"Хурд"-ын Д.Цогоо гавьяат боллоо

2009/12/15
Share |
Хүмүүс:

“Хурд” хамтлагийн дуучин Д.Цогоо ардчиллын 20 жилийн ойгоор энгэрээ мялааж, Монгол Улсын гавьяат цол тэмдгээр шагнууллаа. Тэрбээр  Монгол Улсын Eрөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гавьяатынхаа цолыг хүртсэн юм. Түүнийг гавьяат болох гэж байгаа тухай яриа өмнө нь гарч байсан билээ. Гэр бүлийн гэгддэг “Хурд” хамтлагийнхнаас  ийнхүү   нэгэн гавьяат төрж, рок попын гавьяатуудын тоог нэгээр нэмлээ. “Аавдаа”, “Ээждээ”, “Зураг шиг бүсгүй”, “Чи минь байгаа болохоор” зэрэг тус хамтлагийн олон сайхан сэтгэлд хоногшсон дуунуудыг тэрбээр амилуулсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.