Роналду Марселиас хариугаа авав

2009/12/11
Share |
Хүмүүс:
Роналду Марселиас хариугаа авав

С хэсэгт сүүлийн тоглолтуудын дараа л бүх зүйл тодорхой болж байна. Уг нь Марсельд хэсгээсээ гарах найдвар байсан бөгөөд Милан Цюрихийг хожиж чадаагүй энэ тохиолдолд талбай дээрээ Реал Мадридыг хожиход л энэ нь биелэх байжээ. Гэвч Марселийг Криштиану Роналду хожлоо. Тэрээр 2 гоол хйисэн бөгөөд нэгийг нь чөлөөт цохилтоос тун гоё цохиж хийжээ. Реал ийн хэсгээ тэргүүллээ.

Өмнө нь Марсельтай тоглож байгаад гэмтсэн Роналдуг хариугаа авлаа ч гэж хэлж болно.

Марсель 1:2-оор хожигдож байх үед Лучо Гонзалес торгуулийн цохилтоо алдсан нь тэдний боломжийг үгүй хийсэн биз. Роналду одоогоор 6 гоолтойгоор Аваргуудын лигийн мэргэн буучдыг тэргүүлж байна.

АС Милан энэ тойрогт Цюрихийн талбайд зочилсон бөгөөд 1:1-ээр тэнцэв. Хэрэв Марсель Реалыг хожсон бол Милан хасагдах байжээ. Тоглолтын дараа Миланы дасгалжуулагч Леонардо багийнхаа тоглолтонд сэтгэл дундуур үлдсэнээ хэлж. Ялангуяа 1-р үед баг нь муу тоглосон гэсэн байна. Милан ийн хэсгээсээ 2-оор гарч байгаа бөгөөд Челси, Манчестер Юнайтед, Арсенал зэрэг Английн топ багуудтай хасагдах шатанд таарахыг үгүйсгэхгүй.

“Цюрих” (Цюрих, Швейцарь) – “Милан” (Милан, Итали) – 1:1 (1:0)

Гоол: Гайич, 29 – 1:0; Роналдиньо, 64 – 1:1.
“ЦЮРИХ”: Леони – Кох, Барметтлер, Тихинен (капитан), Роша – Эгертер – Оконкво, Гайич (Маргаираш, 82) – Джурич (Лампи, 66), Никчи (Фонлантен, 74) – Альфонс.
“МИЛАН”: Дида – Абате, Неста, Тиаго Силва (Каладзе, 20), Антонини – Пирло, Амброзини (капитан) (Фламини, 55), Зеедорф – Пато, Роналдиньо – Боррьелло (Индзаги, 84).

Марсель“– “Реал“ – 1:3 (1:1)

Гоол: Роналду, 5 – 0:1, Гонсалес, 11 – 1:1, Альбиоль, 60 – 1:2, Роналду, 80 – 1:3.
“Марсель“: Манданда, Боннар, Диавара, Хайнце, Тайво, Абриэль, Лучо Гонсалес, Сиссе (Бакари Коне, 62) Шейру, Ньянг (Вальбуэна, 68), Брандао (Морьентес, 78).
“Реал“: Касильяс, Рамос, Пепе, Альбиоль, Арбелоа, Лассана Диарра, Алонсо (Мамаду Диарра, 78), Роналду, ван дер Ваарт (Рауль, 72), Марсело, Игуаин (Бензема, 63).

C хэсэг

тт

хо

тн

хд

Б-х

Оноо

1. Реал (Испани) 6 4 1 1 15-7 13
2. Милан (Итали) 6 2 3 1 8-7 9
3. Марсель (Франц) 6 2 1 3 10-10 7
4. Цюрих (Швейцарь) 6 1 1 4 5-14 4

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.