Замын-Үүдийн Засаг даргыг албан үүргээс нь түдгэлзүүлжээ

2009/12/15
Share |
Хүмүүс:
Замын-Үүдийн Засаг даргыг албан үүргээс нь түдгэлзүүлжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх хууль зөрчсөн нь илэрчээ. Тус сумын иргэд түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн хэмээн Авлигатай тэмцэх газар мэдээлсэн байна. Уг мэдээллийн мөрөөр тус газраас түүний мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгт дахин хяналт, шалгалт явуулжээ. Шалгалтаар түүнийг хөрөнгө, орлогын мэдүүлгээ санаатайгаар нуусан гэдэг нь илэрсэн бөгөөд энэ нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн хоёр, 13 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох асуудлыг тус сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өнгөрсөн есдүгээр сарын 2-нд албан бичгээр тавьсан аж.

Энэ дагуу Замын-Үүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн аравдугаар сарын 8-нд хуралдаж, 20 дугаар тогтоолыг гаргаж, “М.Баянмөнх нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа тул албан тушаалаас нь түдгэлзүүлэхгүй байх нь зүйтэй” гэж үзжээ.

Гэхдээ дээрх тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зарим хуулиудыг зөрчсөн байсан учраас тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд өнгөрсөн аравдугаар сарын 08-нд 20 дугаар тогтнолыг үндэслэн хүчингүй болгох асуудлыг тавьсан байна. Үүний дагуу тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид энэ сарын 4-ны 23 дугаар тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүйд тооцсон аж.

Мөн үүний өмнө М.Баянмөнх нь Авлигатай тэмцэх газарт дахин шалгуулах гомдол гаргасны дагуу шалгалт хийж, түүний гаргасан зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан тоотыг Дорноговь аймгийн Засаг даргад өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд хүргүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Засаг дарга өнгөрсөн мягмар гаригт Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнхийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг үйл явдлын дараа тэрбээр албан үүргээ өгөхөөс татгалзаж, тамгаа авч зугтсан гэнэ.

Тиймээс энэхүү хэрэг явдлын үнэн эсэхийг тодруулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх гуайтай холбогдсон юм.

-Таныг хөрөнгө орлогоо санаатайгаар нуусан гэсэн мэдээлэл манайд ирээд байна?
-Яг одоо энэ талаар хариулт өгөх хэрэггүй гэж бодож байна. Яагаад гэхээр эцсийн шийдвэр гараагүй байгаа. Энэ шийдвэрийг гаргадаг газар тусдаа бий шүү дээ.

-Тэгэхээр таныг дээрх мэдээллийг худлаа гэдгийг үгүйсгэхгүй, хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болох уу?
-Үгүйсгэнэ. Би хүлээн зөвшөөрөхгүй. Надад баримтаараа бүх зүйл нь байгаа. Эцсийн шийдвэр гарахаар энэ талаар тодорхой мэдээлэл өгөх болно.

-Та албан үүргээ гүйцэтгэж байгаа юу?
-Одоохондоо ажлаа хийхгүй байгаа.

-Таныг тамгаа аваад зугтсан гэж сонслоо. Энэ үнэн үү?
-Би тамга аваад хаа холдох юм бэ. Тийм зүйл болоогүй. Тэгээд ч тамга надад байдаггүй. Тамгын газрын дарга гээд хариуцдаг хүн байдаг.

Г.Долгорсүрэн /Нийгмийн толь/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop ýêñòàçè êóïèòü íåäîðîãî Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в НовоалеРºÑÐ°Ð½Ð´Ñ€Ð¾Ð² ск закладкР¸ миксов ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в БалашовРµ Купить mdma в СмоленсРº Купить закладкР¸ марки в ЭлектроР³Ð¾Ñ€ÑÐºÐµ ЗакладкР¸ LSD в Бакале Стаф в Тейково Купить методон в БогучарРµ çàêëàäêè ïî õàðüêîâó ìèêñû ЗакладкР¸ марки в РославлРµ Купить закладкР¸ метадон в ДуховщиР½Ðµ Соль в КузнецкРµ Купить закладкР¸ методон в Верхнем Уфалее Игра счастлиР²Ñ‹Ðµ колеса онлайн Ð´Ð¾Ð±Ð°Ð²Ð¸Ñ‚Ñ Œ в закладкР¸ Ð·Ð°Ñ‚ÐµÐ¼Ð½Ð¸Ñ ‚ÑŒ Ñ€Ð°Ð·Ð²ÐµÑ€Ð½Ñ ƒÑ‚ÑŒ Купить Афганка КуйбышеР² Шишки ак47 в Ð›Ð°Ð½Ð³ÐµÐ¿Ð°Ñ Ðµ Купить экстази в Зея ñêîðîñòü çàêëàäêà îìñê россыпь в Канске Купить закладкР¸ бошки в ДобрянкРµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ДимитроР²Ð³Ñ€Ð°Ð´Ðµ ЗакладкР¸ трамадоР» вБолгарР¸Ð½Ðµ Купить закладкР¸ метадон в ТихорецРºÐµ стаф в Неман Реагент в Жуковке Купить закладкР¸ бошки в ВоскресРµÐ½ÑÐºÐµ ñïàéñ çàêëàäêè ÿðîñëàâëü Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Зиме ТрамадоР» в НовокуйР±Ñ‹ÑˆÐµÐ²ÑÐºÐµ Купить закладкР¸ марки в ПавловсРºÐµ Как сделать плюху Спайс в ПоворинРµ Архивы ТрамадоР» купить без рецепта | ОбъявлеР½Ð¸Ñ ДНР Купить АмфетамР¸Ð½ в ЛениногР¾Ñ€ÑÐº Купить бошки в Ликино-Д
IP:141.101.132.248  2018-01-21 02:04:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.