Хакухо М.Даваажаргал багадаа "охин" байлаа

2009/12/15
Share |
Хакухо М.Даваажаргал багадаа

Бөхөө дээдэлдэггүй монгол хүн гэж байхгүй нь мэдээж. Хүн болгон онцолж шүтдэг бөхтэйгээ нүүр тулан уулздаггүй ч дэргэд нь байгаа мэт, дэндүү мэддэг юм шиг ярьдаг тал бий. Тийм этгээдийн иэг бол үүнийг бичигч миний бие бөлгөө. Ямар ч гэсэн үзэг цаас нийлүүлдэгийн хувьд бөхчүүдтэй уулзаж хийсэн ярилцлага, сурвалжлага, хөрөг, нийтлэл нэлээд байдгаас гадна бөхчүүдийн 108 зураг бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг аймагтаа гаргаж байсан удаатай.

Наяад оны сүүлчээр юмдаг, дархан аварга Ж.Мөнхбатын гэрийн босгоор алхах завшаан тохиосон юм. Тэр завшааныг тухайн үед “Спортын мэдээ” сонины нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэг ангийн анд сэтгүүлч, яруу найрагч С.Түвдэнням олгосон юм. Шүлэг, яруу найргаар өвчилсөн С.Түвдэнням, Алтайгаас хотод ирээд байсан яруу найрагч Г.Чардаг бид гурав жаахан халаалттай аваргынд шуугиад оров. Аварга, Тамир эгч хоёр идээ, будаа болоод л дайлж гарлаа. Тэр битгий хэл аварга тарваганы махаар хийсэн хорхогоор дайлав.

Аваргын дэргэдээс үл салах нэг “охин” байх юм. Мөнхбат аварга хэлж байна.
-Энэ миний бага хүү. Нэрийг нь Даваажаргал гэдэг юм. Хүү гэдгийг хүмүүс мэдэхгүй. Би “охин” гэж хэлдэг юм. Даахь нь туузтай байгаа биз дээ гэж билээ.
Тухайн үед түүнийг хожим хэн болохыг төсөөлж байсангүй. “Аваргын отгон хүүхэд нь хүү юм байна. Хэл амнаас зэнзийлж “охин” гэж хүмүүст ойлгуулдаг байх нь” л гэж мэдэрсэн дэг. Одоо бодоход Мөнхбат аварга отгон хүүгээ бөх болно гэдгийг мэдэж “охин” мэтээр нууцмал байлгасан нь цаанаа учиртай, агуу ухаан байсан юмсанж.

Миний бие залуу ч байж, мөрнөөсөө зургийн аппаратаа салгадаггүй байсан үе. Бүгдээрээ зургаа авахуулах юм боллоо. Аваргатай уулзсаных хамт зургаа татуулахыг хүсэхгүй хэн байхав. Аппаратаа автомат дээр нь тавьж байгаад л торхийлгэлээ.

Тэр цагаас хойш лавтай хорин нэг, хоёр жил өнгөрчээ. Сумо бөхийн дэвжээн дээр Мөнхбат аваргын хүү Даваажаргал зодоглож байгаа мэдээллийг анх авсан цаг мөчид өнөөх зураг сэтгэлд буув. Гэрэл зургийн “архив”-аа ухахад тэр зураг байж байна аа. Өдгөө Япон Улсад сумо бөхийн дэвжээнд цахиур хагалж байгаа монгол хоёр аваргын нэг нь өнөөх “охин” байсан нь хакухо Даваажаргал. Тэрбээр 2003 оны 4 дүгээр сарын Хацу башёд мэргэжлийн сумогийн дээд зиндаанд анх удаа зодоглохдоо 12 давж хэн болохоо харуулсан. Тэр цагаас хойш хэрхэн барилдаж, хэдэн удаа түрүүлж, ямар цолд хүрсэн, яаж барилдаж байгааг нуршин тайлбарлах нь илүүц юм. Тэртээ тэргүй бөхөө дээдэлдэг монгол хүн бүр мэдэж байгаа.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг “Их эе”-ийн хуралдаанаар “зайлуулах” гэж бөөн юм болж байх үед дархан аварга Х.Баянмөнх “Мөнхбатад барилдах хүү байхгүй” гэж хэлж билээ. Гэтэл Мөнхбат аварга “Миний отгон хүү Даваажаргал Японы сумод хүч үзэхээр явсан. 185 см өндөр, 110 кг жинтэй” гэсэн утгатай үг хэлсэн юм даг.

