Дөрвөн хүний амь хөнөөсөн хилчдийг яллагдагчаар татжээ

2009/12/11
Share |
Хүмүүс:
Дөрвөн хүний амь хөнөөсөн хилчдийг яллагдагчаар татжээ

Дорноговь аймгийн Улаан-Уулын заставт гарсан онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн  Г.Лхагважав, Э.Оюунболд, А.Эрдэнэчулуун, М.Тулга нарын хэргийн мөрдөн байцаалтын ажил ямар шатанд байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Хилээ хамт  манаж байсан ахлагч нараа хөнөөсөн залуусыг сэжигтнээр татах хуулийн хугацаа нь дууслаа. Дөрвөн байлдагчийг яллагдагчаар татсан уу?

-Сэжигтнээр бус яллагдагчаар татаад Эрүүгийн хуулийн 91.2-оор эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.

-Мөрдөн байцаах ажил эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэргийг ямар шалтгаанаар үйлдэх болсон тухайгаа юу гэж мэдүүлж байгаа бол?
-Мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай хэрэг мөрдөх хэлтсийнхэн энэ хэргийг илрүүлэхээр 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад шалгаж байгаа. Шинжээчдийн дүгнэлт гараагүй байгаа учир хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Сэтгэцийн шинжилгээгээр эрүүл, хэрэг хүлээх чадвартай гэсэн хариу гарсан биз дээ?
-Тйимээ, урьдчилсан байдлаар шинжилгээний хариу нь гарсан. Гэхдээ зөвхөн гэмт хэрэг үйлдсэн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээний хариунаас гадна буу, суманд шинжилгээ хийдэг. Хэн ямар буугаар хэнийг буудаж, тэр сум хаагуур нь орж, амь насыг нь хөнөөв  гэдгийг нарийн тогтоох шаардлагатай байдаг юм. Албан ёсны хариу бичгээр гараагүй байна.

-Байлдагч Э.Оюунболдоос мэдүүлэг авахад удаа дараа эсэргүүцсэн гэсэн. Энэ хэрэг прокурорт шилжих  болж байгаа юу?
-Хэрэг гарсан өдөр Г.Лхагважав, Э.Оюунболд, А.Эрдэнэчулуун, М.Тулга нарыг саатуулах гэж байхад бүгд эсэргүүцэж, “Дархан-Уул аймаг  явах машин өг, ойртвол барьцааны хүнээ буудна, гал нээнэ” гэж хэлж байсан. Харин мөрдөн байцаалт эхэлснээс хойш ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэднээс 4-5 удаа мэдүүлэг авсан. Мөрдөн байцаалтын ажилд шинжээчийн дүгнэлт чухал. Дүгнэлт гарсан тохиолдолд энэ ондоо багтаан прокурорт шилжүүлэхээр ажиллаж байна.

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Agen Tangkas Judi SBOBET Bola Online ”5 star article brilliant. I am new to blogging and you used a langauge I can understand”
IP:192.154.137.62  2016-01-27 21:57:15
odursmmhwmo rzCNe5etzplhdllgzh, [url=http://jvnorjpyinns.com/] jvnorjpyinns[/url], [link=http://stigxozdrbcf.com/ ]stigxozdrbcf[/link], http://vjhgrzaafwvy.com/
IP:46.161.9.32  2016-11-04 10:25:55
DorothyDor wh0cd54043 robaxin iv lasix Cheapest Viagra anafranil colchicine over counter order celebrex online buy avana buy yasmin vytorin buy cialis
IP:46.161.9.24  2017-02-09 04:39:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.