Хүмүүс: Ч Сайханбилэг | |
УИХ-ын гишvvн, Ардчилсан намын бvлгийн дарга Ч.Сайханбилэг "Ухаалаг иргэний vнэмлэх"-тэй болох тухай санааг анх сэдсэн юм. Монголчуудын хувьд хавтастай иргэний vнэмлэхтэй байгаад пластик иргэний vнэмлэхтэй болсон нь юунд ч ач холбогдолтой байж чадаагvй дэмий зардал болсон. Яахав халаасанд явахад л хялбар болсон юм уу даа. Харин "Ухаалаг иргэний vнэмлэх" тэс өөр гэнэ. Тухайн иргэний vнэмлэх дээр тэр хvний бvх мэдээлэл байх юм гэсэн. Тэгвэл энэ төсөлд нийтдээ 31 тэрбум төгрөг зарцуулагдахаар тооцоолж байгаа аж. Vvнээс 16 тэрбумыг нь иргэний бvртгэл мэдээллийн зардалд харин 15 тэрбумыг нь хаягжуулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Энэ талаар ирэх 7 хоногт МАХН хэлэлцээд дараа нь байнгын хороонд хэлэлцvvлж УИХ-аар оруулах юм байна.
Нийслэл таймс