Овоо орлоготой топ модель

2009/12/14
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 
Овоо орлоготой топ модель


Монголдоо л голж, чамлахааргүй хөлсөөр гоо үзэсгэлэнгээ үнэлсэн топ модель тэчъяадам бор бүсгүй сүүлийн үед ажил, амьдралдаа тун чиг одтой яваа гэнэ шүү. 30 саяар контентын зураг авахуулна гэдэг манайхны хувьд чанга үнэ мэт боловч топ бүсгүйн зурагны эрэлт ашгаа өгсөн бололтой. Ямартай ч Мобиком шинэ жилд зориулсан цоо шинэхэн халуухан Пүүжээгээр дахин бизнесс хийж эхэллээ. Тэр ч бүү хэл түүн шиг ганц бие ээжүүд ашгүй Д.Пүрэвсүрэн минь эр царайчлахгүй ойрд овоо орлоготой явна хэмээн баярлаж суугаа гэх. Гэтэл  бас үгүй бололтой. Яах ч аргагүй хайрыг яалтай билээ. “Ододтой бүжиглэе”  шоунаас шагналын машин орлогодохоор хана хөлөртөл бэлтгэл хийж байгаа түүнийг экс найз залуу нь хүлээж байгаад аваад явдаг гэнэ шүү. Орон даяар алдаршсан хосуудын зодоон, нүдээн эцэс болж, хамар ам засуулах төдийхнөөр найр тавьсан түүнийг шүүмжилж байгаа хүмүүс олон байгаа дуллдсан. Ямартай ч хаяж болохгүй хайрыг яалтай билээ. Хөөрхөн хүүхэн дахиж битгий зодуулаасай билээ хэмээн түүний өмнөөс залбирч суудаг хүмүүс ч бас байдаг гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.