас болгоомжлохыг иргэдэд анхаарууллаа. Мөн шинэ жил зохион байгуулж буй баар, ресторануудыг элдэв гэрэлтдэг бодис, бенгалын гал зэргийг хэрэглэхгvй байх зөвлөмж гаргасан байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас НЦГ, НОБГ-т vvрэг өгснөөр өнөөдрөөс эхлэн энэ сарын 11-ийг дуустал шинэ жил зохион байгуулах бvх албан газруудад шалгалт хийх юм байна.

Шалгалтаар галын болон бусад аюул ослоос хамгаалах шаардлага хангаагvй аж ахуй нэгжvvдийн vйл ажиллагааг зогсоож, хаах хvртэл арга хэмжээ авахаар болжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамж гарч шинэ жилийн vеэр тэсэрч дэлбэрдэг бодис, салют, бенгалын галыг зөвшөөрөгдсөн газраас бусад цэгvvдэд борлуулахыг хатуу хориглосон байна. Засгийн газрын 149 дvгээр тогтоолоор тайзны гэрэлтvvлэг, салют болон гэрэлтvvлэгч бодисыг зарж борлуулах зөвшөөрлийг “Очир Ундраа” зэрэг цөөн компанид олгосон байдаг аж.

Э.Ган-Очир /Улаанбаатар таймс/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.