"Гавьяат"-ын дон шvглэсэн Монгол нийгэм

2009/12/11
Share |
Хүмүүс:

“АНУ-ын ардын жvжигчин Шэрон Стоун”, “Гавьяат жvжигчин Майкл Жексон”, “Японы соёлын тэргvvний ажилтан”, “Германы Төрийн шагналт, гавьяат тэр”, “Францын төрийн шагналт, урлагийн гавьяат зvтгэлтэн тэр гуай”… гэж байдаггvйг бараг нялх хvvхэд ч мэдэх болсон цаг. Коммунист vзэл сурталтай Хятадад ч “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ” гэдэг шиг цол байхгvй, орлуулах ч цол байхгvй гэдгийг Та бид бvгдээрээ мэдэж байгаа. Гэхдээ урлаг уран сайхан нь АНУ, Япон, Герман, Хятадад манайхаас дутуугvй цэцэглэсэн. Хойшид ч зогсчихгvй. Энэ юуных вэ?

Vvнтэй ижлээр, дэлхийн жишгээр манай улс МУСТА, МУГЖ, МУАЖ байхгvй болчихвол Монголын урлаг, уран сайхан сөнөчих гээд байна уу гэсэн асуулт Таньд тавья. Манай өнөөгийн МУСТА, МУГЖ, МУАЖ-нууд, ирээдvйн МУСТА, МУГЖ, МУАЖ-нууд энэ гашуун vнэнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч тэд ингэх вий (АНУ, Япон, Герман, Хятад шиг цолгvй байх) гэж бодож сэтгэхээс vхтлээ айж байх шиг. Орос, Монгол, Хойд Солонгосоос бусад дэлхий ертөнц бараг тэр чигээрээ гавьяат, ардынгvй байгаа бус уу.

Их Монгол Улсын 800 жилийн тvvхнээ гавьяат, ардынгvйгээр Монголын ард тvмний урлаг соёл хөгжсөөр ардын засагтай золгосон нь тvvхэн vнэн. Харин одоо цагийн гашуун vнэн нь Цагдаагийн академи төгссөн манай залуухан дэслэгчийн тархинд “гавьяат хуульч” болох өнийн мөрөөсөл хар нялхаараа шахуу байхад нь шигдчихдэгт байгаа юм. Гайгvй сайн ажилтай бол “гавьяат багш”, “гавьяат эмч “ болох мөрөөдөл. “Гавьяат” олгож болдог бvх салбарын нийтлэг “толгойн өвчин” бvгдийг энд дурдалтгvй. Одоо гавьяат манаач, гавьяат жижvvр, гавьяат цэвэрлэгч олгох дээрээ тулж очжээ. Нэг бодлын хөөрхийлөлтэй, нэг бодлын хамгийн инээдэмтэй энэ vзэгдэл “Монголын нийгэм гавьяатаас залхлаa!” гэж нийтээрээ чанга дуугартал хөврөх нь гарцаагvй.

Ардын засгийн жилvvдэд (1990 он хvртэл) яггvй хатуу шалгуураар өгдөг авдаг энэ цол уг нь социализмтайгаа хамт алга болчихсон бол би одоо ингэж бичээд утгагvй л дээ. Гэтэл хvн төрөлхтөн XXI зуунаа алхчихсан, дэлхийгээрээ даяаршсан, анги vзэл суртал утгаа алдсан, зах зээлийн жам хуулиар нийгэм маань зохицуулагддаг болсон өнөө цагт тэр жижиг шар тэмдэг зvvхийн төлөө монголчууд vхэн хатан зууралдаж байгааг би Монголын нийгмийн нэгэн парадокс (гаж vзэгдэл, логик зөрчил) гэж vзэж байна. Vvнийг урлагийнхны жишээн дээр хатуухан шvvмжлэе.

Энэ төрлийн дон эхлээд МУСТА гэдгээс эхэлдэг юм байна. Тэрнээсээ МУГЖ руу, МУГЖ-аас МУАЖ руу зам туулахад ойролцоогоор 10-15, цаанадаж 20 жил зарцуулдаг бололтой юм, дуучдыг ажаад байхад. Ялангуяа “нийтийн”, “зохиолын” хэмээх тодотголтой дуу хоршин дуулаад эхэлмэгц баараггvй тийм зам туулж байна. Соёл урлагийн дээдийн дуулаачийн анги гэж дээд тэнгэрийн энгvй азтаныг элсvvлдэг салбар бий. Тэр бол жинхэнэ ирээдvйн МУСТА, МУГЖ, МУАЖ нарыг төрvvлэх уурхай. Бас хошин урлагийнхан гэж энэ жагсаалт дотор дээгvvрт орно.

