Согтуугаар амиа алдах явдал ихэсч байна

2009/12/14
Share |
Хүмүүс:
Согтуугаар амиа алдах явдал ихэсч байна

Согтуугаар амиа алдах явдал ихэсч байна Сvvлийн vед архи хэтрvvлэн хэрэглэсний улмаас хvн нас барах тохиолдол их гарч байгааг цагдаагийнхан анхааруулж байна. Өнгөрсөн баасан гаригт л гэхэд Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн зургаан хэрэг гарчээ. Тухайлбал, Баянгол дvvргийн IX хороо, Горькийн тавдугаар байранд 30 настай иргэн Г согтуурсан байдалтай нас барсан байжээ. Шинжээчид болон цагдаагийнхан хэргийн газрыг шалгахад биедээ ил харагдах гэмтэл, шархгvй, гадны нөлөөгvйгээр нас барсан болох нь тогтоогдсон аж.

Мөн Баянзvрх дvvргийн XXI хороо, "Бага Дарь-Эхийн гуравдугаар гудам-жинд 46 настай С согтуугаар хөлдөж нас барсан байна. Сонгинохайрхан дvvргийн XXII хороо "Хилчний 78 дугаар байранд 53 настай О архи хэтрvvлэн уусны улмаас зvрх нь хаагдаж нас барсан байжээ. Мөн тус дvvргийн XI "Амины орон сууцны гуравдугаар байранд 61 настай Н согтуу vедээ нас барсан аж. Шинжээчид хэргийн газар ажиллахад биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл, шархгvй байсан аж.

Тvvнчлэн Сvхбаатар дvvргийн IX хороо, "Алтайн есдvгээр гудамжинд 31 настай М дээрх шалтгаанаар нас барсан байжээ.

Г.Долгорсvрэн /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.