Кекюшүзан Наран улсаа үгүйлээд л ...

2009/12/17
Share |
Хүмүүс: Батбаяр | 
Кекюшүзан Наран улсаа үгүйлээд л ...

Парламентын гишүүн болоод, нийтийн дууны гүнжтэй ханилснаас хойш хар, цагаан хэл амаар хангалттай булуулж буй сумогийн алтан хараацай хааяахан амьдарч дассан арлын японоо чигтэйхэн санадаг гэнэ шүү. Ардчилал үүссэн 20 жилд нутгийн хэвлэлүүдийн дэндүү дэггүй болсныг гайхан аргаа ядахдаа дэмий л эрхэм гишүүн маань хариуцлагатай хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй наран улсаа үгүйлэн суудаг болж. Уг нь бол японд байхдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө тухай ташаа мэдээлэл гарах л юм бол бараг л гуяа алгадаад гүйдэг байсан юм байх. Хүний нутагт нэрээ хичээж яваа сумочин эрхэм ташаа мэдээллийг шүүхээр шийдүүлээд дасчихсан хэдий ч элэг нэгтнээ хайрлаад энд тийм ширүүн хандаж чадахгүй байгаа аж. Тэгээд л элдэв гүтгэлэгийг тэсч яваа юм байх аа даа хөөрхий. Тэснэ тэснэ гэхэд хэдий болтол тэсэх вэ дээ. Нэг л өдөр тэсрэх ч юм бил үү. Тэр үед нь дэмий сандарч байхаар урьдчилаад сануулчихъя. Нэхэл хатуутай кекюшүзан нэг удаа шүүхэд хандаад 100 сая иен авч байсан удаатай юм билээ шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.