Улаанбаатарт хүний наймаа цэцэглэснийг чармай нүцгэн охидын бичлэг гэрчиллээ

2009/12/14
Share |
Хүмүүс:
Улаанбаатарт хүний наймаа цэцэглэснийг чармай нүцгэн охидын бичлэг гэрчиллээ

Эмс садарлавал улс мөхнө гэж эртний vг бий. Сvvлийн жилvvдэд Монголд vйл ажиллагаа явуулж буй бvх телевизээр Солонгосын савангийн дуурь гинжин хэлхээ мэт тасралтгvй гарч хvvхэд, багачуудаас эхлээд, охид бvсгvйчvvд, гэрийн эзэгтэй нарын тархийг угааж эхэлсэн.

Тэд Солонгос киног шимтэн vзэн дуурайж, тансаг амьдралыг мөрөөдөх болжээ. Эрэн сурвалжлах "Мөрдөгч Деррик" нэвтрvvлгийн энэ удаагийн дугаарт Монгол охид, бvсгvйчvvдийн наймаа, секс жуулчлал, харийнхантай гэрлэх хvсэлтэй Монгол бvсгvйчvvдийн талаар хөндлөө.

"Зууны мэдээ" сонин "Face" студийн Эрэн сурвалжлагч "Мөрдөгч Деррик" нэвтрvvлэгтэй хамтран ажиллаж байна. "Мөрдөгч Деррик" нэвтрvvлгийн энэ удаагийн дугаарт Youtube сайтад тавигдсан Монгол охидын нvцгэлж, тайчсан бичлэгийг гол баримт болгожээ. Энд тавигдсан бичлэгээс болж Монгол Улсын нэр хvнд олон улсын тавцанд унав. Улсын vндэсний аюулгvй байдал хэдийнэ алдагджээ. Учир нь дурын нэг Солонгос эр улсын минь хилээр алхангуутаа Монгол охидыг нvцгэлж, зурагтын удирдлага шиг хэлснээрээ удирдаж аяглаж, эгээтэй л шоу хийж тасалбар зарах нь холгvй аашилж байлаа.

Тэд эрээ цээргvй аашилсан бичлэгээ ашиг олох зорилгоор сайтад байрлуулжээ. Эндээс харахад хvн ам зvйн бодлогогvйджээ, манай улс. Харийнхний шунаг харцанд хvлэгдэж, хvний наймаа, секс жуулчлалын золиос нь Монгол охид, бvсгvйчvvд болж байгаа нь бичлэгээс илт харагдсан. Солонгосчуудын гар хөл болж буй зарим Монгол эмэгтэй тэдний орчуулагчаар ажиллаж хэдхэн мянган воны төлөө өөрийн охиноо худалдахаас буцахгvй хvйтэн хоолойтой эмэгтэй зааварчилгаа өгөх юм билээ.

Дор хаяж хорь гаруй охид чармай нvцгэлж тусгай зассан танхимд гялгар уутан дээр нааш, цааш хэвтэн хөрвөөж байгааг харахад нvд хальтрам. Тэд 15-20 орчим насныхан бололтой.

..."За бvгдээрээ энд зассан гялгар уутан дээр хэвтээрэй. Аяархан хөдлөөрэй. Хөдөлгөөнтэй хэвтэж байгаад зарим нь дээш, доош аяархан эргээрэй. Дахиад аажуухан босоорой. Одоо бvгд гялгар уутан дээрээ унаад өнхрөөрэй, өнхрөөрэй" гэх мэтээр бvсгvйчvvдийг Монгол хэлээр удирдана. Хэн гэгч Солонгос этгээд зориудаар ийм бичлэгийг хийж дэлхий нийтэд цацах болов гэсэн асуултыг хvн бvр тавих байх.

"Хараарай, өнхрөөрэй, аажуухан босоорой. За унаарай" хэмээн охидыг газарт нvцгэн мөлхvvлсээр. "Mongolia В. CM" буюу "Mongolia fu u" нэртэйгээр Youtube сайтад энэ бичлэгийг тавьж дэлхий нийтэд цацсаны цаана ямар зорилго байна вэ. Тааж хэлэхэд бэрх. Охидын наймаа, секс жуулчлал, янхандалтыг илт өөгшvvлж, дэвэргэсэн утга, аястай энэ бичлэгийг хэн хийв. Охидыг нvцгэлсэн бичлэгийг vзээд Монгол Улсад нэр хvнд гэж алга уу хэмээн асуухад хvргэсэн. Өнөөх хvний наймаа, садар самуунтай тэмцдэг хууль, хяналтын байгууллагууд энэ vед юу хийж байна вэ? Олон мянган доллар vрэн таран хийдэг гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийнхөн нvдээ нээж энэ мэтийг хардагч болоосой. Солонгос эрийн захиргаанд энэ мэтээр нvцгэлvvлж буй Монгол охидын явдал шоу vзvvлбэр vv, эсвэл доромжлол уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.