Самдан аваргын бяр

2009/12/11
Share |
Хүмүүс:
Самдан аваргын бяр

1-Анхны барилдаан
Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт 1899 онд төрсөн. Ганжууржавын Самдан багаасаа л шөрмөслөг, мах мариа сайтай хvv байжээ.
Адуу малтай хөөцөлдөж, vеийн хvvхдvvдтэй ноцолдож, аян жин тээж, хунз цай, таар шуудайтай гурил, будаа өргөж бяр суун, хатуужиж барилдаж ноцолдохын "дон" болсон Г.Самдан хvv 15-16 настайдаа Өвөр Монголын Сөнөдийн хошуунд нутгийн хvмvvсийг даган жин тээж наймаа худалдаа хийж явахдаа тэнд болсон бэсрэгхэн наадамд анх удаа зодоглон барилдаж тvрvvлээд аминдаа "бөх" болчихсон нутагтаа иржээ.

2.Vхэр өргөсөн нь
Г.Самданг хорь хvрээгvй байх vед гэрийнх нь хаяанд нэг vнээ vхчихсэн хэвтэж байж дээ. Эгч Г.Цэнджав нь "Энэ vхсэн vнээг яаж зайлуулна даа" гэж vглэхэд Самдан дуугvйхэн чагнаж сууснаа гараад явчихаж гэнэ. Г.Самдан хvv vхсэн vнээний дэргэд ирж хормойгоо шуугаад дөрвөн хөлнөөс нь татан нуруугаар дээш харуулснаа шилбэнээс нь хоёр гараар базаж бариад нэг, хоёр, гурваа! гээд хvчлэн өргөж газраас хөндийрvvлэн нилээд явснаа тэр чигт нь чирсээр гэрээс холдуулчихаад орж ирж байжээ. Энэ vеэс л нутгийн хvмvvс "Ганжууржавын бор хvv бөх болно шvv!" хэмээн ярилцдаг болсон гэдэг.

З.Машин зогсоох хvч
Г.Самдан аварга нэг өвөл Баянтvмэнд ачаа хvргэхээр жинд явжээ. Цас орчихсон, хальтиргаатай ч vе байж. Өндөрлөг өөд тэмээн хөсөг өгсөн араас нь Г.Самдан дагаад гэлдэрч явж гэнэ. Тэдний араас хар утаа хаялж, хахир дуу хvнгэнvvлсэн "УАЗ" гэгч том ачааны машин зэрэгцээд иртэл нэг тэмээ vргэж тонгочоод ачаатай тэрэг нь машинд шvргvvлж бяц vсэрчээ. Орос жолооч огт тоосон янзгvй цаашлан явахыг хараад Г.Самдангийн уур хvрч морио гуядан ухасхийгээд .......

Энд дарж үргэжлэлийг уншина уу ...

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.