Ерөнхийлөгч төсвийн хуульд хориг тавив

2009/12/14
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ерөнхийлөгч төсвийн хуульд хориг тавив

УИХ-аас Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг баталмагц арванхоёрдугаар сарын дөрөвний өдрийн баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчид хvргvvлжээ. Ерөнхийлөгч тvvнийг судалж vзээд Төсвийн хуульд хориг тавиад байна. Ерөнхийлөгчийн хоригт “Эрхэм гишvvд 2010 оны нэгдсэн төсвийг батлахдаа сонгогдсон тойрог бvртээ нэг тэрбум төгрөг зарцуулахаар тохиролцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад суулгасан нь УИХ-ын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл, бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байна” гээд УИХ-ын энэ ил тод “алдаа” нь төрийн байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналттай ажиллах Vндсэн хуулийн тулгуур зарчимтай харшилдаж байгааг дурджээ.

Мөн өмнөх жилvvдийн зохисгvй хэвшлийг арай өөр хэлбэрт шилжvvлж, хөрөнгийг тараан байрлуулж, өнгөлөн далдалж дахин давтсанд харамссанаа илэрхийлжээ.Хориг тавихдаа Ерөнхийлөгч “УИХ-ын гишvvн бол ард тvмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална” гэсэн Vндсэн хуулийн 23.1 дэх хэсэг, Төсвийн ерөнхийлөн захирагч нь эрхлэх асуудлын хvрээнд хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээг тодорхойлох тухай Төсвийн байгууллагын удирдлага, санхvvжилтийн тухай хуулийн 30.1.8 дахь заалт, Зураг төсөлгvй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахыг хориглосон Барилгын тухай хуулийн 15.2 дахь заалтыг зөрчиж Vндсэн хуулийн зарчимд харшилсэн гэж vзжээ. Тиймээс нэгэнт уг мөнгийг өнгөлөн далдлалт хэлбэрээр 2010 оны нэгдсэн төсвийн тухай хуульд тараан тусгасан тул Төсвийн тухай хуульд бvхэлд нь хориг тавихад хvрсэн байна.

УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх бөгөөд гишvvдийн гуравны нэгийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хvлээж авах эсэхийг шийдэх учиртай аж

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
elbg pisdaudahgui dald orono
IP:116.44.154.116  2018-07-18 22:38:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.