Дуучин Сэрчмаа шинэ оны эхээр Бээжинд "Хөх сүлд" группийн эзэн Журамттай хуримаа хийхээр товложээ

2009/12/16
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
Дуучин Сэрчмаа шинэ оны эхээр Бээжинд

"Сэтгэлийн харуусал" ч бил үү нэгэн хятад дууг монгол хэлэнд хөрвүүлэн дуулж, хит болгосноосооо хойш урд хөршийг ихээхэн сонирхох болсон дуучин Сэрчмаа сүүлийн үед Хөх хот, Бээжин хоёроос салахаа болиод удаж байгаа билээ.  Тэрбээр саяхан Хөх хотын "Улаан театр"-т 30 мянган үзэгчийн өмнө тайлан тоглолтоо хийж чамгүй орлого олсон хэдий ч сэтгэл ханалгүй удахгүй Бээжин хотын үзэгчдийг байлдан дагуулахаар зэхэж байгаа ажээ.

Гэхдээ бээжинд тоглолтоо хийхээс өмнө дуучин бүсгүй маань хорин сая хүнтэй хотын хамгийн том зоогийн газарт ирэх 2010 оны 1-р сарын 1-ний өдөр хуримаа хийж хан үндэстнийг халх зонгуудтай хамт алмайруулахаар чимээгүй зэхэж байгаа сураг өөрийн нь амнаас гарч байгаа юм байх. Тэрбээр Монголд суугаа найз нөхөддөө тансаг хуримынхаа тухай ам алдаж, урьдчилсан маягаар урьж эхэлсэн бөгөөд удахгүй албан ёсны урилгыг нь илүүлэхээ ч амласан байна. Түүнийг урд хөршид амьдарч эхлэх үеэс "Бээжин залуутай ханилах гэж байна. Хятадын нэлээд баян бизнесмэн эрийн нөмөр нөөлөгт орж гэнэ" гэх мэт элдвийн цуу яриа гарч байсан. Тэгвэл энэ удаа дуучин бүсгүйн ханилан суух гэж байгаа эр нь хятад хүн биш харин Өвөрмонголын хамгийн баян хүмүүсийн нэг "Хөх сүлд" группийн захирал Б.Журамт гэх үг яриа сонсогдож эхэллээ.

Энэ эрийг монгол үндэстний бөхийн барилдаан хэмээх асар өндөр шагналтай тэмцээн зохион явуулж байснаар нь монголчууд сайн мэднэ. Мөн тэрбээр монголын 200 гаруй оюутаны сургалтын зардалыг дааж их аварга асашёорюү  Дагвадоржийг хүртэл нахилзан бөхөлзүүлж чадсан Хятадын шинэ үеийн тэрбумтнуудын нэг билээ. Энэ удаа Бээжинд болох Журамтын хуриманд их аварга Дагвадорж уригдан оролцохоор болсон гэдэг сураг ч соносгдож байна. Бээжингийн тансаг ресторануудад үе үе болдог нүсэр хуриман дээр сүүлийн үед олон зуун амьд эрвээхэйг ихээр ашиглах болсон гэдэг. Тэгвэл энэ жишгээр  "Хөх сүлд" группийн эзэн хуриман дээрээ 1000 эрвээхэйг хөгжмийн аясаар нисгэж, хуриманд уригдсан зочид төлөөлөгчдийг хөгжөөх захиалга өгөөд байгаа аж. Дуучин Сэрчмаа одоо дуугаар мөнгө олох гэж зовох хэрэггүй болжээ. Ямар ч байсан олон жил микрофонтой ноцолдсоныхоо хэргийг гаргалаа хэмээн ярьж байхыг бодоход дуучид маань баян хүнтэй гэрлэх гэж л урлагаар хөөцөлддөг байх нь хэмээн бодогдуулж байна. Монголын нэгэн дуучин бүсгүй ийнхүү Дундад улсын бэр болон одож Хятадын баячуудын хүрээнд хатагтай хэмээн хүндлүүлэх нь тодорхой боллоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.