Боксын үндэсний шигшээ багийн тамирчид уламжлал ёсоор “Спирт Бал Бурам”ХК-ийн “Бурам” сувилалд тэмцээний бэлтгэлээ хангалаа

2009/12/15
Share |
Хүмүүс:
Боксын үндэсний шигшээ багийн тамирчид уламжлал ёсоор “Спирт Бал Бурам”ХК-ийн “Бурам” сувилалд тэмцээний бэлтгэлээ хангалаа

Монгол Улсын Боксын Үндэсний Шигшээ Багийн Тамирчид маань өнгөрөгч 11-р сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь “Спирт Бал Бурам”ХК-ийн “Бурам” сувилалд байрлан тус компанийн спортын зааланд бэлтгэл сургуулиа хангаад Улаанбаатар хотноо ирсэн.

 Энэ удаад Aзербайджанд  болох Дэлхийн Боксын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд боксчид маань оролцож байна.  Уг тэмцээнд тивүүдээс шилдэг тамирчид ирж өрсөлдөж байгаа.

Монголын хүнсний манлай үйлдвэр “Спирт Бал Бурам”ХК боксын шигшээ багийн хамт олныг тав тухтай бэлтгэлээ хангах бүрэн боломжоор хангасан бөгөөд “Боксын Холбооны Ерөнхийлөгч, Нарийн Бичгийн Дарга нар “Спирт Бал Бурам”ХК-ийн хамт олонд талархал илэрхийлэн Зүүнхараад очсон юм. Боксчид маань өмнөх тэмцээн уралдааны бэлтгэлээ тус компанийн “Бурам” сувилалд хангаж байсан бөгөөд урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж буйгаа хэлж байсан.

Энэ үеэр боксчид маань “Спирт Бал Бурам”ХК-ийн үйлдвэртэй танилцан хамгийн сүүлд Хар Чингис, Хараа бүтээгдэхүүндээ  нэвтрүүлсэн давхар кодны баталгаажилт зэрэг орчин үеийн ололт амжилттай нь танилцсан юм.
Бэлтгэлийн үеэр “Спирт Бал Бурам”ХК-ийн хамт олон тамирчиддаа гэнэтийн бэлэг барьсан нь үзэгч олны сонирхон үздэг ТВ9 телевизийн “ХООЛОНДОО” нэвтрүүлгийн хамт олныг  Зүүнхараад урьж, тамирчиддаа амттай сайхан хоолоор дайлсан явдал байсан юм.

“Спирт Бал Бурам”ХК нь үндэсний томоохон үйлдвэрлэгч болохын хувьд спортын салбарт боксын төрлөөс гадна Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Д.Баатаржав,  буудлагын тамирчин ОУХМастер Ц.Мөнхзул, Сагсан бөмбөгийн Хараагийн Харцага баг гээд Монгол түмнийхээ итгэлийг хүлээсэн олон баг тамирчиддаа сэтгэлийн урам дэм санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна


Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.