Ойн санг хамгаалах бус хорогдуулсныг аудитынхан тогтоожээ

2009/12/17
Share |
Хүмүүс:
Ойн санг хамгаалах бус хорогдуулсныг аудитынхан тогтоожээ

Монгол орны ойг нөхөн сэргээх тухай ярихаас илүүтэй түлээний мод Улаанбаатарт маш хурдан зарагдаж байгаа талаар тооцоо гаргавал  хялбар. Манай улсад Ойн тухай хуулийг батлаж, хэрэгжүүлж эхлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн ч ойн санд сувдаглан гар хүрэх болжээ. Хууль баталчихвал хамгаалагдана гэж бодох хэрэггүй. Үндэсний аудитын газраас Ойн тухай хуулийн хэрэгжил¬тийг шалгаж Ерөнхий аудитор Ч.Раднаа муу гэж дүгнэжээ.

Улсын хэмжээгээр ойн нэгдсэн тооллого явуулаагүй учир Монгол Улс хэдий хэмжээний ойн сантай, модны ямар төрөл зүйл нь ургаад, устаад байгаа, нөөцийн талаар мэдэх ямар ч боломжгүй аж. Тиймээс ой модны талаар статистик гарвал баримжаа тоо гэж ойлгоно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд түүний нөхдийн балагтай ажлын булхайг аудитынхан олон хуудас баримтаар дэлгэсэн. Жишээлбэл, БОАЖ-ын сайдын тушаалаар энэ онд 1428.2 мянган шоо метр мод бэлт-гэхээр төлөвлөжээ. 2007, 2008 онтой дээрх тоог харьцуулахад бэлтгэх модны хэмжээ 1.9-2.3 дахин өссөн байна. Шийдвэрийн эсрэг үйл явдал болсон гэж аудторууд дүгнэсэн. Дээрх шалгалтаар нийт тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрчээ. Нийслэ¬лийн өндөр настан, иргэн П.Нямсүрэн хадгаламждаа байсан бүх мөнгөөрөө суулгац авч нийслэлийнхний ундны эх үүсвэрт санаа тавьж байхад мэр¬гэжлийн байгууллагынхан тусгай хангамж эдэлж, цалин урамшуулал авчихаад ийм л юм хийж сууна.

БОАЖ-ын сайд “Нэг жуулчин нэг мод” гэсэн сайхан нэртэй хөтөлбөр зохиож 12.5 сая төгрөгийг жуулчны баазуудад тараан өгч тэжээсэн. Тэжээсэн гэдэг нь учиртай үг. Тэдний тарьсан моднууд ургасан эсэхийг шалгаагүй, дүгнээгүй, энэ байна гэж үзүүлэх модгүй байжээ. Тэд “Моннис Эйр Сервиз” компанийн онгоцоор ойн хөнөөлт хортон шавьж устгах хор цацуулахдаа нэг цагийн нислэгийн хөлсөнд 1.3 сая төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл тэд тооцоо хийхдээ 1.4 сая төгрөгөөр бодож өгөөмөр загнажээ. Зарим аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга мод огтлох хэмжээг зөрчин хууль бус шийдвэр гаргасан нь шалгалтаар илэрчээ. Ойг хамгаалж зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг зөв зохистой зохицуулах нь тэдний ажлын үүрэгт тусгагдсан байдаг. Буруу шийдвэрийн балгаар нийслэлийн ногоон бүс болон орон нутгийн ойн сангаас иргэд, байгууллагууд ихэвчлэн нарс, хуш, шинэс огтолж сүйтгэх болжээ. Яамнаас ойн мэр¬гэжлийн байгууллагын гэрчилгээ авсан зарим аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн мод бэлтгэж байна. Дээр нь хүчингүй болгосон үнэт цаасыг ашиглан ойн нөөц, дагалдах баялгаас төлбөр, хураамж олж орон нутгийн төсвөө бүрдүүлсэн Засаг дарга нар байна.

Ойн газрууд ар, өврийн хаалгаар зөвшөөрөл авч ой модыг хайр найргүй огтлох, суулгац, нөхөн сэргээлтийн мөнгийг буруу гараар оруулах явдал хавтгайрсан баримт энэ мэт олон. Нөхөн сэргээлтийн мөнгө гэж есөн сая төгрөг өгснийг нэг нь “за” гэж хэлээд халаасалсан баримт байна. БОАЖ-ын сайдын багцаас 25 сая төгрөг гаргаж ойжуулалтад зарцуулахаар өгсөн ч хийсэн ажил нь тайлантайгаа зөрөв. Дээрх зөрчлүүдийг арилгах хугацаатай үүрэг зөвлөмжийг БОАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарт аудитынхан өгсөн байна.

Д.Мягмар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.