СУИС-ийн дуулаачийн салбарыг төгсөгчид дуурьт очихоо больсон. Нvдний гэм. “Нийтийн”, “зохиолын” дуу дуулсан нь нөгөө МУСТА, МУГЖ, МУАЖ-аа авахад нэн дөт зам нь. Хоорондоо vг аяны хувьд төдийлөн ялгаагvй, нэг хэмнэлийн “нийтийн”, “зохиолын” дуунууд зуу зуугаараа төрж байна, ард тvмэн дагаж гvйцэхээсээ өнгөрсөн. Тvvнийг дуулагчид нь аль болох л өрсөөд, аль болох л зурагтаар олон дахин харагдаад ард тvмний хvртээл болтол тасралтгvй ганц жил дуулахад нөгөө эхний хvслэн МУСТА нь БСШУЯ-наас аяндаа ороод ирнэ. Тvvнийгээ шувтан зарлаад, болж өгвөл “удахгvй гавьяат болох”, “ард тvмнээсээ гавьяатаа авчихсан” гэж хэвлэлээр баахан зарлуулаад 5 жил тасралтгvй дуулахад нэг л өдөр МУГЖ, 8-10 жилийн дараа 40 дөнгөж тонгойгоод МУАЖ. Тэр vед Монголын нийгмийн хамгийн томхон зvтгэлтэн болчихсон явж байх вий. Харин 60 орчим насан дээр нь, МУАЖ-аас шат ахиж олгох урлагийн нэгэн шинэ цолыг манай төр бодож олох хэрэгтэй.

МУСТА, МУГЖ, МУАЖ нь ихэнхи дуучид, жvжигчдийн хувь заяаны төөрөг, ирээдvй, зурсан зураг, хань ижил, бvр амьдралынх нь өдөр тутмын хэмнэлийг зааж тохируулж байдаг ид шидтэй тохируулга бололтой. МУГЖ өгсөнгvй хэмээн хог дээр гарч, цөхөрч, архинд орж, эхнэртээ хаягдаж нохойн vхлээр vхсэн дуучин мэр сэр буй. МУСТА бол юу ч биш, олон зуугаараа байж байна. “Тэргvvний тийм хvн” гэдэг цолыг угаасаа салбарын бvх яамд баруун солгойгvй, ялангуяа сонгуулийн наана тэр салбарын сайд нь тойрогтоо шуудай шуудайгаар нь аваачаад тараадаг.

МУГЖ мөн vv, биш vv; МУАЖ мөн vv, биш vv гэдэг нь “Энэ хvн мөн vv, биш vv?” гэдэгтэй адил шахуу буудаг цаг болсон мэт. МУГЖ аваагvй олон жил дуулж, жvжиглэж, бvжиглэж явааг нь vзэгчид нулимдаг бололтой юм. Хvсээгvй, хөөцөлдөөгvй, шаналаагvй, МУСТА ч байхгvй тийм нэг эгэл дуучид, жvжигчид манай нийгэмд бас байна аа. Тийм нэг нь хvvхэд нохойн доог болох юмуу.

Ерөнхийлөгчийн Тамгын газар “Гавьяат”-ын өргөдөлдөө дарагдаад ядаж байхад “Ард тvмний гавьяат” өгдөг сайн дурын байгууллага гараад иржээ. Төрдөө гомдож яваа жvжигчдэд нөгөөх цолыг нь баруун солгойгvй тарааж эхэлсэн байна. “Авьяастны төлөө холбоо” гэсэн нэртэй нэгэн байгууллага Бөхийн өргөөнд “төрөөс том шагнал”, “төр гэдэг чинь ард тvмний дэргэд юу ч биш” гэсэн уриан дор vхсэн амьдгvй тэр гавьяатаа бөөндөж эхэллээ. Тэр олдошгvй төрийн гавьяатад нь гурваас доошгvй удаа тодорхойлогдож байгсадыг энэ холбоо өөрийн дvрмээрээ “Ард тvмний гавьяат” болгож, эдvгээ 100 авьяастан төрvvлсний 50 гаруй нь хорвоог орхисон учир нэхэн шагнажээ. Одоо ингээд төрийн нөгөө алдарт шагналын маань нэр хvнд навс унах нь тэр, “жинхэнэ”, “хуурамчийн” хоорондын ялгаа алга боллоо. Одон тэмдэг, гавьяа цолонд унаж vхдэг шуналын дэвтэй монголчуудаар тоглоом хийх сайн дурын, төрийн бус байгууллага дахиад ч хэд хэдээрээ гарч ирж мэднэ.

Проф. Олхонуд Баярхүү

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü òàáëåòêó ýêñòàçè закладкР¸ таблетоРº екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ отбить парацетР°Ð¼Ð¾Ð» купить Кокаин БалтийсРº купить Гарсон Алагир Купить закладкР¸ стаф в БоровичР¸ купить ЛСД НовокузР½ÐµÑ†Ðº спиды закладкР¸ новгороР´ в трипе ýêñòàçè êóïèòü â ÷åëÿáèíñê Купить Кокаин в ПриморсРºÐµ кристалР»Ñ‹ ск нижний новгороР´ героин по закладкР°Ð¼ в Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ ÐºÐµ купить Кекс Вязники закладкР¸ спайса в метро Ментол, Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ кристалР»Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ купить в Москве индика сатива отличия купить Гера ЗмеиногР¾Ñ€ÑÐº âîëãîãðàä ñïàéñ çàêëàäêè как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´Ð¸Ñ ‚ закладкР° спайса какой клей нужно нюхать серлифт отзывы пациентР¾Ð² форум приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ dxm аналоги лирики без рецептоР² ректальР½Ð¾ амфетамР¸Ð½ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Гусь-хру
IP:95.181.218.217  2017-12-31 18:48:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.