Э.Бадар-Ууганы халааг Д.Валентино авчээ

2009/12/14
Share |
Э.Бадар-Ууганы халааг Д.Валентино авчээ

Олон улсын сонирхогчдын боксын холбоо 2009 оны шилдгүүдээ нэрлэлээ. Энэ жилийн шилдэг боксчноор ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, Европ тивийн гурван удаагийн аварга, Италийн боксчин Доминико Валентино тодорчээ. Тэрээр “Милан-2009″ ДАШТ-ний дараа гаргасан шинэчилсэн чансааны 60 кг-ийн жингийн хоёрдугаарт 2100 оноотойгоор бичигдээд байсан. Д.Валентино өдгөө 25 настай, Европ төдийгүй дэлхийн хэмжээний өндөр чансаатай, чадварлаг тамирчин юм. Харин оны өсвөрийн шилдэг боксчноор ОХУ-ын тамирчин Сергей Собилинский, шилдэг дасгалжуулагчаар ОХУ-ын дасгалжуулагч Николай Кромов нар тодорсон байна. Шилдгүүдийн шагналыг Азербайжаны Бакуд зохиогдож буй Олон улсын боксын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний хаалтын ёслолын үеэр гардуулах юм байна. Өнгөрсөн жилийн дэлхий шилдэг боксчноор Монголын тамирчин олимпийн аварга Э.Бадар-Ууган тодорч байсан билээ.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.