Зарим банк "Анод", "Зоос"-ын араас ороход ойртжээ

2009/12/17
Share |
Хүмүүс:
Зарим банк

Арилжааны банкууд ар араасаа дампуурсаар байна. Анх “Анод” банк дампуурлаа зарласан. Дараа нь “Зоос” банкны үйл ажиллагаа доголдсон тул тус банкны нэг хэсгийг төр мэдэлдээ авч үлдсэнийг Монголбанк авсан билээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр дээрх хоёр банкны араас орох банк байгааг албаны хүмүүс үгүйсгэхгүй байлаа.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байнгын хорооны хуралдааны үеэр “Зоос”-ын араас орох банк бий юу гэж албаны хүмүүсээс тодруулав. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг “Шаардлага хангахгүй банкууд бий. Гэхдээ “Анод”,”Зоос”-ын хэмжээнд хүрээгүй” гэж хариулав.

Мөн Сангийн сайд С.Баярцогт “Анод” банкинд Засгийн газраас бонд гаргахаар зэхэж буйг гишүүдэд дуулгав. Тэрээр “Одоогийн байдлаар хоёр банк хэцүүдсэний нэг нь “Анод” банк. Тус банкны харилцагч, хадгаламжид Засгийн газраас бонд гаргах асуудлыг дахиж оруулж ирнэ. Ойролцоогоор 140-170 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсөн. Энэ бол эргэн төлөгдөхгүй алдагдал болно” хэмээв

М.Цэцэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.