Мөнхбат аваргын агуу ухаан хүүгээ бөх болно гэдгийг үнэхээр мэдэж байсан нь нэгэнт батлагдсан. Гэхдээ сумод хүч үзнэ гэж бодож байгаагүй байх. Наадмын ногоон дэвжээн дээр зодоглон нэгийг дуулдуулна гэж төсөөлж байсан нь эргэлзээгүй. Даваажаргал аав шигээ наадмын ногоон дэвжээн дээр зодоглож аварга болоогүй ч арлын Япон улсын сумо бөхөөр гэрийн буурин чинээ тойрогт хүч үзэж аврага болсон. Залуу аварга Хакухо цаашдаа хэд түрүүлэх, хэрхэн барилдаж, ямар рекорд тогтоохыг хэн ч тааж үл мэднэ. Аваргын хүү аварга амжилтаас амжилтанд хүрэх ирээдүйтэй. Энэ оны хамгийн сүүлчийн башёд ч бас түрүүлчихлээ. Нас залуу байна. Бяр, мэх, чацаар хэнээс ч дутахгүй. Хакухо Даваажаргалын бага насны талаар өчүүхэн төдий мэдэх зүйлээ үнэнээр нь өчихөд ийм байна

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Vskedmmb accordion player accordion, https://pastelink.net/jjhn veer_zaara_full_movie_free_dow nload_kickass, https://pastelink.net/jk2d clash_of_clans_unlimited_gems, https://pastelink.net/jjaa miuzikl_koshki_na_russkom_iazy ke_smotret_onlain_v_khoroshem_ kachestve, http://www.bertasfh.com/cfi/ad dthis_email.cfm?url=https%3a%2 f%2fpastelink.net%2fjiyc uchebniki_rb_skachat, https://pastelink.net/jizx zoshit_z_rozvitku_pisemnogo_mo vlennia_3_klas_zakharichuk_gdz , https://pastelink.net/jiz3 zhai_zhonundo_yr_saptar, https://pastelink.net/jjzn torrent_batman_forever_720p, http://www.strikeforcelawgroup .com/__media__/js/netsoltradem ark.php?d=pastelink.net%2fjiyd konsolnye_voiny_kniga_skachat_ fb2, http://www.m-g-m-sucks.net/__m edia__/js/netsoltrademark.php? d=pastelink.net%2fjj4c cnh_est_76_keygen, https://pastelink.net/jk1n credo_dat_41_skachat_besplatno , https://pastelink.net/jjgt analiz_stikhotvoreniia_ugasshi m_zvezdam, https://pastelink.net/jjv4 u-hit_filmy_skachat_besplatno, http://www.naturalkoncept.com/ __media__/js/netsoltrademark.p hp?d=pastelink.net%2fjj3z moi_biznes_proekt_attraktsiony _rodelban, https://pastelink.net/jj39 skachat_draiver_na_printer_ric oh_sp_100_besplatno, https://pastelink.net/jjjp skachat_tvisted_metal_4_na_pk, https://pastelink.net/jjhw mobikin_doctor_for_android_reg istration_code, https://pastelink.net/jjlk sony_icd-px720_recorder_driver _download, https://pastelink.net/jjcp kak_razobrat_dukhovku_asel, https://pastelink.net/jjro skachat_wiber_na_android, http://folkplanet.com/cgi-bin/ mksc.r?url=https%3a%2f%2fpaste link.net%2fjjbk sochinenie_na_temu_moia_rodina _uzbekistan_s_planom, https://pastelink.net/jjyf descargar_tapout_xt_latino_com pleto_torrent, https://pastelink.net/jjpn stiralnaia_mashina_aurika_110_ 1_instruktsiia, https://pastelink.net/jj0n download_crack_amos_18, https://pastelink.net/jj0c download_filme_na_quebrada_dub lado_torrent, https://pastelink.net/jj63 download_ac_dc_shoot_to_thrill _320kbps, https://pastelink.net/jjaq kak_nakrutit_podpischikov_v_kw ai, https://pastelink.net/jjob zhurnal_tekhnicheskogo_nadzora _za_stroitelstvom_skachat, https://pastelink.net/jk33 kyrgyzcha_kaaloo_tilekter_yr_t urundo, https://pastelink.net/jj7w gudkaind_serdtse_voiny_skachat , https://pastelink.net/jjkw analiz_krovi_vlp_norma, https://pastelink.net/jjrt skachat_fluder_dlia_samp_rp, https://pastelink.net/jjx9 nedoshivin_adresa_liubvi_skach at_besplatno, https://pastelink.net/jjjj zhany_zhyldyk_salamdashuu_kyrg yzcha, https://pastelink.net/jjlh quicktech_pro_58_torrent, https://pastelink.net/jjgi six_guns_mod_apk_free_download , https://pastelink.net/jjzq audiokniga_lialechka_i_matsko, https://pastelink.net/jjpw revoliutsiia_v_ede_chitat_onla in, https://pastelink.net/jjbr windows_xp_wpa2-psk_sp3, https://pastelink.net/jk0d kak_obnulit_kartridzh_hp_650, https://pastelink.net/jjf4 skachat_igru_monstr_khai_13_zh elanii_na_kompiuter_besplatno_ torrentom, http://www.publicautoauction.c om/__media__/js/netsoltrademar k.php?d=pastelink.net%2fjj06 tsp_foto_vkontakte, https://pastelink.net/jjcu vzu_zhiguli_instruktsiia_chita t, https://pastelink.net/jjs2 jqwidgets_grid_save_file_php, https://pastelink.net/jjjz stikhi_na_kyrgyzskom_iazyke_o_ rodine, http://diffusionscience.com/__ media__/js/netsoltrademark.php ?d=pastelink.net%2fjizh russkii_iazyk_testy_chast_1_9_ klass_knigina_otvety, http://www.all-billboards.ru/a way.php?to=https%3a%2f%2fpaste link.net%2fjj60 bitrix24_torrent_download,
IP:46.243.173.92  2018-11-23 19:26:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.