"Том уул алсрах тусам тодордог"

2009/12/15
Share |
Хүмүүс: Э.Одгэрэл | 

Залуу үедээ зай тавьж өгнө гэдэг өөрийгөө үгүйсгэж буйн шинж. Гэсэн хэдий ч эрт орой хэзээ нэгэн цагт зайлшгүй тохиолдох жам ёсны зүйл юм уу даа. Гэтэл ид гялалзаж яваа цэл залуухан гоо үзэсгэлэнгийн өмнө толгой гудайлгүй яваа топ модель Одгэрэлийн эрхэмсэг гоо үзэсгэлэнгийн өмнө цаг хугацаа өөрөө ялагдал хүлээх мэт. 40 гарсан монгол бүсгүйчүүдийн хэд нь топ бүсгүй шиг толиотой явдагийг мэдэх манайхан хүндэлж хайрлахаасаа өмнө атаархаж, жөтөөрхөх нь илүү. Тиймдээ ч хар цагаан хэл амны бай болсон түүнийг чин сэтгэлээсээ хүндэлж явдаг цөөхөн хэдэн хүн л "том уул алсрах тусмаа тодордог юм" хэмээн өмөлзөж суудаг. Юутай ч сүүлийн үед адтай,одтой яваа авъяаслаг бүсгүй Пүүжээгээс болоод олон үсээ цайлгаж буй Одгэрэл авхай зодог тайлах болоогүй шүү гэдгээ ирэх амралтын өдрөөр тохиох загварынханы их наадам "Гоёл"-оор ганц сайн гайхуулж авахаар зэхэж буй гэнэ шүү. Монголын загварын ертөнцөд түүнээс өөр том уул хэн байхав. Алсрах тусмаа тодорч яваа Одгэрэлийн амжилтанд хоёр гар төдийхөний ганц нэгхэн үрчлээс харин ч нэг нөлөөлөхгүй юм байх аа хэмээн бахархаж суудаг хүмүүс байдаг юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.